З.Санждорж нарт холбогдох хэлэлцүүлэг хойшлов

З.Санждорж нарт холбогдох хэлэлцүүлэг хойшлов

З.Санждорж нарт холбогдох хэлэлцүүлэг хойшлов

НЭМЭЛТ:

Эх орноосоо урваж, гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан гэх хэрэгт яллагдагчаар татагдсан З.Санждорж Д.Бямбажав нарын хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг дахин хойшилж, 2024 оны арванхоёрдугаар сарын 19-ний 10.00 цагт товложээ. Шүүх байгууллагын мэдээлснээр З.Санждорж эрүүл мэндийн шалтгаанаар хойшлуулах хүсэлтийг ирүүлсэн байна.

З.САНЖДОРЖ НАРЫН ШҮҮХ ХУРЛЫГ ТОВЛОНО

Эх орноосоо урваж, гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан гэх хэрэгт яллагдагчаар татагдсан З.Санждорж Д.Бямбажав нарын хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2024.11.28/ 09.00 цагт болно. Хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өмнө нь энэ оны аравдугаар сарын 29-нд хаалттай болж, нэг сараар хойшилсон юм.

Уг хэргийг өнгөрсөн есдүгээр сарын 27-нд прокуророос нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлсэн гэдгийг хуулийн байгууллагаас мэдээлсэн.

Хэргийг тодруулбал, Тагнуулын ерөнхий газраас өнгөрсөн гуравдугаар сард /2024.03.29/ Монгол Улсад тагнуул хийж байсан гадаадын нэг иргэн болон эх орноосоо урвасан гэх иргэдийг баривчилж, саатуулсан талаар мэдээлж байсан юм. Тэднийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.4.1 зүйл ангиар яллажээ.

Эрүүгийн хуулийн 19.4.1 дүгээр зүйл Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах

Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан, гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс , 15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2024-11-28 103.71.100.189

иймэрхүү юмнууд л гадны гар хөл болж мэдээлэл дамжуулж байдаг юм даа, тагнуул гэхээр л сүртэй томоор төсөөлдөгөө болиосой

Avatar

Нэргүй 2024-11-28 66.181.177.152

Энэ муу лам нар тагнуул хийнэ гэж юу байх вэ дээ?! Харин жинхэнэ эх орноо ил тод хорлон сүйтгэгч Женко, 10% Даваасүрэн нарыг барьж авч шоронд хийх хэрэгтэй шдээ??!! Эсвэл дархлагдсан тагнуул гэж тусдаа байдаг юм ууу?? Тагнуулын газар тэднийг татах гэхээр нь хамгаалаад байдаг их өндөр албан тушаалтан байна уу??? Женко нар одоо бүр нуугдахаа ч болиод улайм цайм ил ажилладаг болсон байна шүү дээ?!

Avatar

Зочин 2024-11-28 202.126.88.216

л***р минь нотлогдоод бна чи муу хогийн шаахай юу мддги

Avatar

Зочин 2024-11-28 103.11.193.169

энэ лам тагнуул хийж чадахгүй. энэ лам хуучин хамба Чойтойгоо үзэлцснээс болоод хар гэр рүү жийгдчихлээ дээ.Ванчин богл Далай лам, Х Богл гэх этгээдүүдийн шүтэж сүйд болох хэрэггүй. харин бүх иргэд та бүхэн хулгай хийхгүй хүн алахгүй зодохгүй байхал л болно. өөр юуч хэрэггүй.

Avatar

зочин 2024-11-28 103.9.90.100

ётой зөв

Avatar

Зориг 2024-11-28 103.11.193.169

энэ муу ламын тагнууо гэж юу байхаь дээ. Тагнаж чагнах ажоыг чинь тухайн мэргэжлээр сургууль зурс төгссөн хүн л хийхээс захын нэг пу ч мэдэхгүй этгээл хийдэг юм бол тагнуулын сургуулиар яадгийн. татан буулга. Ванчин богл, лалай лам, Х Богл гэх мэт этгээлүүд бүгд хэрэггүй. тэднийг шүтсэн ч шүтээгүй ч бүгл адилхан үхнээ. иймээс эд нар хэрэнгүй. иргэд та бүхэн хүн алахгүй хүрээ талахгүй хулгай хийхгүй зөь л амьдарч байвал болох нь тэрээ. өнөөгийн бүх юм худал хуурмаг шүү. ийм зөвхөн мах гурилаа л

Avatar

zochin 2024-11-28 202.9.47.18

ene noxoigoos ix yum garna

Avatar

9898 2024-11-28 122.201.23.44

Оросын улаан цайм тагнуул Жэнко-н шүүх хурал хэзэ болох вэ

Avatar

Нэргүй 2024-11-28 202.21.107.20

Энэ ламбугайг Хятадын тусгай алба ашиглан сүсэгтэн олныг Банчин Богдодоо дагаар оруулах гд бүтэл муутайхан болчих шиг боллоо, аа харин сиошиалд Хятадыг талархан дэмжигчид, Хятадын колоничлолыг дэмжигчид огцом өслөө. МАН ын дарга made in Harvard and Berkh гэгч нялхамсаг залуу Бөөжөн аялгаар ярьдаг инээдэг болчоод бга нь нөлөөлж байгаа биз.

Avatar

Үнэн шүү 2024-11-28 103.212.119.176

Энд хэлмэгдүүлэлт байхгүй ббайхаа. Санждорж бол мөнгөний төлөө уч хийх хүн

Avatar

Зочи 2024-11-28 202.126.88.216

Энэ үнэн шүү

Avatar

Нэргүй 2024-11-28 95.117.152.129

Хэлмэгдүүлж байна!!!!!!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж