Хоног тутам 300-350 вагон нүүрс тээвэрлэдэг

Хоног тутам 300-350 вагон нүүрс тээвэрлэдэг

Хоног тутам 300-350 вагон нүүрс тээвэрлэдэг

Хүйтний эрч чангарч байгаа энэ үед нийслэлийн ДЦС-уудад очих нүүрс тээвэрлэлтийг хэрхэн зохион байгуулж байгаа талаар УБТЗ-ын “Улаанбаатар” өртөөний дарга Б.Удамбуянаас асууж тодрууллаа.


"УБТЗ-ын “Улаанбаатар” өртөө нийслэлийн 1600 мянган хүнийг цахилгаан дулаанаар хангахад чухал үүргийг гүйцэтгэдэг. Тус өртөө нь хоног тутам дунджаар 300-350 вагон буюу 15,000-25.000 тонн нүүрсийг  Багануур, Шивээ овоогийн уурхайгаас тээвэрлэж 3 болон 4 дүгээр дулааны цахилгаан станцууд/ДЦС/-ад нийлүүлдэг. Зөвхөн өнөөдөр л гэхэд  267 вагоныг бэлдэж Багануур, Шивээ овоогийн нүүрсний ачилтад явуулаад байна. Өвлийн ид ачааллын үед ДЦС-уудын найдвартай ажиллагааг хангахад УБТЗ-ын зүгээс онцгой анхаарч, энэ оны арваннэгдүгээр сарын 5-наас ирэх оны гуравдугаар сарын 1-нийг хүртэл эрчим хүчний нүүрсний тээврийг хатуу цагийн хуваарийн дагуу зохион байгуулж байна.

Ийнхүү нүүрсний тээвэрлэлтийг УБТЗ тасралтгүй найдвартай зохион байгуулсны үр дүнд ДЦС-3, ДЦС-4 18-24 хоногийн нүүрсний нөөцтэй болоод байна" гэж хариуллаа.

Түүнчлэн, “Улаанбаатар” өртөөнөөс гадна УБТЗ-ын бусад өртөө Дархан, Эрдэнэт зэрэг томоохон хотуудад хүргэх нүүрс тээвэрлэлтийг зохион байгуулан ажилдаг юм байна.

 “УБТЗ” ХНН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 35 минутын өмнө 202.9.40.74

Өлөн хулгайч үмхий манж хужаагуудыг нам төр-с зайл2лж нам төрийг цэврлээ. Адгиын хог шаарууд өлөн арилддгүй л******д.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж