Элон Маск "F-35"-ын бүтээгчдийг маанагууд гэв

Элон Маск "F-35"-ын бүтээгчдийг маанагууд гэв

Элон Маск "F-35"-ын бүтээгчдийг маанагууд гэв

Трампийн Засгийн газрын үр ашгийн хэлтсийг удирдаж буй тэрбумтан Элон Маск "F-35" сөнөөгч онгоцны хөтөлбөрийг шүүмжилж байна. Тэрбээр "F-35" онгоцнуудыг үеэ өнгөрөөсөн техник гэж нэрлээд оронд нь нисгэгчгүй нисэх онгоцыг дайны ирээдүй бөгөөд үндэсний батлан хамгаалахын ухаалаг хөрөнгө оруулалт гэлээ. Мөн энэхүү хөтөлбөрийг түүхэнд байгаагүй хамгийн муу цэргийн зардал гэж нэрлэв.

"F-35" сөнөөгч онгоцны хөтөлбөр нь 180 тэрбум ам.доллараас хэтэрсэн өртөгтэй. Мөн төлөвлөсөн хугацаанаасаа 10 гаруй жилээр хоцорч яваа хөтөлбөр билээ.

Түүний шүүмжлэл АНУ-ын сансар, батлан хамгаалах, зэвсэг, технологийн томоохон компани болох "Lockheed Martin"-ы хувьцааг гурван хувиар унагасан. Үүний зэрэгцээ "F-35" үнэхээр зайлшгүй шаардлагатай зэвсэг мөн үү, аль эсвэл 1990-ээд оны батлан ​​хамгаалахын төлөвлөлтийн хоцрогдсон үлдэгдэл үү гэсэн маргааныг үүсгэсэн юм.

"Lockheed Martin"-ы бүтээсэн "F-35" нь АНУ-ын арсеналын хамгийн дэвшилтэт байлдааны онгоц боловч үнийн огцом өсөлт, техникийн асуудлаасаа болоод шүүмжлэлд өртөөд байна. Гэсэн хэдий ч 2011 оноос хойш дэлхийн олон оронд 1000 гаруй "F-35"-ыг хэдийнэ нийлүүлжээ. Мөн цэргийн сургуулилалтын үеэр 20-1-ийн харьцаатайгаар дайсны онгоцыг устгаж чадахаа харуулжээ. Өөрөөр хэлбэл, дайсны 20 онгоцыг сөнөөх хугацаанд нэг "F-35" сөнөж байна.

Өдгөө Орос, Украины дайнд ашиглаж буй жижиг нисгэгчгүй нисэх онгоцууд 10-50 мянган ам.долларын үнэтэй. Гэтэл нэг "F-35" онгоц 80 сая ам.долларын үнэтэй байна. Мэдээж нисгэгчгүй нисэх онгоцууд нь хүний оролцоогүйгээр даалгавар гүйцэтгэх, бөөгнөрөн ажиллах чадамжтай гэдгээрээ давуу талтай.

Элон Маскийн шүүмжлэл Пентагоны анхаарлыг нисгэгчгүй нисэх онгоц руу шилжүүлж чадвал "Anduril", "Shield AI", "Palantir" зэрэг Цахиурын хөндийн компаниудад томоохон боломж үүснэ.

ЭХ СУРВАЛЖ: STRAIGHT ARROW NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-27 202.21.110.35

Цөмийн хошуугаа тэгээд юугаар тээвэрлэх вэ? Өнөөдөр цөмийн хошуу битгий хэл бүдүүхэн хүн тээгээд радарт баригдахгүй нисэх дроныг энэ элий маск ч зохион бүтээж барахгүй байгаа шүү.

Avatar

Нэргүй 2024-11-27 149.202.79.101

За Маск минь бүх боломж бололцоог олгодог бүтээгчээ харлуулаад янз бүрийн юм их ярьдаг болж өндөрөөс няц унахвий.

Avatar

Zochin 2024-11-27 66.181.176.180

80,0 сая гэсэн үнэ байхгүй ээ. Тэг ээ тоолж бай л даа.

Avatar

Зочин 2024-11-27 66.181.176.44

Аливаа з****г харилцан хамааралтай, нэгдсэн байдлаар ашиглагдаж байж зорилгоо гуйцээдэг. Ганцхан терлийн з****г дангаараа ялалт байгуулахад нелеелсен тохиолдол огт байдаггуй. Шинжлэх ухаан, технологи хичнээн хурдан хегжсен ч гэсэн одоогоор супер зэвсгийг хаана ч хийж чадаагуй л юм даа. Супер цэрэгтэй болох гэсэнтэй мен адил. Сансрын хелег хеергех ба байлдах урлаг хоер ихээхэн ялгаатай байсан, одоо ч тийм л байна. Дрон хэдий ур дунтэй ч зевхен нэг л хэрэгсэл, дангаараа бол юу ч биш…

Avatar

matrix 2024-11-27 66.181.176.237

ireeduid robot uud l daind yvn shvvdee

Avatar

irgen 2024-11-27 139.5.216.120

zevsegeer xoozolldox ayultai bakxaa@?

Avatar

зочин 2024-11-27 66.181.160.86

За Америкчууд Маскын удирдлага дор шууд 10 ; 15 дугаар үеийн онгоц хийхнь дэ … Маск чаданлдөө ….аймаар юм хийх байх да

Avatar

2024-11-27 202.9.47.29

өөрөө тийм цоорхой гоц хүн үү, 90-2000 онд f35, f22 зохиогдож байхад ямар элэнцэгнийх нь хиймэл оюун, нисэгчгүй онгоц, жолоочгүй машин байдаг юм. пентиум 3-4 , windows 98 XP, yahoo.com-ooc хэтрэхгүй л байсан юм даг

Avatar

Бат инженер 2024-11-27 202.9.40.70

Baabar.mn яагаад 7 хоног илүү алга болчихов оо Монголчууд бас хааяа улаан намын ухуулгаас өөр юм үзмээр байна шүү хө

Avatar

Нэргүй 2024-11-27 202.55.188.98

сэжгийн юм хүлээдэг юм бэ…энэ сайтдаа л улаан намын ухуулгаа үзээд бай л даа.

Avatar

Нэргүй 2024-11-27 103.57.95.157

За нөхөд минь ээ ! Хүүк дахиад сунгагдвал хэвлэлийн эрх чөлөөнд халдаж Баавар.мн нтр-ийг хаана шүү !
Ёстой тэгээд л бодчихоорой !!!

Avatar

Нэргүй 2024-11-27 185.220.101.137

Маск Трамп хоёр Америкийн з****г үйлдвэрлэгч дайн өдөөгч эздийн эрлэг болохнээ, ккк

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж