Жаир Болсонаро төрийн эргэлт хийх гэж оролдсон гэв

Жаир Болсонаро төрийн эргэлт хийх гэж оролдсон гэв

Жаир Болсонаро төрийн эргэлт хийх гэж оролдсон гэв

Бразилын ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силва 2023 оны нэгдүгээр сард засгийн эрхэнд гарахаас хэдхэн хоногийн өмнө хэт барууны үзэлтнүүдээр давамгайлсан төрийн эргэлт гарсан. Мөн тус улсын дээд шүүгч, ерөнхийлөгч Лула да Силвагийн аминд хүрэхийг завдсан хэрэг гарсан бөгөөд үүнийг ерөнхийлөгч асан Жаир Болсонаро зохион байгуулсан гэж тус улсын цагдаагийн байгууллага мэдэгдэв. Төрийн эргэлт хэрхэн гарсан, хэн санаачилсан зэрэг талаар өнгөрсөн гурван жилийн хугацаанд цагдаа нар мөрдлөгө явуулсан бөгөөд сэжигтнээр таван хүнийг татжээ.

Мөрдлөгийн үйл явцыг тусгасан 884 хуудас бүхий тайланд 2022 оны арванхоёрдугаар сард Жаир Болсонаро өөрийн засгийн газрын зарим албан тушаалтнуудтай хамтран Лула да Силваг дээд шүүгчийн хамт хөнөөх төлөвлөгөө гаргасан гэж бичсэн байжээ.

Үүнийг ерөнхийлөгч асан үгүйсгэж байгаа ч цагдаагийн байгууллага шударга ёс тогтооно гэж амласан байна. Сэжигтнээр татагдсан тэнгисийн цэргийн командлагч адмирал Альмир Гарниер болон батлан ​​хамгаалахын сайд Пауло Сержио нар төрийн эргэлт хийх оролдлогыг дэмжиж байсныг батлах нотлох баримт олдсон байна. Болсонарогийн хувьд өнгөрсөн долоо хоногт төрийн эргэлт хийхэд оролцсон өөр 37 хүний нэгэн адил шүүхэд дуудагджээ. Цагдаагийн албан тушаалтан хэлэхдээ, ерөнхийлөгч асны эсрэг нотлох баримт олдсон тул тун удахгүй шүүх ажиллагааг эхлүүлнэ гэжээ.

 

 

ЭХ СУРВАЛЖ: GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-27 66.181.191.49

Ойлгох гэж хэд дахин уншлаа, утгагүй орчуулах юмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж