Хан Хэнтийн “ханлиг” хагарвал Монголын төр хагарна?!

Хан Хэнтийн “ханлиг” хагарвал Монголын төр хагарна?!

Хан Хэнтийн “ханлиг” хагарвал Монголын төр хагарна?!

Анхдугаар Үндсэн хуулийн 100 жилд зориулсан чуулганы хуралдааны үеэр гэрэл зурагчдын дуранд буусан нэгэн зураг цахим ертөнцөд багагүй шейр, хандалт авчээ. Дүрсэлбээс, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёрын “хөндий хүйтэн” тэврэлтийг хажуухнаас нь харж зогсох Д.Амарбаясгалан. Тэрхүү зургийг олон нийтийн сүлжээнд зарим иргэд “Ерөнхийлөгч гомдолтой, Ерөнхий сайд айдастай, харин УИХ-ын дарга ихээхэн игзаартай байна аа” гэсэн нь оргүй хоосон гүтгэлэг биш харин ч хардаж болох үндэслэл юм.

Угаасаа  Монголын улстөрчид эрх ашиг нэгдвэл тосоо гартал тэврэлдэж, эрх ашиг зөрчилдвөл цусаа гартал зодолддог нь гэм биш хойно. Тэгээд ч хэн нь доголон нугас болох вэ гэдэг асуултын хариулт Ардын намын ах дүүсийг албан тушаал, эрх мэдлийн зодоонд татан оролцуулах нь цаг хугацааны асуудал.

Улс төрийн тогтолцоо талаасаа Монгол Улс хагас Ерөнхийлөгчийн, хагас парламентын засаглалтай. Энэ нь ҮАБЗ-ийн эв нэгдэлд харшилж ирсэн гашуун сургамж цөөнгүй. Тэр тусмаа тулгын чулуу гурав байж болох ч төрийн эрх мэдэл гурав хуваагдаж болдоггүйг Монголын үе, үеийн ҮАБЗ-ийн зөрчил харуулдаг.

Нөгөө талаар, нэг хүнд хэт эрх мэдэл төвлөрвөл Монголд дарангуйлал тогтоно. М.Энхболд нэгэнтээ Улаанбаатар хотыг, УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн институттай нь атгах гэж хэтэрхий шунаснаасаа болоод бүгдийг нь У.Хүрэлсүхэд алдсан бодит түүх. М.Энхболд өрсөлдөгчөө дутуу үнэлснээс болоод улс төрийн карьераа дуусгасан бол У.Хүрэлсүх эсрэгээрээ өстөн дайснуудтайгаа ч гар барьж чаддаг нь түүний гол стратеги.

2020 оны сонгуулийн өмнө эгнээндээ 50 мянган гишүүнтэй МАХН-ыг татан буулгах тохироог Н.Энхбаяртай хийж чадсан, 2024 оны сонгуульд Х.Баттулгыг хэн ч биш сул гишүүн болгож орхисон гээд түүний улс төрийн стратегийг харвал одоогоор хоёр хожилтой яваа.
2021 оноос Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрыг бүхэлд нь атгасан Монголын ганц улстөрч, номер нэг тоглогч болсон.

УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр өнгөрсөн найман жил У.Хүрэлсүхийн “хүүхэлдэй” явсан уу гэвэл тийм. Нутгийн ахаасаа нам, засгийн тамгыг өвлөн авсан Л.Оюун-Эрдэнэ улс төрийн замнал, хуурай ах дүүсийн андгай тангаргаа бодсон ч У.Хүрэлсүхийн үгнээс зөрж тоглох ямар ч боломжгүй.

Үндсэндээ Л.Оюун-Эрдэнэд Ерөнхий сайдын суудлыг шууд “өвлүүлсэн” нь МАН боловсон хүчний нөөц байхгүйдээ биш У.Хүрэлсүхэд үгнээс зөрөхгүй өөрийн хүмүүс хэрэгтэй байсан.

Асуудал нь гээндээ ч, гоондоо ч гэгчээр ҮАБЗ талцах нь тогтолцоондоо бас хүндээ, цаг хугацаандаа гээд олон зүйлсээс шалтгаалдаг. Биологийн нас, хувь хүний зан чанарыг нь тооцсон ч У.Хүрэлсүх тэтгэвэртээ гараад титэм үг зохиохдоо арай ч тулчихаагүй. Далан нас дөхөж яваа Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн суудлыг зүүдлэж явахад Монголын улс төрийн номер нэг  У.Хүрэлсүхэд хоёр бодол, гурван нүүдэл бий нь мэдээж.

Ардын намын зүүний хүчнийхэн андгай тангарагтаа үнэнч үлдэхийн хүсэвч хэн нь түрүүлж эрх мэдлийн өндөрлөгөөс уруудах вэ гэсэн асуулт өөрөө тэднийг ил далд тэмцэлд хүргээд удаж байгаа билээ.

“Толгой хагаравч тогоон дотроо” гэдэг ч энэ удаад МАН дахь эрх мэдлийн дажин Монгол төрд зовлон дагуулж эхэлсэн нь улсын төсвийн хэлэлцүүлгээр ил цагаандаа гарсан. Эцэст нь Ерөнхийлөгч хориг тавьж, парламент хүлээн авч, засаг төсвөө дахин шинэчлэх болсноор чоно цатгалан, сүрэг бүтэн үлдэж байх шиг.

Гэвчиг Л.Оюун-Эрдэнэ намынхаа болон засгийнхаа  ч “власть”-ыг одоог хүртэл бүрэн авч чадаагүй яваа нь түүний хамгийн сул тал, эмзэг цэг нь болсон.
Тиймээс Л.Гантөмөр, Т.Доржханд нартай “гар барьсан” нь эх орны эрх ашиг сонирхолоос гадна эрх мэдлээ хадгалах зорилготой болох нь нэн ойлгомжтой. Мэдээж, эрх мэдлийн тойргийн гадна үлдсэн хүний, өөрийн хүмүүсийн гомдол, шүүмжлэл өөр дээр нь ирнэ гэдгийг Л.Оюун-Эрдэнэ тооцоогүй байж яавч таарахгүй. Түүний засгийн “гал хамгаалагчид” нь МАН гэхээсээ АН, ХҮН намын сайдууд болон бүлэг дэх фракцууд болсон.

Үнэндээ МАН-аас томилогдсон сайд нар дунд Л.Оюун-Эрдэнийн томилгоо гэх хүн цөөн. Ихэнх нь У.Хүрэлсүхийн хүмүүс билээ.

Энэ өнцгөөс харвал намдаа цөөнх болсон Л.Оюун-Эрдэнийн сандал суудлыг хамгаалах хасар, басар нь Л.Гантөмөр, Т.Доржханд хоёр болсон.

Харин хуурай ах дүү хоёрын хэрүүл зодоон дундуур хар муур болэ гүйх нэг хоёр хүн МАН-д байна, АН-д байна. МАН талаасаа УИХ-ын Д.Амарбаясгалан,  АН-д гэвэл О.Цогтгэрэл, Д.Пүрэвдорж хоёр хэзээ ямар мэх хийхээ ч тооцож суугаа нь лав.

АН-ын хоёрын нэг нь Ерөнхийлөгчийн сонгуульд горилож, нөгөө нь намын дарга, улмаар 2028 оны Ерөнхий сайдын суудлыг сэрүүнээрээ зүүдлэж суугаа.

С.Баярцогтыг Х.Тэмүүжингийн оролцоотойгоор улс төрийн “тэтгэвэрт” суулгасан тэдний хувьд өдгөө Л.Гантөмөрөөс намын тамгыг нь авахад Ерөнхийлөгчийн дэмжлэг нэн хэрэгтэй болсон биз.

Бүрэн эрхийнхээ үлдэж буй хоёр жилийн хугацаанд, Төрийн ордноос яван явтлаа У.Хүрэлсүх улс төрөө хийсээр ч байна. У.Хүрэлсүхийн улс төрөөс Монголын улс төр бүхэлдээ хамаарсаар ч байна.

Түүнийг ҮХНӨ-т оруулж, Ерөнхийлөгчөөр дахин улирна гэсэн улс төрийн хүрээний хардлагад өгсөн хариулт нь “Ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхийн хугацаанд ҮХНӨ орохыг дэмжихгүй” гэсэн ЕТГ-ын зүгээс өгсөн байр суурь.

Тэгэхээр У.Хүрэлсүх ҮХНӨ-өөр Улс төрийн намын тухай хуулийн шинэчлэлтийг наймаацална гэдэг худлаа яриа, дэгсдүүлсэн хардлага төдий үг юм.

Гэсжн хэдий ч Улс төрийн намын тухай хуулийн шинэчлэлийг 2027 оны наймдугаар сараас буюу Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа хэрэгжүүлэх Засгийн газрын бодлогыг АН бүлэг эс дэмжсэн нь Төрийн ордны зүүн жигүүрийн гурван давхраас өгсөн чиглэл байх магадлал тавиас илүү хувьтай Хэрэв энэ хардлага үнэн бол бай нь Л.Гантөмөр, Т.Доржханд хоёр биш Л.Оюун-Эрдэнэ гэсэн үг.

 Тиймээс Үэдсэн хуулийг ойгоор Хэнтийн ах дүүсийн олны өмнөх тэврэлтийн гол эрх ашиг чухам юу байв аа. Гэдэг нь мэдээж асуултын болон анхаарлын тэмдэг байх нь гарцаагүй.  Хамгийн бодит үнэн гэвэл Хан Хэнтийн “ханлиг” хагарвал Монголын төр жинхэнэ үймнэ.

Тэнгэрт хоёр нар, газарт хоёр хаан байдаггүй гэвэл МАН-ын “ханлиг” хагарах нь цаг хугацааны асуудал болжнэ. Тэдний хэн нь улс төрийн номер нэг болж, хэн нь улс төрөөс явах вэ гэсэн ил, далд тэмцлийн золиос нь Монгол, Монголын ардчилал болчихгүй байгаасай гэж залбирах л байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
ХахаХаха
21
ТэнэглэлТэнэглэл
10
ЗөвЗөв
10
ХарамсалтайХарамсалтай
4
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

63 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-27 202.55.188.37

данх хүрэлсүх 2 2уулаа зайлсан нь өлзийтэй

Avatar

Бат 2024-11-27 202.55.188.93

Оёкоо гутал минь данх царайлаад томдууграад байлгүй хүүкдээ мөрөөрөө захирагдаарай новшоо. Хүн ахтай дээл захтай шүү. дарвайсан хоёр гөлгийг хэн ч биш байхад нь зөвөөр ажил хий гэж л сонгосон. тэргүүн эгнээнд улс орны ирээдүй удаах намын нэр хүнд хамгийн сүүлд нь өөрийн эрх ашиг юм шүү дээ мал минь

Avatar

Ха ха ха 2024-11-27 202.126.90.161

эд нар хагарч, хэн хүчтэй нь гарвал ямар нэг юм болно. тэр ямар нэг юм ардуудад "улныханд" хэрэг болж мэднэ. Өөр найдах юм алга даа

Avatar

Нэргүй 2024-11-27 66.181.177.246

уг нь У.Хүрэлсүх их ажил хийж л бгаа

Avatar

Нэргүй 2024-11-27 203.91.115.41

мулгуу сдунууд зайлвал таарна

Avatar

Зочин 2024-11-27 202.9.40.60

үе үеийн ерөнхийлөгч бүгд адил бна эрх мэдэлд очихоороо хүний толгой олгой болчихдог гэдгийн баталгаа бна даа

Avatar

Зочин 2024-11-27 43.242.243.206

Төрийн хэлхээ хууль, Төрлийн хэлхээ нагац гэж нэг үг байдаг. Хүүк нагацын нутгаас спикер тавьсан нь… зүгээр ч үгүй байх. Өмнө нь аавынх нутаг болох Сүхбаатар аймаг гаралтай Гомбожав гуайн хүүгээр наадаж байгаад одоо генсек ээ хийлгэж байгаа биз дээ. Мөн ЗГ-н гишүүд болон УИХ-н гишүүдийг ч хараарай төрсөн дүү нь хүртэл байж бгаа биз. Н.Энхбаяр, Женко энэ 3 – с бусад ЕК-үүд уг нь Төрийн өндөр албан тушаалд ах дүү хамаарал бүхий хүмүүс ээ хол байлгаж ирсэн байдаг.

Avatar

Зочин 2024-11-27 43.228.131.63

яс хаямөр болох гэж дээ энийг бичсэн сэтгүүлч. барахгүй л дээ

Avatar

И 2024-11-27 103.168.34.196

ОюунЭрдэнэ хамтарсан ЗГ байгуулсан, 2025 оны төсвийг тоглоом болгосон, өмнөх жилҮүдэд эхлүүлсэн шудрага ёсны тэмцлээсээ ухарсан, иймд ОГЦРУУЛАХ ЦАГ БОЛСОН.

Avatar

Нэргүй 2024-11-27 202.21.107.20

Хаан эзэн харц албатууддаа юм хялайлгахаа байсын бх даа.

Avatar

Нэргүй 2024-11-27 202.72.245.121

“Толгой хагаравч тогоон дотроо” ккккк толгой биш байхаа өөрөөр бидэг биш билүү

Avatar

Нэргүй 2024-11-27 139.5.219.157

олгой байхаа.

Avatar

Нэргүй 2024-11-27 139.5.216.150

Олгой

Avatar

иргэн 2024-11-27 103.57.94.188

Шудрага ёс тогтоон хэмээн төрийн эрх мэдлийг авсан сурлага муу боловсролгүй 2 нөхөр төрд байхад сайн юм үзэхгүй нээ!

Avatar

Нэргүй 2024-11-27 103.57.95.70

намын эрх ашиг 2т хувийн эрх ашиг 30рт, монголын эрх ашиг 1рт байж чадвал энэ улс орон хөгжих болно. даанч тийм тэнэг хэнхэг хүн өдрийн од шиг байх биз.

Avatar

Сонгинохайрхан 2024-11-27 66.181.178.138

Манай хэвийн б**в тараагч Учрал дараагийн намын дарга тэгээд Ерөнхийлөгч болно гээд өөрөө ярьсан ш дээ.Сая Ням-Осор гуай Баатар болсон.

Avatar

Бат 2024-11-27 202.5.202.130

Энэ сэтгүүлч Ж.Нямсүрэн гэж солиот улс, хүмүүмийг хагалаад Юун ханлиг гэж Монголын нэг аймаг хоёр иргэн л байна шдээ. Энэ доор бичээд байгаа нөхдүүдээр төрөө бариулбал ярьж байгаа шигээ ёстой будаа болгож өгөх байхдаа.

Avatar

Нэргүй 2024-11-27 66.181.189.78

У.Хүрэлсүх нь Хэнтий аймгийнх огтоос биш. Хэнтий аймагтай ямарч холбоо байхгүй. Хэнтий аймагт төрж өсөж сурч хүмүүжсэн хүн бол Л.Оюун-Эрдэнэ мөнөөсөө мөн.

Avatar

Нэргүй 2024-11-27 211.234.197.238

hulgaich lalruud zailval taarna

Avatar

Нэргүй 2024-11-27 103.212.162.60

бараг хагарвал дээр бнадөа

Avatar

Б.ЕСҮХЭЙ 2024-11-27 59.153.114.25

"НАМ" ХЭМЭЭН ХЭСЭГ БҮЛЭГ ХҮН ХУЙВАЛДАН ТОГЛОДОГ МАФИЖСАН СИСТЕМИЙГ УСТГАХ, ТАТАН БУУЛГАХ ЦАГ БОЛЖЭЭ…!!!

Avatar

Нэргүй 2024-11-27 103.212.163.249

Хуцах юм даа

Avatar

setguulchintser nyamsuren araa medeerei 2024-11-27 103.168.34.137

setguulchintser nyamsuren gegch uuriin zohioson ulgertee itgeed olon niited tugeej bdag ni ariun yvdal uu.tagnuuuliinnhaan eniig barij horiod yliig ni uutuukeh bolson shuu.ys hayah sanaatai kk

Avatar

уншигч 2024-11-27 66.181.161.149

Хүрэлсүхээ ухаантайхан л байгараа даа

Avatar

Нэргүй 2024-11-27 59.153.115.15

Төр улс аа угаасаа авч явж чадахгүй байгаа юмнууд эртхэн хагарвал таарна үхсэн баас

Avatar

Нэргүй 2024-11-27 103.57.95.157

Оюукийг засгаас үайлуулахгүй бол Монголыг МАН биш Женко удирлаад бна ш дээ !!!
Монголд одоо ЗГ-аас Женко илүү нөлөөтэй бгаа нь юм юман дээр харагдаа бна даа !

Avatar

Нэргүй 2024-11-27 66.181.190.72

Төр хагараад байхдаа ч яахав. Өчүүхэнч гэсэн хэн нь монголдоо, ард түмэндээ элэгтэй бэ гэсэнл асуудал. Хуйвалдаан, авилга, шударга бус байда,л нийгмийн ядуурал, утаа, түгжрэл … залхлаа. Бүх л муу муухайн ард ЗГ байна хүн бүр харж мэдэж байна. Хүүк хамгаалаад ч хол алхахгүй… Ард олны тэвчээр алдаагүй дээр ЗГ-аа сольж хуулиа мөрдөж ЗГ-аа байгуулж, улс төрийн намын тухай аль 7-р сарын 1-нээс хэрэгжсэн хуулиа мөрдөж чадвал Ерөнхийлөгчийн энэ насны гавьяа болно. Өөр юу ч хэрэггүй…..

Avatar

Зочин 2024-11-27 103.212.119.12

хүссэн ч хүсээгүй ч хага үсрэх л болно.

Avatar

Зочин 2024-11-27 103.145.234.48

Монгол улсад улс төрийн тогтвортой байдал нэн тэргүүнд бас хөгжил хэрэгтэй. МАН АН шиг эрх мэдлийн төлөө өвөр хоорондоо хагаралддаг нам бишээ. Сэрүүн зүүдэл АН-ынхаан….

Avatar

Зочин 2024-11-27 202.179.26.210

Хурэлсух Яагаад Эба, Женко нарын хууль бусаар томилсон гарын шуугдчдыг еерчлехгуй бнаа. Улс орны дотоод амьдралаас хэт хендий бгаа Юм бишуу.

Avatar

Балт 2024-11-27 103.57.95.151

муу АНархи өлөгчин цөөвөр гичии яаж ч ульсан МАН МАНААРАА бна.

Avatar

Нэргүй 2024-11-27 103.168.34.155

Hentiin hulgaichid tord garaad yarij helj bgaarai debil p z da cofi anan hushuu um asuuharr odoos bi bas tegj asuuya zov ntr sarmagchingiin iq pz da eook said hilguulej uher mongolchuud hohinee ** p dnar ah usa yavchina ** llrud mongol hentii debiludee songood jargaarai

Avatar

Нэргүй 2024-11-27 178.174.229.45

hentiin 3 teneguud

Avatar

Нэргүй 2024-11-27 66.181.177.152

Оюун-Эрдэнэ, Хүрэлсүхээс ч дутахгүй засгийн бүх эрхийг дангаар атгаж, улмаар путин шиг ганцаар захирагч болох мөрөөдөлтэй!!! Гантөмөр, Доржханд гэдэг 2 пуракийг тэр зорилгодоо хүрэх хэрэгсэл болгон ашиглаж байгаа ба зорилгодоо хүрмэгц хоёуланг нь "устганa"!!! Хэрээсээ хэтэрсэн амбицтай пацаан даа?!

Avatar

Нэргүй 2024-11-27 103.57.95.33

ЭНЭ НИЙТЛЭЛ Ч МӨРӨӨДӨХӨД МӨНГӨ ТӨЛӨХГҮЙ ГЭГЧИЙН ҮЛГЭР Л БАЙНА ДАА.

Avatar

Нэргүй 2024-11-27 66.181.168.199

Идээ бээр нь хагарна.

Avatar

Нэргүй 2024-11-27 103.168.34.97

ЭНД ЮУ Ч БАЙХГҮЙ ХҮЗҮҮГҮЙ ЭЛБЭГДОРЖИЙН ХООСОН ЯВУУЛГА…

Avatar

Нэргүй 2024-11-27 103.57.92.200

Хогийн хоёр новшийг улс төрөөс битгий хэл улсаас хөөн зайлуулах ч багадна. Энэ улс орон ямархуу байдалтай байна. Хүрэлсүх гэж тэнэг юм мангас дор юм тавьчаад тэрүүгээрээ засаг бариулаад байна гэнэ. Сэрүүхэн зүүдлээрэй

Avatar

** 2024-11-27 202.9.47.29

хага үсэрмэр

Avatar

Иргэн 2024-11-27 66.181.181.235

хүн хогнууд …улс нь сүйрэх дөхөж байна Хятадууд ямар ч зориулалтаар Монголын хаа ч хамаагүй газар авдаг болсон .Өөрөөрихэлбэл Монголыг Хятадаар дуусгах бодлого эхэлсэн Гэтэл энэ мэт авилгачид ингээд л сууж байна

Avatar

Нэргүй 2024-11-27 66.181.161.149

Хүрэлсүхэд одоо нэг л зүйлээр ялаа цайруулах боломж байна. Ойрдуудаас ерөнхийлөгч уих-н дарга, ерөнхий сайдыг тодруулж болохгүй. Ер нь тэднийг улс төрөөс эгнэгт хөөх хэрэгтэй. Исмэлүүд төрийн толгойд гарч болохгүй.

Avatar

НИНАБАЗАР 2024-11-27 103.57.95.33

ЭНЭ НИЙТЛЭЛ Ч МӨРӨӨДӨХӨД МӨНГӨ ТӨЛӨХГҮЙ ГЭГЧИЙН ҮЛГЭР Л БАЙНА ДАА.

Avatar

Зочин 2024-11-27 66.181.160.9

Бузарууд ингээсэй л гэж хүсч байгаа байхаадаа. Тэгэхгүй байлгүй дээ. Монголын заяа их гэдэг.

Avatar

Нэргүй 2024-11-27 202.9.41.110

Үхсэн ацны чин яаасан ийсэн заяа их дэлхийн адаг болтол хулгай шаасн.
Нам төрд шигдсн манж хужаагуудыг зайлуулу нам төр-ыг цэврлнээ. Зуурллаад байх санаархлтй л******д эндүүрсн шаарууд.

Avatar

Цогт 2024-11-27 45.117.35.4

Цэвэрлээч Босооч тэгээд

Avatar

Нэргүй 2024-11-27 210.148.94.144

Луйварчин хулгайчид төрд гарах нь Монголын заяа юм бол наад заятайгаа хат тамруу тонил н**ш оо.

Avatar

Нэргүй 2024-11-27 202.9.40.74

Хогийн ацаа Манж хужаагууд бүгдийн хулгайлцн сүйрүүлч2д бгааг чи шаар мэдэхгүй байв гэж.

Avatar

Нэргүй 2024-11-27 103.57.95.14

боловсруулж байгаа төсөл хөтөлбөр
гэж үнэн чадваргүй ү****ц дорой
мань ийм зүйл хийхгүй эдэн дунд
чадвар боловсролтой хүн тун цөөн
байгаа нь харагдаж бн…

Avatar

Нэргүй 2024-11-27 103.57.95.14

энэ улс орон жаахан гэсэн хөгжмөөр
бн эдний дунд үр хүүхдүүд л хайран
бн эа орон ард түмнээ ариал дэндүү
тоглож бн даа өөрсдөө хэзээ нэг
цагт шангаа хүртээсэйдээ….

Avatar

Зочин 2024-11-27 76.220.74.140

Улс орноо өрнөөс өрний хооронд,байлгаж үйлдвэрлэл дэд бүтэц бүх шатандаа нуран унаж байхад эд нарын хагаралдах хэнд хэрэгтэй юм бэ

Avatar

Зочин 2024-11-27 76.220.74.140

Улс орноо удирдаж чадахгүй байж ямар ацаараа хагаралддаг байнаа.

Avatar

Нэргүй 2024-11-27 202.21.120.66

Зүгээр л нэг зураг хараад зохиол биччдэг өөрөө МАН-г яаж хагралдуулах вэ гэсэн асуултын хариу биш үү Түүнээс биш энэ улс төрчиддээрх зохиолтой адилхан биш байхоо. МАН-г хагралдуулах нь хэнд ашигтай юм гэдэг асуулт гарч ирнэ. Мэдээж АН-д түүний дотор Женкод ч байж мэднэ хэн нэгэн хорлон санаатай улс төрчид хэрэгтэй л бх гэхдээ тэгж болохгүй одоо хэрүүл хийх цаг бишээ хөгжил ярих цаг арай л гэж 3 нам хамтарч хөгжлийн төлөө гэж байхад ийм муухай юм хийж болохгүй

Avatar

Зочин 2024-11-27 103.145.234.48

Монгол улсад улс төрийн тогтвортой байдал нэн тэргүүнд бас хөгжил хэрэгтэй. МАН АН шиг эрх мэдлийн төлөө өвөр хоорондоо хагаралддаг нам бишээ. Сэрүүн зүүдэл АН-ынхаан….

Avatar

Нэргүй 2024-11-27 66.181.191.46

ийм балай юм бчих гж.оюутан у

Avatar

Нэргүй 2024-11-27 66.181.180.27

ухаалаг хүмүүс яаж харьцахаа мэднэ дээ битгий тэгж хар муур шиг шургаж бай л даа

Avatar

Нэргүй 2024-11-27 210.148.94.144

Засс. Энэ хоёр одоо алтан ураг уу. Хуультай улс байсан бол Хүүк Миегийн хэлж байсанчилэн ордын арын байр эсвэл Солонгосоос явуулдаг эгчийн мөнгөний хэргээр, Данх Ахынхаа жүжгийг төрд шахсан гэх наад захын хэргээр л шоронд орох байсан хүмүүс шдээ. Бурхангүй газар буг галзуурна_ Хуульгүй Оронд мухар сүх мод хагалж чадахгүй хоосон данх хий шүүгэлдэнэ гэдэг шиг л болж байна.

Avatar

Туул 2024-11-27 202.5.202.130

Битгий л тэгээрэй.

Avatar

Нэргүй 2024-11-27 43.242.242.59

Энэ хагралдаанд АН ямар үүрэг оролцоотой байна гэдэг нь сонин юм. Зүгээр байгаагүй нь лавтай. Цагтаа Анг-ынхан 2 хуваагдчихсан байхдаа "Биднийг МАН-ынхан хагаралдуулаад байн" гэж тэд ярьцгаадаг байсан. Хүний үгээр 2 хуваагддаг нь хачирхалтай юм.

Avatar

хүннү 2024-11-27 202.55.188.45

Байдаг л нэг зураг байна. Монгол улсын төрийг доройтуулах гэсэн хүний өөрийн нохдын яс хаясөн үг л байна. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар хоорондоо эв түнжингүй байвал тэдэнд ашигтай.

Avatar

Нэргүй 2024-11-27 202.9.41.117

Балууны чин ханлиг аймаг

Avatar

ЗОЧИН 2024-11-27 122.201.31.159

ХЭНТИЙД АН ЯЛЖ БҮХЭЛДЭЭ ЦЭНХЭРТСЭН. ХОЁР ХАНЛИГ НЬ ЮУ БОДОЖ БАЙГАА БОЛ.

Avatar

Уншигч 2024-11-27 122.201.31.179

эндээс харлиг гэсэн дэмий сул үгийг нь хасхад ЧУХАЛ зүйл нь үлдэж байна.
Хэнтийнхэн Алтай даван баруун тийш нүүх гэж байгаа юм болов уу гэмээр цэнхэртсэнд ямар учир бхйна аа. ардчилсан намын цэнхэрүүдийн хоол болчихсон Аймгаараа Түмний толгой эргүүлж, нүд солбиулж гайхаш төрүүлж байгаа нь хаанаа, юунаас болов.

Avatar

uiiu 2024-11-27 166.48.51.239

Za bodie! Hulgaichuud hoorondoo evtei baih ni deer uu, esvel zodoldoj baisan ni deer uu?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж