МҮХАҮТ-ын дараагийн ерөнхийлөгч хэн болох вэ?

МҮХАҮТ-ын дараагийн ерөнхийлөгч хэн болох вэ?

МҮХАҮТ-ын дараагийн ерөнхийлөгч хэн болох вэ?

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим/МҮХАҮТ/-ын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Д.Энхтүвшин УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Тиймээс  тус танхимын ерөнхийлөгчийн нөхөн сонгууль өнөөдөр /2024.11.28/ болж, дараагийн ерөнхийлөгчийг томилох юм. Уг танхим 6000 орчим гишүүн байгууллагатай, 21 аймагт салбар танхимтай, 2З улсад 51 төлөөлөгчтэй.

МҮХАҮТ-ын дүрэмд зааснаар Үндэсний танхим нь байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн үүсгэл санаачилга, гишүүнчлэлийн үндсэн дээр байгуулагдаж, өөрөө удирдах ёсонд тулгуурлан Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хууль болон МҮХАҮТ-ын дүрэмд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдсон үйл ажиллагаа явуулах, төвийг сахисан, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага юм.

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч нь танхимын Удирдах зөвлөлийн дарга байх бөгөөд Үндэсний танхимыг гадаад, дотоодод төлөөлөх, Удирдах зөвлөлөөс олгосон болон дүрэмд заасан эрх хэмжээний хүрээнд танхимын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, танхимын олон улсын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, УИХ, Засгийн газар, төрийн болоод төрийн бус байгууллагуудтай гишүүд, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг төлөөлөн хамгаалах асуудлаар хамтарч ажиллах үндсэн чиг үүрэгтэй гэж заасан байна. Тэгвэл МҮХАҮТ-ын ерөнхийлөгчид өрсөлдөхөөр намтар, мөрийн хөтөлбөрөө хүлээлгэн өгсөн нэр дэвшигчдийг танилцуулъя.

МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн:

-МҮХАҮТ-ын  гүйцэтгэх захирал Т.Дүүрэн нэр дэвшиж буй. Тэрбээр өнгөрсөн онд болсон сонгуульд нэр дэвшиж өрсөлдсөн боловч, эцсийн мөчид нэрээ татсан байдаг. 1999 онд Энэтхэг улсын Делигийн Их сургуулийг санхүү, маркетингийн мэргэжлээр төгссөн. Тэрбээр UFC группийн хүнсний үйлдвэрлэл хариуцсан дэд захирлын албыг хашиж байсан нэгэн бөгөөд 2019 онд МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирлаар томилогдож, өнгөрөгч онд улиран томилогдсон. Хэдийгээр танхимын ерөнхийлөгчид өрсөлдөхөө мэдэгдээд байсан ч түүнийг өчигдөр АТГ-аас 30 хоногийн хугацаатай цагдан хорих шийдвэр гаргаж байгаа талаар өөрийн цахим хуудастаа оруулсан. Тухайлбал, Намайг үндэслэлгүй хэргээр гэнэт дуудаж 30 хоног таслан хорихоор боллоо. Миний бие өөрийн биеэр бус ч Танхимын нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байгааг үүгээр мэдэгдэж байна" гэжээ. Тэрбээр энэ удаагийн сонгуульд өрсөлдөж буй талаараа "Нөхөн сонгууль богино хугацаатай. Танхим том компаниудын шилжин явах цом биш. Хэн нэгний улс төрд орох гишгүүр биш. Төр-Бизнес хоёр эргээд тэнцвэрээ олох ёстой. Эс бөгөөс бид коммунизм руу сорогдож орж дампуурна. Та бүхэн дэмжээрэй" хэмээн цахим хуудсаараа дамжуулан илэрхийлсэн байдаг.

МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн дарга Л.Төр-Од:

-Энэтхэг улсын Хууль зүйн үндэсний их сургуулийг эдийн засгийн бакалавр, хууль зүйн бакалавр, Лондон их сургуулийн Дорно дахин, Африк судлалын сургуулийн Олон улсын хууль зүй, Хөгжлийн эдийн засгийн хууль зүйн магистрын зэрэгтэй. Тэрбээр Транспарэнси интернэшнл – Монгол ТББ-ын тэргүүнээс гадна МҮХАҮТ-д ахлах зөвлөхөөр ажилладаг нэгэн юм. Түүний хувьд 2011-2011 Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, 2012-2013 онуудад Монгол Улсын Ерөнхийлөгчийн хууль зүйн асуудал хариуцсан шадар туслах, Хууль зүйн сайдын зөвлөхөөр ажиллаж байжээ. Мөн хувийн хэвшилд ажилласан туршлагатай нэгэн юм. Тухайлбал, Хас банк, Монголын банкны холбоо,  М Банк, Ашид капитал ХХК, Монгол  даатгал ХХК-д ажиллаж байсан туршлагатай.

“Коёотэ” ХХК-ийн захирал Д.Бямбасайхан: 

-Тэрбээр эдийн засаг, эрхзүйч мэргэжилтэй. Коёотэ ХХК-ийн захирал, Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны ерөнхийлөгчөөр ажилладаг. Анх 2006 онд МҮХАҮТ-ын гишүүн болж байсан. Улмаар 2014-2019 оны хооронд Удирдах зөвлөлийн тэргүүлэгчээр ажилласан байна. Тэрбээр, Танхимын ерөнхийлөгчид яагаад дэвших болсон талаараа "Хэд хэдэн асуудал танхимд үүссэн гэж харж байна. Бид нэг хүний доор байгаагаас бидний ажил хаагдаж байгаа юм. Яагаад энэ институц ажлаа хийхгүй, ЖДҮ эрхлэгчид хаягдав. Тэдэнд тусгайлсан бодлого орхигдсон. "Танхим үзэсгэлэн зохион байгуулдаг газар ш дээ" гэх хэмжээнд өнөөдөр Танхимын нэр хүнд уначихсан. Гэтэл салбарын холбоодыг чадавхжуулах ёстой байтал одоогийн холбоо халаасны, лоббиных болсон. Салбар нь үүнээс болж нэгдэхгүй байна. Яамд нь хүртэл лоббиных. Түүгээр ч зогсохгүй Танхимын хууль бол тэр чигтээ хуулбар. Хөрсөнд бууж хэрэгждэггүй" гэж хэвлэлд ярьсан байна.

“Урбанек” ХХК-ийн ерөнхий захирал Б.Лхагважав:

– Б.Лхагважав 1988-1995 онд Польш улсын Вроцлав  хотын Техникийн их сургуульд сурч төгссөн. Бизнесийн удирдлагын доктор, эрх зүйч мэргэжилтэй. Тэрбээр 1994 онд "Урбанек” компаниа үүсгэн байгуулсан байдаг. Мөн 2014 оны арванхоёрдугаар сарын 9-нд МҮХАҮТ-ын ээлжит XIX их хурлаар МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр томилогдож байсан. Энэ албыг таван жил буюу 2019 он хүртэл хашсан. Үүний дараагаар буюу 2019 онд Танхимын ерөнхийлөгчид дахин нэр дэвшиж, ялагдал хүлээж байв. Мөн 2017 оноос хойш Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүн, Монголын гимнастикийн холбооны ерөнхийлөгч зэрэг албан тушаал хашиж байна.

“Таванбогд” группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайхан:

-"Таван Богд" группийг үүсгэн байгуулагч Ц.Баатарсайхан нь  Политехникийн их сургууль, холбооны инженер, 1988-1989 онд Япон улсын Токиогийн гадаад хэл судлалын сургууль, Япон хэлний бэлтгэл, 1989-1993 онд Япон улсын Токио хотын Цахилгаан холбоо, электроникийн их сургууль, электроникийн инженерээр төгссөн. Тэрбээр Япон, Монголын хамтарсан "Алтай" компанид орлогч захирал, "Таван Богд" компанийн ерөнхий захирал, "Таван Богд трейд" ХХК-ийн ерөнхий захирал, "Жуулчин" ХХК-ийн ерөнхий захирал, "Палас" зочид буудлын гүйцэтгэх захирал,  МИАТ компанийн ерөнхий захирал 2003 оноос "Таван Богд" группийн ерөнхийлөгч, "Жуулчин" компанийн ерөнхийлөгч, Палас болон Хаан палас зочид буудлын ТУЗ-ийн дарга, 2007 оноос Говь" ХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байв.

Эдийн засагч Б.Лакшми:

-Эдийн засагч Б.Лакшми Орос-Монголын хамтарсан III сургууль, ХБНГУ-ын Берлин хотын эдийн засаг, техникийн дээд сургуулийн магистр, Дрезден хотын эдийн засаг, техникийн дээд сургуулийн бакалавр, Форст хотын мэргэжлийн боловсролын сургуулийг эдийн засгийн шинжээчээр төгссөн. Мигма ХХК-д маркетингийн менежер, "Наран моторс" ХХК-ийн захирлаар ажиллаж байсан.  Мөн Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн ерөнхий захирлаар ажилладаг. Өнгөрөгч онд тэрбээр тус сонгуульд нэр дэвшсэн хэдий ч "Улс төржсөн, хүний найруулсан тоглоомоос гарахаар шийдлээ" хэмээгээд нэрээ татаж байсан юм. Ийнхүү тэрбээр нөхөн сонгуульд дахин дэвшихээр болжээ. Тэрбээр энэ оны наймдугаар сард Швейцарийн Холбооны улсаас Монгол Улсад суух Өргөмжит консулаар томилогдсон юм.

Монголбрэнд холбооны тэргүүн Ш.Отгон-Өлзий :

-Ш.Отгон-Өлзийгийн хувьд "Монгол Брэнд холбоо" ТББ -г 2016 онд үүсгэн байгуулж Монгол Улсын жижиг дунд үйлдвэрлэл эрлэгчдийг дэмжих бодлого боловсруулж тэднийг онлайн орчинд бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг нь олон нийтэд хүргэхээр www.mongolbrand.mn  платформыг хөгжүүлэн ажиллаж байна. Энэхүү онлайн платпорм одоогоор Монгол Улсын Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн төлөөлөл 400 орчим аж ахуйн нэгжүүдийг нэгтгэн олон нийтэд сурталчлан таниулж борлуулалтыг нь нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна. Тус холбоо нь 2022 оны 5 сард АНУ-ын FAO GLOBAL байгууллагатай хамтран ажиллах гэрээг байгуулж, Монгол Улсаас жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг АНУ-д богино хугацаагаар бизнес консалтингийн сургалтад хамруулж тэдний бизнес хамтын ажиллагааг нэмэгдүүлэх гэрээнд гарын үсэг зурж эхлүүлсэн бөгөөд Монголоос 50 орчим бизнес эрхлэгчдийг дэмжиж хөтөлбөртээ амжилттай хамрагдуулж чадсан. АНУ-ын зах зээл хил гааль, татвар, хууль эрхзүй, хөрөнгө оруулалтын боломжууд, зах зээлийн судалгаа, брэнд маркетинг хэрхэн хийх, экспорт, импортын нөхцлүүд, үйл ажиллагааны стратеги, худалдаа хамтын ажиллагааны байгууллагуудтай танилцах, хамтран ажиллах эхлэлийн хөтөлбөрүүд амжилттай хэрэгжүүлж технологийн салбарт тэргүүлэгч Эхлэл брэнд, уул уурхайн бус салбарт үйл ажиллгаа явуулдаг "хунчир брэнд" технологийн салбарт ажилладаг төсөл хөтөлбөрүүд гээд олон арван брэндүүдийг холбож хөрөнгө оруулалт хамтын ажиллагааг өргөжүүлж чадсан. Мөн Монголын уран зураачдын бүтээлүүдийг дижитал хувилбарт шилжүүлж олон улсын зах зээлд онлайнаар анх Монголоос арилжсан төслийг амжилттай удирдсан. Мөн тэрээр БНХАУ-ын Эрээн хотод ноос ноолуур, арьс шир бэлэг дурсгалын Монгол брэнд нэртэй дэлгүүрээ хамтран нээж монголын бүтээгдэхүүнүүдийг экспорт хийж байна. Илүү дэлгэрэнгүйг өөрийнх нь албан ёсны www.otgonulzii.com  цахим хуудаснаас

“Эрх чөлөөг хэрэгжүүлэгч” намын дарга Ш.Төмөрсүх:

– Хөдөө аж ахуйн ухааны доктор, Хууль зүйн ухааны магистр, Москвагийн Их сургуулийн Олон улсын эрх зүйн танхимд үндсэн хууль ба хүний эрхийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан.

“Комаг” ХХК-ийн ерөнхий захирал Ц.Майдар:

-1982-1986 онд МОНЦАМЭ агентлагт сэтгүүлч, сурвалжлагч, орчуулагчаар, 1988 оноос Нэгдсэн үндэсний байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар мэдээллийн ажилтнаар ажиллаж байсан тэрбээр “Oxford” клуб англи хэлний сургалтын төвийг ажиллуулдаг. 2006 оноос хойш англи хэлний сурах бичгээ хэвлүүлж буй тэрбээр “Комаг” ХХК-ийн ерөнхий захирлаар ажилладаг.  МҮХАҮТ-аас өргөмжилдөг “ENTREPRENEUR” ёслолын ажиллагааны 2013 оны Боловсролын салбарын оны онцлох Энтрепренерээр шалгарч байжээ.

МҮХАҮТ-ын дүрмийн 4.2.1-т зааснаар танхимын гишүүн нь харъяалагдах танхимын удирдах байгууллагыг сонгох ба түүнд сонгогдох, 4.2.2-т зааснаар Үндэсний танхимын Их хуралд оролцож хурлаар хэлэлцэж байгаа асуудлаар санал бодлоо илэрхийлэх эрх, үүрэгтэй. МҮХАҮТ-ын гишүүн нь 2024 оны зургадугаар сарын 3-ны өдрөөс өмнө МҮХАҮТ-д гишүүнээр элссэн бөгөөд 2024 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдрийн байдлаар гишүүнчлэлийн хураамжийг бүрэн төлснөөр ээлжит XXII их хуралд оролцох эрхтэй болох аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

28 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-28 185.17.14.179

Энэ Дүүрэн гэдэг нөхрийг сайн шалган, шоронд хатаах хэрэгтэй. Мөнгө идсэн том хэрэг хийсэн үндэслэлтэйгээр баривчлагдсан байна. Их зантай залуу бөгөөд талийгч аав 3.Түмэнжаргал нь Н.Энхбаярын бөгсийг долоогч, гэр бүлийн хувьд тогтворгүй, гадаадад (Франц-д) амьдарч байхдаа үргэлж архи уун, эхнэрээ дандаа дарамтлан зоддог байсныг олон хүн мэднэ. Энэ Дүүрэн эцэгтэйгээ адилхан ёс зүйгүй нөхөр байж таараа.

Avatar

Нэргүй 2024-11-28 103.57.95.157

Хүүкийн хурууны хүүхэлдэй хэн бэ, тэр л болно биз дээ !

Avatar

Нэргүй 2024-11-28 122.201.31.10

Лакшмиг дэмжинэ ээ.

Avatar

зочин 2024-11-28 103.57.92.11

Эдгээрээс Лакшми,Лхавгажав 2 л байна даа

Avatar

Нэргүй 2024-11-28 202.21.111.170

Лакшми нь дээр дээ арай цэвэр шуналгүй

Avatar

Bagsh 2024-11-28 139.5.216.165

Megteig songoosoi busdiin toloo chin setgeleer ajillah emegtei

Avatar

Нэргүй 2024-11-28 122.201.23.226

Лхагважав л байна даа. Мэдлэг боловсрол, хийсэн бүтээсэн ажил, олон нийтэд танигдсан дүр гээд

Avatar

Нэргүй 2024-11-28 66.181.191.49

Лхагважав сонгогдоно

Avatar

ХУУЛЬЧ 2024-11-28 202.9.46.244

АЖЛАА МЭДДЭГ МҮХАҮТ -ын гүйцэтгэх захирал ДҮҮРЭНГЭЭС өөр хүн алга даа .,,,,ХАРААД БАЙХАД төр ,засаг захиалгаар өөрийн хүнээ тэр байгууллагыг удирдуулдаг аргаа ,,,"СТАЛИН",,, Ч МАЯГААР ХЭРЭГЖҮҮЛЭХ ДЭЭ ГАРШАЖ ДЭЭ.,,,,,,

Avatar

Del 2024-11-28 202.55.188.99

Эд дотроос хамгийн хог нь Лхагважав өөр бусад нь хэн ч байж болно

Avatar

Нэргүй 2024-11-28 202.55.191.200

Б.Лхагважав

Avatar

Нэргүй 2024-11-28 59.124.206.201

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-11-28 59.124.206.201

Өөрийн бизнесгүй хүн болвол бусдын төлөө ажиллаж чадах байх.
Бусдад төлөө ажиллаж байгаа нь Монгол брэндийн Отгонөлзий юм байна гэж бодож байна

Avatar

c 2024-11-28 59.153.112.242

baatarjav bol butehgui hulgaich odoo tanhimd orj hulgaigaa hiihn!

Avatar

Бодит түүх 2024-11-28 59.153.86.201

Лхагважав л байна

Avatar

Нэргүй 2024-11-28 49.230.113.105

Ш.Отгон-Өлзий Монголын ЖДҮ дэмжих ажил зохион байгуулдаг эх орныхоо төлөө сэтгэлтэй хүн дээ.

Avatar

Болд 2024-11-28 202.9.46.243

Лхагважав аа. БЗС-аас авсан хүүхдүүдийнхээ сургалтын зардлыг төлөөрэй.

Avatar

МӨӨГИЙ 2024-11-28 202.131.235.36

Шударга хүн бол ЛХАГВАЖАВ Л БАЙНА ДАА

Avatar

Нэргүй 2024-11-28 66.181.188.168

Отгон-Өлзий Монголын шинэ брэндүүдийг гадаадад гаргаж байгаа. Монголын бүх брэндүүдийг дэлхийд гаргахын тулд Отгон-Өлзийг дэмжиж байна.

Avatar

Нэргүй 2024-11-28 202.9.41.58

ЛАКШМИ Л БАЙНА ДАА, УЛС ТӨРӨӨС АНГИД НАМТАРТАЙ НЬ !

Avatar

Зочин 2024-11-28 202.131.230.162

МАН жагсаалтаар ШУА, МҮЭ, МХАҮТ-ын удирдлагуудыг оруулсан нь маш шинэлэг байсан шүү. Энэ хүмүүс энэ байгууллагуудын зовлон, жаргалыг 10 хуруушигээ мэднэ. одоо төрийн бодлогод яаж тусгаж яаж хөгжүүлэх вэ гэдэгт их дэвшил гарна гэж харж байгаа.

Avatar

Иргэн 2024-11-28 66.181.180.20

Лхагважав дэмжинэ

Avatar

Нэргүй 2024-11-28 139.5.216.150

Танхимыг аль нэг намын улс төрчийн гар хөл болохоос хамгаалж чадах тэмцэгч хүн хэрэгтэй. Танхим үзэсгэлэн зохио байгуулахаас өөр бизнес эрхлэгчдэд тус болсон зүйл алга. Том том онол ярьсан эдийн засагчид, монголын ууц чанахаас өгсүүлээд бүх бизнест ордог шунал нь хэтэрсэн том компанийхан, хэрэггүй. Манай улсын хувьд ЖДҮ-г дэмжиж гарааны бизнест туслах л хүн хэрэгтэй.

Avatar

иргэн 2024-11-28 66.181.180.20

Урбанек Лхагажавыг дэмэинэ

Avatar

Нэргүй 2024-11-28 202.179.27.138

Болдогсон бол САНАЛАА ЗӨВХӨН ЖИЖИГ ДУНД КОМПАНИЙН ЭЗЭД НЬ Л ӨГДӨГ БОЛГОМООР БАЙГАА ЮМ. ЭХНИЙ 100 ЗА БҮР БАЙГ ГЭХЭД 50Д ОРСОН КОМПАНИУД ТЭРЭНД НЬ ОРОЛЦДОГГҮЙ Л БАЙМААР БАЙГАА ЮМ ДАА

Avatar

АНХАА 2024-11-28 112.72.15.86

“Таванбогд” группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайхан болно

Avatar

Энхболд 2024-11-28 202.72.245.121

Лакшми болно

Avatar

Нэргүй 2024-11-28 66.181.168.8

Бизнесийг багаас нь хийж үзсэн, нүд мөнгөний хор нь гарсан хүн дээр биз дээ. Энэ Урбанек Лхагважав бол онигоо шүү, зүгээр тэтгэвэртээ гар, худлаа яриатай, ичмээр, нээх лаг ном ярьдаг бизнес хийж үзээгүй гарууд нь бол дэмий дээ, зүгээр тэр номоо л яриад энд тэндэхийн төсөлдөө яваад, илтгэлээ тавиад амьдарсан нь дээр шд.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж