ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ

ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ

ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ, ЗАЛУУ ГЭР БҮЛИЙГ ОРОН СУУЦЖУУЛАХ БОДЛОГЫГ ХЭЛЭЛЦЭВ

Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарласан. Энэ хүрээнд Залуучуудын хөгжлийг дэмжих дунд хугацааны стратегийн талаар Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин, Залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлого, стратегийн талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан  нар Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийлээ.
Ипотекийн зээлийн хөтөлбөрийг 2013 оноос хэрэгжүүлсэн. Энэ хугацаанд нийлүүлэлтийг нэмэгдүүлэхгүйгээр эрэлтийг огцом өдөөж зах зээл дээрх байрны үнийг нэмэгдүүлсэн, зорилтот бүлэгтээ чиглэхгүй, орлого өндөртэй, урьдчилгаа төлбөр төлөх чадвартай иргэдийг хамруулсан. Хөтөлбөрийн зээл авах өргөдөл хоёр жил гаруй хүлээх дараалал үүссэн. Хуримтлагдсан өргөдлийг шийдвэрлэхэд 40-55 сар зарцуулахаар байна. Түргэн шийдвэрлэхээр барилгын нийлүүлэлт хэрэгцээг гүйцэхгүй учраас үнэ өсөж, зөвхөн борлуулагч талд ашигтай байдал үүсэхээр байна гэдгийг Л.Энх-Амгалан сайд хэллээ.
Урьдчилгаа төлбөрийн 50 хувийг Зээлийн батлан даалтын сангаас санхүүжүүлэх, мөн залуучуудын урьдчилгаа төлбөрийн хуримтлалыг урамшуулах зорилгоор банканд зөвхөн орон сууцны урьдчилгаа төлбөр бүрдүүлэхэд зориулсан Орон сууцны урьдчилгаа төлбөрийн хадгаламж бий болгосноор залуу өрхийг дэмжих боломжтой зэрэг саналыг  тавьсан байна.
“Залуучуудын хөгжлийг дэмжих стратеги төлөвлөгөө 2025-2029” -г Засгийн газрын дараагийн хуралдаанд танилцуулж батлуулахыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин даалгав.

ОТРООР ӨВӨЛЖИЖ, ХАВАРЖИХ МАЛЧДАД ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭГ ШУУРХАЙ, ХҮРТЭЭМЖТЭЙ ХҮРГЭХЭД АНХААРНА

Хөдөө аж ахуйн салбарын 2024-2025 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангасан болон ургац хураалтын дүнгийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан,

  • Аймаг, сумын аюулгүйн нөөцөд бэлтгэх өвс, тэжээлийн бүрдүүлэлтийг цаг алдалгүй шуурхай зохион байгуулах,
  • Өвөлжилт хүндэрч зам даваа хаагдахаас урьдчилан сэргийлэх, учирч болзошгүй эрсдэлийг үнэлэх болон малын тэжээлийн импортод дэмжлэг үзүүлэх холбогдох шийдвэрийн төслийг боловсруулах,
  • Отроор өвөлжиж, хаваржих малчдад эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэх чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг боловсруулах,
  • Тариалангийн талбайн хөрсний үржил шимийг хамгаалах, хүнсний ногооны механикжуулалт, хадгалалтын нөхцөлийг сайжруулах, газар тариалан, мал аж ахуй, боловсруулах үйлдвэрийн уялдааг хангасан цогц бодлогыг эрчимжүүлж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
    малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтээр дүгнэхэд тус салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл улсын хэмжээнд 90 орчим хувьтай байна.

ДӨРВӨН УЛИРЛЫН ТУРШ ЖУУЛЧИН ХҮЛЭЭН АВАХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛНЭ

Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.

  • Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,
  • Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,
  • БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,
  • Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,
  • Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,
  • Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,
  • Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохион байгуулах,
  • Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-27 79.168.107.149

Modon jorlon zamin zogsool zamin temdegvvdee shidechixeed ter juulchin gedgee yarimaar yum
mon zam gej tam

Avatar

Данхтай цай буцалдаггүй ээ 2024-11-27 15.235.216.113

За ашгүй данхын 400 сая жуулчин ирэх нь.Ямарч боловсролгүй хүн гэдэг нь үнэн дээ. Бэрс дампуурч татан буугдсан, ха ха ха

Avatar

Зочин 2024-11-27 172.56.106.171

Ямар тооцоогоор 1 сая жуулчин авна гэж гаргасан юм болдоо хувь хүний бодлоор хэлэхэд шаардлага хангасан нэг аятайхан 00 бий билүү ??? Тэр олон жуулчид эргэж очоод манайхыг магтах нь юу л бол !!!

Avatar

Нэргүй 2024-11-27 202.21.107.30

Жуулчдаа замын хажууд баалгаж шээлгэж байж ацны 4 улирлын аялал жуулчлал

Avatar

Нэргүй 2024-11-27 202.131.234.123

өвөл замаар дүүрэн шовойсон баас.

Avatar

Зочин 2024-11-27 202.126.91.157

Энх-амгалан гэж эргуу шоучин, боловсролыг ч естой суйруулсэндээ!!!

Avatar

Нэргүй 2024-11-27 66.181.182.152

Модон жорлонгоо шийдчихээд мөөрөөрэй. Өмнөөс нь ичиж үхэх нь ээ. Жуулчин бол хувийн хэвшлийн ажил шүү. Урдуур нь төр оролцоод бхйх шаардлагагүй.

Avatar

Нэргүй 2024-11-27 66.181.180.128

ха ха эрүүл согтуу нь мэдэгдэхгүй өлөн хулгайчууд тэнгэрийн юм яриад дүрдээ итгэчих юмаа

Avatar

Нэргүй 2024-11-27 59.153.115.25

МАНгарууд шүү. хайран бидний мөнгө.

Avatar

Zochin 2024-11-27 202.126.89.169

маангууд

Avatar

Нэргүй 2024-11-27 59.153.114.165

Амьдралаас тасарсан хэдэн малаасаа яаж сална даа….

Avatar

Зочин 2024-11-27 103.57.94.250

Энэ засаг ч дээ мэдэхгүй 14 мега төсөл эн тэр нь явуур гүй санагдаад байгаа юм даа.ЗГ 100 хоногт хийсэн ажлаа тайлгандаггүй билүү.Энэ ЗГтаг чиг, юугаа ч тайлагнах вэ дээ

Avatar

Нэргүй 2024-11-27 124.158.108.156

За ямар ч байсан Номин, Энх Амгалан хоёр сайд ажил хийдэг шүү. Энэ хоёрын гараан дээр 2026 оныг ахмадын жил болгож өгнө үү.

Avatar

зочин 2024-11-27 66.181.176.138

Энэ аймаар утаатай газар өвөл бол хэн ч ирэхгүй, эхлээд жуулчин ирэх боломж, нөхцөлийг нь бүрдүүлж байж дараа нь дөрвөн улирлын жуулчлал энэ тэр гэмээр, нөгөө жилийн 400 сая жуулчин гэдэг алдарт тэнэглэлээсээ салж чадаагүй солиорсоор явах, хоосон ПИАР-аар хол явахгүй ээ

Avatar

** 2024-11-27 202.9.47.29

малнууд юмаа. цаана чинь дэлхий даяараа жуулчин авахаа бууруулах бодлого явуулж байна, тэнүүлчдээс болж улс орны хүнс, хөлсний байрны түрээс хөөсөрч, хүлээж авсан орны ард иргэд нь инфляцийг нь дааж хүчрэхгүй болцгоож байхад

Avatar

Нэргүй 2024-11-27 103.57.92.200

Данхановаар айл гэр болж тоглуулсаар байтал энэ улс орон цаашлаад УБ хэцүүдлээ. Битгий эргүү юм ярьж мөрөөдлийн элийрлээр ПИ-АР хийгээд бай. Ганц цахилгаан станц барих гэж зүтгэсэн бол иргэдийн амьдралд арай наалдацтай байлаа. Тун удахгүй кино үзэхдээ тэмдэглэл хөтлүүлэх захирамж гаргах бхда. Иргэд нь ч энэ малаа дагаад хонь, үхрээсээ ялгагдахаа болилоо

Avatar

Зочин 2024-11-27 76.220.74.140

За тэгж худлаа лоозон шиг юм яриад яах вэ. Өвлийн буюу хүйтний улиралд жуулчин авч чадахгүй ээ. Үүнийг харин баталгаатай хэлнээ.

Avatar

Нэргүй 2024-11-27 210.148.94.144

Яахын гэсэн юм бэ. Өвөл утаанд баахан хүн авчирч уушиггүй болгох нуу_ Утааны чинь зургийг дэлхий даяар цацаад улам онигоо болгоно.

Avatar

Төр зааж хөгжих салбар уу😂 2024-11-27 94.72.113.57

Хөөрхий 400 саяын онигоонд орсон нэг уүс тарч хүчээр өлгийндөө байсан татвар төлдөггүй хэдэн залуусыг хөөргөөд нөгөөдүүл нь итгээд энэ салбарахр жинхэнэ тоглож ба да. Төр аль болох хол байх ёстой. Мэргэжлийн том компаниуд нь зүсч авч явдаг. Эвентийг ингэж ялгаж сооск өмхийлж болохгүй. 6 трбм-р хэдхэн залуус тоглож ямөр ч хэрэггүй гадаад үзэсгэлэн яваад. Тэр зах зээлийг нь нөгөө лидерүүд нь хянадаг. Хэрэгт орно доо дараа нь. Яасаэ хүлцэнгүй юм энэ а/ж-ынхан🥲

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж