Б.Энхбаяр: 30 жил биеэ үнэлээд нүүр ч үгүй боллоо

Б.Энхбаяр: 30 жил биеэ үнэлээд нүүр ч үгүй боллоо

Б.Энхбаяр: 30 жил биеэ үнэлээд нүүр ч үгүй боллоо

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн /2024.11.27/ хуралдаанаар Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхийн өмнө УИХ-ын гишүүн Б.Энхбаяр насаараа намын дарга хийсэн Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан тэргүүтэй улстөрчдөд хандан хатуу үг чулуудав.

Тэрбээр “Сүүлийн 20 жилд улс төрийн намын шинэчлэл, санхүүжилтийн асуудлыг идэвхтэй ярьж, өнгөрсөн парламентаар энэ реформыг хийсэн. 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтийг амилуулах хүрээнд хийгдсэн гол шинэтгэл нь Улс төрийн намын тухай хууль. Энэ хуулийг боловсруулах хүрээнд парламентад суудалтай намууд болон суудалгүй намуудын хүрээнд ажлын хэсгийн хүрээнд олон улсын сайн туршлага нэвтрүүлж, нэлээн ардчилсан улс орнуудын парламентын загваруудаас авсан сайн хууль баталсан.  Хуулийн төслийг боловсруулах хүрээнд хоёр жил ажилласан байдаг. Энэ шинэтгэлээ хэрэгжүүлэх дээр парламентад суудалтай, суудалгүй намууд зарчмын хувьд хатуу зогсох ёстой.

Улс төрийн ньюансыг нь ойлгож байна, нуугаад яах вэ. Б.Жаргалсайхан ах гарч ирээд урд нь явж байна. Намайг хүүхэд байхад л та намын дарга байсан. Таныг намын хурлаа хийж байсныг мэдэхгүй. Таниас өөр Бүгд найрамдах намын гишүүнийг олж харж байгаагүй. Намын хурал нь хаана болж байсан юм, насаар нь намын даргаар томилчихсон юмуу. Өөрөөс нь өөр хүмүүс байдаг ч юм уу мэдэгдэхгүй.

Насаараа намын дарга болчихсон хэдэн хүн байгаад байгаа. Тэгээд биеэ үнэлдэг.

Насны эцэст энэ сайхан капиталыг биеэ үнэлэгч нэртэй дуусгавал харамсалтай л байна. Том намуудын юу ч болоод байгаа юм. Бууны нохой гэж муухай үг ш дээ. Том хүмүүсийн гар хөл болж, муу юманд ашиглагдаж, муу үйлийг гүйцэлдүүлж. 30 жил биеэ үнэлнэ гэж ямар юм байсан юм бэ?. Нэр ч байхгүй, нүүр ч байхгүй, намтар ч байхгүй.

Төлбөрөө мөнгөөр авдаг, мөнгөө дандаа төрийн зээлээр, хөнгөлөлтттэй, хугацаагүй юмаар тохирдог.

Сонгуульд орохоороо мөнгөөр, нэр хүндээр, ард түмний итгэл саналыг худалддаг ийм намуудыг цэгцлэх ёстой. Намын хурлаа хий гэдэг дээр МАН, АН, ХҮН нам асуудал байхгүй л гэж бодож байна. Сонгогчид маань хэрсүү болсон. Урагшаа харсан шинэтгэлийг жижиг сонирхлоор хойшлуулдагаа боливол яасан юм бэ. УИХ дүгнэлт хийгээсэй л гэж бодож байна” гэсэн юм.

Байнгын хорооны хуралд оролцож байсан Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан “Хүн доромжлохоо больцгоо. Чний нүүр гэж юу байгаа юм чамд. Чи л биеэ үнэлж байгаа. Чний улс төр гэж юу байдаг юм бэ. Больж үз ээ, больж үз” гэж сөрсөн юм.

УИХ-аас шинэчлэн баталсан Улс төрийн намын тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд шинэ он гарахаас урьтаж улс төрийн намууд хурлаа хийх, санхүүжилтээ ил тод болгох, төрийн бус байгууллагуудаа нээлттэй болгох зэрэг хэд, хэдэн үүрэг хүлээж буй бөгөөд хэрвээ эдгээр заалтуудыг хэрэгжүүлээгүй нөхцөлд улс төрийн намыг татан буулгахаар заасан юм.

Дээрх зохицуулалтыг улс төрийн жижиг намууд эсэргүүцэж, хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулж өгөхийг паралментад суудалтай улс төрийн намуудаас шаардаж буй.

Мөн Засгийн газар жижиг намуудын талд буюу Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан өргөн мэдүүлээд буй.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар дээрх төслийг хэлэлцээд “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болоод байгаа юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

бөм 15 минутын өмнө 202.9.46.24

Б.Энхбаяр үнэн хэлдэг шударга гишүүн.Амарбаясгаланг нүүрснийх нь хэргээр шоронд нь явуулах хэрэгтэй.

Avatar

ҮХЭР МОНГОЛ 16 минутын өмнө 202.21.110.94

МОНГОЛ ШИГ ОЛОН НАМТАЙ ГАЗАР ДЭЛХИЙД ҮГҮЙ. НАМАНЦАР НЭР БАРЬЖ МӨНГӨ ОЛОХОО БОЛИО…ОДОО ХОЦРОГДСОН.

Avatar

газар шороо 43 минутын өмнө 66.181.166.134

зээлсэн мөнгөө өгөхгүй яваад бдаг нь улс төртэй холбоотой юм бна, МАН ивээдэг юм бна

Avatar

Нэргүй 44 минутын өмнө 103.57.94.110

Buyan geed company n odoo baina uu? dampuursan uu

Avatar

Нэргүй 51 минутын өмнө 66.181.160.6

НАМААР АЙЛ ГЭР БОЛЖ ТОГЛОН НААДААД СУРЧИХСАН, ГАНЦ ХҮНИЙ НАМЫН ЭЗЭД ОЛОН БИЙ. ХАМГИЙН АЛДАРТАЙ ШИВШИГТЭЙ НЬ БУЯН ЖАГАА, ГҮНДАЛАЙ ХОЁР МӨН ШҮҮ.

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 202.21.107.20

Аль алинаа хэлмээргүй 2 яагий ш дээ хаха

Avatar

Зочин 1 цагийн өмнө 202.55.188.37

Жаргалсайхан чинь улсын зардлаар Орос Улсад " сансрын физикч " мэргэжлээр сурсан ч мэргэжлээрээ огт ажиллаагүй. Сурч байхдаа наймаа хийсээр байгаад юу ч сураагүй биз. Жагаагаас өөр ухаалаг ёс зүйтэй хүн сурсан бол ядаж л газрын ховор элемэнтээ ашиглаж жижиг батарей ч үйлдэрлэдэг болсон байх байлаа. Ард түмнийг л залхуу , халамжийн мөнгө авч архидахаас өөр чадваргүй гэж доромжилж АН МАН 2-т тал зассан шиг хувиа борлуулж суудаг нөхөр.

Avatar

шаабар 1 цагийн өмнө 66.181.189.190

Улс төрийн намууд авилга, хулгайгаас эхлээд муу муухай бүхний эхлэл шалтгаан болоод удаж байгаа. Одоо л шинэчлэхгүй бол оройтно. Энэ хуулийг яаралтай хэрэгжүүлэх нь зөв. Хурлаа хийж, дүрмээ шинэчилж чадахгүй байгаа тэдгээр намууд улс орныг удирдаж чадахгүй гэсэн үг. Тийм наманцаруудыг тараах ёстой шүү. Буян Жагаагаас эхлээд гишүүдгүй намууд улс төрөөс холдох нь хавьгүй дээр. Том намууд тэдэнд тал засаад байх шаардлагагүй. Шинэчлэлээ хийж чадахгүй бол Ардчилсан нам ч МАН ч тарах нь нийгэмд ашигта

Avatar

Бат инженер 1 цагийн өмнө 202.9.40.142

Улс төрийн нам гэж Монголд сонгодог утгаараа байгаа юм уу. МАН бол коммунист нам, нам нь ч нам юм аа. гэхдээ хатуу захиргаадалттай яг Сталин багшийн үеийн нам. АН дарай дээр боловч бас л нэгдсэн үзэл баримтлалгүй, үе үе гуйваж дайвдаг нам Бусдыг нь ярих ч юм байхгүй.

Avatar

Болд 1 цагийн өмнө 112.72.9.170

Жагаагийн нам гэж нээрээ хульхины нам бах юм, амтэй хэлтэйгээрээ бол аль хэдийн ялчихсан, даан ч байхгүй. МАН-аас мөнгө сэмхэн аваад МАН-д саналаа өгөөрэй гээд явж байдаг ш дэ. Ийм золбин нам гэж юу байдгын. Танай нам яасын гэхээр МАН гарнаа бид яахав гээд ноолууран цамц тараагаад явж л байсан, зөндөө хүн мэднэ. Жаахан шантааж хийж байгаад МАН-д ноолууран цамцаа шахаж, агуулахаа чөлөөлдөг ядарсан аргатай юм бна лэ.

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 202.9.40.167

Хэн ч гэсэн Монголын Засгийн Газрыг барьцаалаад, Японы корпорациас 18 сая ам.доллар хулгайлсан бол том бизнес босгож чадна ш дээ. Санасандаа хүрэх арга зам нь зөв байвал нас өтөлсөн хойноо ингэж бусдад доромжлуулахгүй. Явсан зам мөр нь худал хуурмаг, хулгай болохоор бусдын шившиг, нүдний ад болж явах юм даа… Жаргалсайхан бол том ярьдаг, хулгайч өвгөн, Монголын түүхэнд ингэж л үлдэнэ

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 202.9.40.167

“Буян” компанийн захирал Б.Жаргалсайхан Үйлдвэр худалдааны сайдаар ажиллаж байхдаа Монголын Засгийн газрыг барьцаа болгож, “Марубени” корпорациас 18.8 сая ам.доллар зээлсэн байдаг. Энэ хэргээс болж Монголын Засгийн газар олон улсын шүүх дээр дуудагдсан. Лондон дахь арбитрийн шүүхээс гарсан шийдвэрийн дагуу Монгол 18.8 сая ам.долларын өрөнд унасан билээ.

Avatar

Жагай 53 минутын өмнө 103.87.255.177

Сайд байхдаа бишээ бүүр өмнө П.Жасрай гэж ардчилалыг самарсан өвөөгийн үед шүү. Монгол улсын төсөв бараг 30 сая доллар хүрдэггүй байх үед засгийн газраар баталгаа гаргуулаад 18 саяыг зээлээд мурисан хүн хожим нь биеэ үнэлж байж засгийн газраар доллар унасан хойно чимээгүйхэн төлүүлсэн байх.

Avatar

Зочин 2 цагийн өмнө 202.9.46.72

Ер нь Б. Жаргалсайхан Ах сонгууль бүрд л орох тэгээд л бүдрэнэ хайран мөнгө , явахгүй юм байна шүү дээ . Э.Бат-Үүл , С.Эрдэнэ , "босоо" С.Ганбаатар , "хонгио" Х.Тэмүүжин , "морожин" Батбаатар , Хөвсгөлийн Ц. Оюунгэрэл , Л, Гүндалай "бидон" Ганбаа нарын олон зүтгэлтнүүд одоо явахгүй дээ хий л "завьжилах" юм

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 122.201.23.75

Б.Жаргалсайхан ах гарч ирээд урд нь явж байна. Намайг хүүхэд байхад л та намын дарга байсан. Таныг намын хурлаа хийж байсныг мэдэхгүй. Таниас өөр Бүгд найрамдах намын гишүүнийг олж харж байгаагүй. Намын хурал нь хаана болж байсан юм, насаар нь намын даргаар томилчихсон юмуу. Өөрөөс нь өөр хүмүүс байдаг ч юм уу мэдэгдэхгүй.

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 122.201.23.75

Жаргалсайханы талаар яг үнэнийг хэлсэн байна. Яалт ч үгүй б**********ч дээ.

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 103.212.119.108

Намайг арван жилд байхад түнжин толгой жагаа намын дарга байсан одоо тэтгэвэрт гарах дөхлөө манай үеийнхэн ч тэтгэвэрт гараад арваад жил болж байна жагаа намын дарга хэвээрээ юуч гэмээр юм буруу зөнөж гэхүү

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 103.57.95.70

жагаа жагаа чи нээрээ жаргаж үзээгүй үнэлэгч юм аа, гэж. кккк

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 202.179.11.230

Yag l heljee. Uneheer 1 hunii hogiin namuud olon baina.

Avatar

Зочин 3 цагийн өмнө 59.153.112.157

Хоёулаа миний хүү гэдэг кино байдаг шиг, энэ хоёр хоёулаа биеэ үнэлэгчид биш юмаа гэхэд биеэ тоогчид, шантаажлагчид юм л даа.Яг үнэндээ нөгөө ертөнцөд яявахад Энхбаярыг хэн ч дурсахгүй, харин Жагаа сайн, муу хоёроороо нэг хэсэгтээ дурсагдах биз.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж