“Хориг тавигдсан төсөвт Сангийн сайдын саналыг авах ёстой”

“Хориг тавигдсан төсөвт Сангийн сайдын саналыг авах ёстой”

“Хориг тавигдсан төсөвт Сангийн сайдын саналыг авах ёстой”

УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хороо өнөөдөр /2024.11.27/ хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдрийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан хууль, тогтоолын төслийг хэлэлцэх дэг боловсруулах ажлын хэсэг байгуулах тухай хэлэлцлээ.

УИХ-аас баталсан 2025 оны төсөвт Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсныг УИХ хүлээн авсан. Гэвч хориг тавьсан төсвийг УИХ ямар дэгээр хэлэлцэх вэ гэдэг тусгайлан зохицуулсан зохицуулалт хуульд байхгүй тул нэг удаагийн тогтоол боловсруулж, баталснаар шийдвэрлэхээр болсон юм.

Иймээс тогтоол боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын Ёс зүйн дэгийн байнгын хорооноос байгуулж буй бөгөөд УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу ахалж, бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Д.Ганмаа, М.Нарантуяа-Нара, П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир, Х.Тэмүүжин, Г.Уянгахишиг, Б.Хэрлэн нарыг багтаажээ.

Энэ асуудлыг хэлэлцэх шатанд УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан:

-Ажлын хэсгийнхэнд хандахад эргээд ийм нөхцөл байдал үүсвэл түүнийг нь шийдвэрлэх давхар зорилготой санал оруулж ирээсэй гэж хүсч байна.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Энэ асуудал дээр улс төрийн, хоёрт эрх зүйн дүгнэлтийг УИХ, Засгийн газар аль аль нь өгөх ёстой гэж би өмнө нь  хэлж байсан. Ажлын хэсэг дэгийг хийхдээ энэ хүчин зүйлийг анхаарч ажиллаасай гэж хүсч байна.

УИХ-ын Тамгын газраас өгсөн тайлбарын дагуу Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлж, Дэгийн хуульдаа өөрчлөлт оруулах замаар нэг удаагийн тогтоол хэлбэрээр биш хуулиар дэгээ зохицуулна гэсэн Үндсэн хуулийнхаа заалтад нийцүүлж дэгээ боловсруулах нь зүйтэй болов уу гэсэн саналтай байна. Ингэхдээ бусад улс орнуудын хүчин зүйлүүийг тооцох ёстой. Хэрэв бид ардчилсан Европын загвар болсон парламентын жишгүүдийг тооцох юм бол ийм асуудал дээр улс төрийн үр дагавар ярьдаг.

Өөрөөр хэлбэл, хэрэв тухайн төсвөө батлуулж чадаагүй бол итгэл үзүүлэх асуудлыг парламент ярьдаг жишигтэй.

Хоёрдугаарт, төсөв хэлэлцэхэд Еврпын парламент заавал Сангийн сайдын саналыг авдаг. Энэ нь Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд төсөв хариуцаж байгаа гэдэг агуулгаар юм. Монгол Улсын Үндсэн хуульд Засгийн газрынх нь өөрийнх нь онцгой бүрэн эрхэнд улсын төсвийг парламент руу оруулах гэдэг тэр эрх нь гүйцэтгэх эрх мэдлийнх нь Үндсэн хуульчилсан эрх байгаа. Энийг нь заавал харгалзах ёстой буюу хангагдах эрх нь Сангийн сайдын оролцоо, саналыг авдаг байх ёстой. Тэгэхдээ энэ өргөн баригдсан төсөл биш парламентаар батлагдсан учраас Сангийн сайд зөвшөөрсөн гэхээр болохгүй байх, Сангийн сайдын саналыг авна гэдэг хэлбэр ажлын хэсэг дээр байж болох байх. Энэн дээр Сангийн сайд ямар байр суурьтай байна вэ гэдэг дээр саналыг нь сонсч явах.

Цаг хугацааны хувьд өргөн баригдаж байгаа шинэ төсөлтэй харьцуулбал, хэлэлцүүлгийн хугацаа нь Төсвийн тогитвортой байдлын зөвлөл, Аудитын байгууллагын дүгнэлт саналуудыг арай хураангуй товчилсон цаг хугацааны мөчлөгтэй хэлбэрээр оруулах шаардлага үүсэх байх.

Өөрөөр хэлбэл, тэр байгууллагуудын дүгнэлт саналыг огт авахгүйгээр явах уу, авдаг байх уу гэдэг хувилбар гарч ирнэ. Гуравт нь, энэнтэй холбоотойгоор Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн санал зөвлөмжийг чуулганы нэгдсэн хуралдаан, байнгын хорооны хуралдааны үеэр эрх зүйн ямар чадамжтай хэлбэрээр авч үзэх вэ гэдэг асуудал олон гишүүний үгнээс гарч байсан. Энэ бол цааш цаашдын парламентын шийдвэр гарахад нөлөөлөх зүйл юм шиг байгаа юм.Тийм учраас энийг болж өгвөл илүү тодорхой болгох талаас нь ажлын хэсэг авч үзээсэй. Магадгүй Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс өгч байсан зөвлөмжид туссан Монгол Улсын Ерөнхийлөгчөөс төсөв шаардлага хангахгүй бол дахин хориг тавихыг үгүйсгэхгүй гэдэг энэ байр суурин дээр үндэслээд Төсвийн ажлын дэд хэсгийг Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөр ахлуулж явах нь зөв юм шиг санагдаад байгаа. Дэд ажлын хэсгийг Сангийн яам голчлон ахлаад яваад байдаг гэв.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-11-27 103.57.93.72

Лодой арай жулдана. Ганбаатар гишүүн арай дээр дэг гаргана

Avatar

Нэргүй 2024-11-27 66.181.180.128

ха ха өсөхийн өлөн гэгчээр өлөн новшоо зайлуул.

Avatar

сонгогч 2024-11-27 202.9.46.250

АЛЬ НЬ №1 ВЭ ??? 5,5 ИХ НАЯДААР 100- ХАН ДАРГАД ЗОРИУЛСАН БОГД УУЛЫН ХОНГИЛ УХАХ УУ? 100,000 ИРГЭНИЙГ ОРОН СУУЦТАЙ БОЛГОХ УУ? ТЭР НҮХ ЧИНЬ 3,5 сая ИРГЭДЭД ОГТ ХҮРТЭЭЛГҮЙ….

Avatar

И 2024-11-27 103.168.34.196

Сангийн сайдшуу хулгайчаа огцруулаач. Ажлаа хийж чадахгүй байгаа нь бүх талаараа нотлогдоод бгаам бишүү ??? Дахиж хэдэн жил хэрэлдэх гэсэн юм ?

Avatar

Zochin 2024-11-27 202.21.111.170

Төсвийн төслийг хэлэлцэж байхад болохгүй байна гэж санал, шүүмжлэл өрнүүлж байсан цөөн хэдэн гишүүнээс бусад үхсэн, амьд нь мэдэгдэхгүй намын шахаасны хулхи гишүүдэд бүгдэд хариуцлага тооцож УИХ-аас хөөж явуул…. Тэд баталсан. Баталсан хуулиа хэд хононгийн дараа өөө буруу байсан юм уу гээд буцаадаг "мал"-ууд монголын төрд хэрэггүй.

Avatar

Нэргүй 2024-11-27 66.181.177.180

ЖАВХЛАНГ ЛАЛРИГ ЖАДЛАН ОГЦРУУЛ

Avatar

Нэргүй 2024-11-27 202.21.109.10

мэдлээ гүйцэтгэe

Avatar

Нэргүй 2024-11-27 103.212.119.108

Мөн төрийн банкнаас савраа тат гэж гишүүд хэлэх ёстой дээр нь одоогийн төрийн банкны удирдлагууд доод гар хөлүүдийг бүгдийг зайлуулж салхи оруулах ёстой

Avatar

Нэргүй 2024-11-27 103.212.119.108

Жавхланг зүгээр огцруул би би гэсэн цээжээ дэлдсэн сагсуу хулгайчид хариуцлага тооц

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж