Зүүн азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүн тодорчээ. Энэ удаагийн тэмцээнд Монгол Улсаас нийт 20 тамирчин оролцох бөгөөд эхний тоглолтоо арванхоёрдугаар сарын 8-нд Хонгконгийн эсрэг, хоёр дахь тоглолтоо арванхоёрдугаар сарын 11-нд Тайванийн эсрэг хийх аж. Багийн ахлах дасгалжуулагчаар Б.Гарьдмагнай ажиллах болно.
Шигшээ багийн бүрэлдэхүүнд дараах тамирчдыг дуудагдав.
Монголын шигшээ баг хамгийн сүүлд есдүгээр сарын 10-ны өдөр 2027 оны Азийн аваргын урьдчилсан шатны эрхийн төлөө Улаанбаатар хотноо Зүүн Тиморын эсрэг тоглож, 2-0 гэсэн харьцаатай хожсон. Харамсалтай нь өмнөх тоглолтдоо Зүүн Тиморт 1-4 гэсэн харьцаатай хожигдсон учир хоёр тоглолтын нийлбэр дүн 3-4 гэсэн харьцаатай тэмцээнээ өндөрлүүлсэн юм.
Монголын шигшээ баг Хонг Конгийн эсрэг албан ёсны гурван тоглолт хийж байсан ч нэг ч хожиж үзээгүй. Харин Тайванийн эсрэг таван тоглохдоо нэг тэнцэж, дөрөв хожигдсон түүхтэй.
Нэргүй 2024-11-27 103.57.94.110
taiwaniig 1 hojood hongkongto 1 tentschihvel tuuhen amjilt boloh yum baina
Нэргүй 2024-11-27 66.181.185.169
Монголд ганцхан спорт хөгждэггүй, тэр нь хөлбөмбөг. зөвхөн мөнгө бодсон удирдлагууд….
Нэргүй 2024-11-27 103.57.95.157
Хожидоггүй хоолны савнуудаар яадаг бнаа. Тараагаад тариа будаанд явуулбал таарна !