Иргэний зориг ногоон нам, Хамаг Монголын хөдөлгөөний нам, Бүгд найрамдах нам, Социал демократ нам, Гэр хороллын хөгжлийн нам, Эх орончдын нэгдсэн нам, Зүй ёс нам хамтран өнөөдөр /2024.11.27/ УИХ-д суудалтай таван намд зориулж мэдэгдэл хүргүүлж байгаа талаараа мэдээлэл хийлээ.
ИЗНН-ын дарга Б.Батбаатар:
-Улс төрийн намын бүртгэлийн асуудлыг хойшлуулах зайлшгүй шаардлага тулгараад байна. 2024 он сонгуулийн бүтэн циклтэй он болсон. УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгууль дөнгөж дуусангуут улс төрийн намуудын бүртгэлийн асуудал сөхөгдөж гарч ирж байна. УИХ-аас 2023 оны долдугаар сарын 7-нд Улс төрийн намын тухай хууль, Улс төрийн намын тухай журмын тухай хуулийг батлахдаа тухайн үед парламентад байсан гурван нам өөрсдийн эрх ашигт нийцүүлж бусад улс төрийн намын үйл ажиллагаа явуулах боломж нөхцлийг хяссан, эвсэж нэгдэх улс орны төлөө зүтгэх боломжийг хаасан зангуутай хууль баталсан. Энэ хуулиар бий болж байгаа сөрөг үзэгдлийг хойшлуулахын тулд улс төрийн намууд мэдэгдэл хийж байна.
2024 оны турш сонгууль гэж явсаар өнөдөр дөнгөж амсхийлт хийж байна. Улс суурьтай бталгаатай найдвартай хийхийн тулд тодорхой цаг хугацаа хэргтэй байна.
Эх орончдын нэгдсэн намын дарга Г.Ганбат:
-Улс төрийн намын тухай хуульд зааснаар нэг жил байтугай нэжгээд жил тавиад ч дааж давахааргүй их ажил хийх заалт орсон. Улс төрийн намууд намын удирдах хурлаа хийгээд бүтцийн 40 хувьд жендер оруулаад дахин бүртгүүлэх. Намын дэргэдэх төрийн бус байгууллагуудаа дахин бүртгүүлэх асуудал яригдаж байна. Намын дэргэд судалгааны байгууллагатай байх ёстой. Үлдэж буй энэ нэг сарын сарын хугацаанд амжихгүй.
Тийм учраас Үндсэн хуульд тусгасан олон намын тогтолцоонд ноцтой хохирол учруулна гэж Эх орончдын нэгдсэн нам үзэж байна.
Хэрвээ Улс төрийн намын тухай хуульд заасан хүнд болзлыг хангахгүй бол улс төрийн намыг татан буулгах, үйл ажиллагааг нь түдгэлзүүлэх асуудал яригдаж байна. 2018 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа улс төрийн намын гишүүнчлэлийн асуудлыг сонгогчдын 1 хувь байхаар зааж, түүнийгээ 2028 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжихээр хугацаа заасан. Тийм учраас Эх орончдын нэгдсэн намын хувьд улс төрийн намын бүртгэлийн асуудлыг нэг жилээр хойшлуулах асуудал биш хэдхэн намд зориулагдсан хуулийн хэрэгжих хугацааг 2028 он хүртэл хойшлуулах ёстой. Тэгэхгүй бол Монголд улс төрийн нам үлдэхгүй.
Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг өөрчлөх бус Улс төрийн намын тухай хуулийг өөрийг нь олон намын тогтолцоонд нийцүүлж өөрчлөх шаардлагатай гэлээ.
Г.ХОРОЛ
зочин 2024-11-27 103.212.118.193
Нам хэрэггүй
Нэргүй 2024-11-27 66.181.189.69
намгүй бол сайн. та нар шиг юм гон 2 гэхгүй амар шүү.
Б.ЕСҮХЭЙ 2024-11-27 59.153.114.25
Энэ хэдийн байж байгаа царайг хараач!…!!!! Олон нам Монголд минь огт хэрэггүй! Бүгдийг нь татан буулгаад ҮЗЭЛ БОДОЛ, ҮЙЛ ХЭРЭГ, ХЭТИЙН ТӨЛӨВЛӨЛТ, ИДЕОЛОГИООР НЬ шүүж 3 нам үлдээгээд тэднийгээ гишүүнчлэлгүй болгон согодог утгаар нь ажиллуулбал бид ирээдүйд хөгжих боломжтой болно. НАМ ХЭМЭЭХ МАФИЖСАН СИСТЕМЭЭ БОЛОМЖ ОЛДСОН ДЭЭР НЬ ДАРИУ УСТГАЖ УЛС ОРНОО ХӨГЖҮҮЛЭХ, АРД ТҮМНЭЭ ЭРҮҮЛ ЭНХ, ЧИНЭЭЛЭГ ТАЙВАН АМЬДРАХ БОЛОМЖООР НЬ ХАНГАХ ЦАГ БОЛСОН БАЙХОО. МОНГОЛ ХҮН ҮҮНИЙГ Л ХҮСЭЖ БАЙГАА БАЙХ…!!!!
Б.ЕСҮХЭЙ 2024-11-27 59.153.114.25
Санал нэгдвэл дэмжээрэй! ДЭЭР БАЙГАА ТЭНЭГҮҮДЭЭ ШАХАЖ, ШААРДАЦГААЯ!!!
Зочин 2024-11-27 76.220.74.140
Ач холбогдолгүй дампуу намууд бүгд байхгүй болвол таарна.
Нэргүй 2024-11-27 202.179.24.247
намаар яадгийн
Зочин 2024-11-27 202.126.91.157
Их сургуулиудад захиалгаа егч судалгаа хийлгэхээс намын судалгаа гэж юу байх юм, шинжлэх ухааны неец аль ч намд байхгуй!!!
Нэргүй 2024-11-27 66.181.190.72
УИХ-д орсон 6-н нам дээр нь санхүүжилтийн босго давсан 2 нам нийт 8 нам Монголд хангалттай. Эд хурлаа рийгээд бусад нь чадвал тэр чадахгүй бол хасагдана биз хуулиа хэрэгжүүлллл. МАН-гийн даргын муу муухай арга…..
Нэргүй 2024-11-27 66.181.177.152
Дуракууд аа! Улс төрийн намуудын тухай хуулийг 2025.01.01-нээс мөрдөх ёстойг хойшлуулбал ТӨР-ийн дээр нам гарч, улмаар дарангуйлал тогтоно шүү!!!
ХУУЛЬЧ , 2024-11-27 202.9.46.244
УЛС ТӨРИЙН ОНВЧТОЙ ГАРЦ МЭДЭЭЖ НАМАА НЭГТГЭЖ ,ТОМРУУЛЖ СОНГУУЛЬД ОРОХ ШҮҮ ДЭЭ.
өөөө 2024-11-27 210.148.94.144
Энэ нэг баахан нэг хүний намуудыг татан буулгах хэрэгтэй. Сонгуульд 1 хувиас дээш санал авч чадахгүй бол татан буугддаг тогтолцооруугаа явах хэрэгтэй.
Нэргүй 2024-11-27 66.181.160.6
Нэгдээч ээ намуудаа хаашдаа гишүүдийн чинь тоо хүрэхгүй
Нэргүй 2024-11-27 202.126.90.182
yamar ih usgiin aldaatai medeelel tavidag yum bee
irgen 2024-11-27 202.21.104.2
ene hedeer yahav de,nam nertei hyviin ashig sonirholiin bulegleluudee zogsoo do. jyrmiin hyylid uurlult oryylj heregjuulj ehleh hygatsaa hoishlyylah n byryy sh de
Нэргүй 2024-11-27 202.126.89.175
hulsnii garuud
Нэргүй 2024-11-27 202.9.40.167
Ажилгүй хэдэн НАМ-ууд сонгуулийн үеэр амь орж, хэн нэгнээс хэдэн төгрөг авцгаан, нэр дэвшүүлж, санал хуваадаг. Амьдрах эх үүсвэр нь ердөө л энэ.
сонгогч 2024-11-27 202.9.46.250
НАМГҮЙ БОЛСОН НЬ ДЭЭР ДЭЭ…..НАМ ГЭДЭГ ЧИНЬ ХУУЛИАР ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХЭДХЭН ХҮНИЙ МАФ ШҮҮ….