МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэнг АТГ-аас саатуулжээ

МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэнг АТГ-аас саатуулжээ

МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэнг АТГ-аас саатуулжээ

МҮХАҮТ-ын Ээлжит бус XXII Их хурал маргааш буюу арваннэгдүгээр сарын 28-нд болно. Тус хуралдаанаар танхимын шинэ Ерөнхийлөгчийг сонгох нөхөн сонгууль явагдах юм. Тэгвэл тус танхимын Ерөнхийлөгчид нэр дэвшиж байсан МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэнг АТГ-аас өнөөдөр /2024.11.27/-нд саатуулсан байна. Тэрбээр, хамгийн сүүлд "Намайг үндэслэлгүй хэргээр гэнэт дуудаж 30 хоног таслан хорихоор боллоо. Миний бие өөрийн биеэр бус ч Танхимын нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байгааг үүгээр мэдэгдэж байна" гэж цахим хуудастаа оруулсан байна.

Т.Дүүрэнгийн хувьд өнгөрсөн онд болсон сонгуульд нэр дэвшиж өрсөлдсөн боловч, эцсийн мөчид нэрээ татсан байдаг. 1999 онд Энэтхэг улсын Делигийн Их сургуулийг санхүү, маркетингийн мэргэжлээр төгссөн. Тэрбээр UFC группийн хүнсний үйлдвэрлэл хариуцсан дэд захирлын албыг хашиж байсан нэгэн бөгөөд 2019 онд МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирлаар томилогдож, өнгөрөгч онд улиран томилогдсон.

Тэрбээр энэ удаагийн сонгуульд өрсөлдөж буй талаараа "Нөхөн сонгууль богино хугацаатай. Танхим том компаниудын шилжин явах цом биш. Хэн нэгний улстөрд орох гишгүүр биш. Төр-Бизнес хоёр эргээд тэнцвэрээ олох ёстой. Эс бөгөөс бид Коммунизм руу сорогдож орж дампуурна. Та бүхэн дэмжээрэй" хэмээн цахим хуудсаараа дамжуулан илэрхийлсэн байдаг.  МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн сонгууль зарлагдсан даруйд Т.Дүүрэнг “МҮХАҮТ-ын дансан дахь 5 сая ам.долларыг самрын бизнест оруулаад алга болгочихсон” гэх мэдээлэл цахим орчинд болрон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад байсан юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

нэргүй 2024-11-27 139.5.216.203

Амартүвшин Дүүрэн хоёр танхимаар тоглосон доо, дагаж намирсан гар хөл болж идэлцсэн гарууд одоо болтол танхимдаа байж л байгаа.
Олон түмэн бас нүдтэй л байдын бн /Танхимд угаасаа мөнгө идэх, дарга нарын тархийг барих агуу мэргэжилтэн Баясгалан гэж хүүхэн ажиллаад байхыг бодоход бүтэхгүй газар болжээ гэж харж бна. Эрдэм боловсрол маш муу/

Avatar

Нэргүй 2024-11-27 185.17.14.179

Энэ Дүүрэн гэдэг нөхрийг сайн шалган, шоронд хатаах хэрэгтэй. Мөнгө идсэн том хэрэг хийсэн үндэслэлтэйгээр баривчлагдсан байна. Их зантай залуу бөгөөд талийгч аав 3.Түмэнжаргал нь Н.Энхбаярын бөгсийг долоогч, гэр бүлийн хувьд тогтворгүй, гадаадад (Франц-д) амьдарч байхдаа үргэлж архи уун, эхнэрээ дандаа дарамтлан зоддог байсныг олон хүн мэднэ. Энэ Дүүрэн эцэгтэйгээ адилхан ёс зүйгүй нөхөр байж таараа.

Avatar

Иргээ 2024-11-27 152.37.87.5

Танхимд угаасаа мөнгө идэх, дарга нарын тархийг барих агуу мэргэжилтэн Баясгалан гэж хүүхэн ажиллаад байхыг бодоход бүтэхгүй газар болжээ гэж харж бна. Эрдэм боловсрол маш муу

Avatar

Нэргүй 2024-11-27 45.129.32.194

ШОГ ГАР БНА ЛЭЭ. ЯАЖ 4 ЖИЛ ТАНХИМЫН ДАРГА ХИЙСЭН ЮМ ГЭМЭЭР. ЗӨВХӨН ӨӨРИЙН ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨ ЯВАХ ХҮН БАЙНА ЛЭЭ. ГИШҮҮД ПАД БАЙХГҮЙ

Avatar

Нэргүй 2024-11-27 185.197.248.35

Энэ Дүүрэн гэх нөхөр хөгийн нөхөр байна лээ ш дээ. Яриа хөрөө гэж авах юм байхгүй. МАН дарга нарын бөгсийг гөлчийтөл нь долоогч. Аж ахуйн нэгжүүддээ пээдгэр гэж жигтэйхэн. Тэгээд 4 жил яг ямар ажил хийж гишүүдээ өөд татсан юм бэ? Юу ч хийгээгүй учраас сонгогдохгүй гээд сенсацлаад гоншигноод гүйгээд байгаа юм биш үү? Эцсийн эцэст даргыг гишүүд чинь сонгоно. Тэд л чамд дүн тавина. Битгий гоншигноод бай.

Avatar

Зочин 2024-11-27 103.57.95.67

Төр оролцоод эхэллээ дээ

Avatar

Нэргүй 2024-11-27 103.57.95.157

Яг сонгуулийн өмнө, мөн ч янзтай юм болжийнаа ! Ойрын үед ч бас дахиад нэг сонгуулийн өмнөхөн баривчилгаа болж магадгүй л байх доо !

Avatar

Нэргүй 2024-11-27 103.212.119.108

Албан тушаалд их шунавал чанга унаж их өвдөг юм ёстой муухай хүн чанаргүй яг амартүвшин шигээ хулгайч

Avatar

Нэргүй 2024-11-27 59.153.114.165

5 сая амд идсэн бол хариуцлагаа үүр, компаниудын мөнгийг олж ир…эсвэл

Avatar

иргэн 2024-11-27 122.201.31.51

Баттөмөрийн Энхбаяр Хятад улсаас хэдэн тэрбум ямар учраас Ч.Хүрэлбаатар шиг авсан бэ?! Урвасан хүмүүсыг цаазал бууд.

Avatar

Нэргүй 2024-11-27 192.82.92.204

хомнизм ингэж үргэлжилдэг,

Avatar

Нэргүй 2024-11-27 59.153.114.151

За тэр самрын бизнес гэдэг нь ортой болоод явчихлаа даа

Avatar

Нэргүй 2024-11-27 66.181.181.120

шүүхээр тогтоогоогүй бхад гэм буруутай мэтээр зарлаж болдог юм уу?

Avatar

Нэргүй 2024-11-27 66.181.188.118

Овоо зев залуу юм дарга болгохгуй гээд дарамтлаад уналаа тэгэхээр Дуурэнг дарга болго

Avatar

иргэн 2024-11-27 62.55.205.86

бас л их муухай юмны үүр уурхай нөхөр дөө, зөв зөв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж