Терроризмын эсрэг Франц, Япон хамтарна

Терроризмын эсрэг Франц, Япон хамтарна

Терроризмын эсрэг Франц, Япон хамтарна

Японы гадаад хэргийн сайд Иваяа Такеши болон Францын гадаад хэргийн сайд Жан-Ноэл Барротой уулзаж, терроризмын эсрэг үйл ажиллагааг хамтран зохион байгуулах болсон байна. Талууд Италид болж буй "G-7" бүлгийн гадаад хэргийн сайд нарын дээд уулзалтын үеэр буюу Мягмар гаригт уулзжээ. Терроризмын эсрэг үйл ажиллагаанаас гадна аюулгүй байдал, эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн салбарт хамтын ажиллагаагаа урагшлуулахаар тохиролцов.

Мөн Японы Өөрийгөө хамгаалах хүчин болон Францын арми хоорондын хамтарсан сургуулилтыг хөнгөвчлөх хэлэлцээр байгуулах ажлыг эрчимжүүлэх болсон байна.

Терроризмын эсрэг шинэ яриа хэлэлцээний тухайд холбогдох яам, агентлагийн боловсон хүчнийг оролцуулж, эхний уулзалтыг ирэх хавар Токиод хийхээр тохиролцов. Уулзалтын хүрээнд хоёр улсын гадаад хэргийн сайд нар Евро-Атлантын болон Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдал нь салшгүй холбоотой гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Мөн Зүүн Ази, Украин, Ойрхи Дорнодод нягт уялдаа холбоотой ажиллах болно гэдгээ баталжээ.

 

 

 

ЭХ СУРВАЛЖ: NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж