ГССҮТ: 44 хүн халтирч, гэмтсэний 7 нь хүүхэд байна

ГССҮТ: 44 хүн халтирч, гэмтсэний 7 нь хүүхэд байна

ГССҮТ: 44 хүн халтирч, гэмтсэний 7 нь хүүхэд байна
Гэмтэл согог судлалын үндэсний төв болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт 2024 оны арваннэгдүгээр сарын 25, 26-ны өдрүүдэд зөвхөн халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн 44 хүн тусламж үйлчилгээ авчээ. Нийт тохиолдлыг хүйсээр нь авч үзвэл, 23 нь эрэгтэй, 21 нь эмэгтэй байна. Мөн 0-18 насны хүүхэд долоо байгааг эмч мэргэжилтнүүд хэлж, анхаарууллаа.
Цас орж, халтиргаа гулгаа үүссэнтэй холбоотойгоор гэмтэж бэртэх шалтгааны дийлэнх хувийг мөчдийн хугарал буюу гар сарвуу, дунд чөмгийн хугарал, зөөлөн эдийн бэртэл эзэлж байна. Түүнчлэн хүнд хэлбэрийн гэмтэлд гавал ясны хугарал, тархины эдийн гэмтэл, аарцаг нурууны бэртэл багтаж байгаа аж.
Иргэд халтирч унах үедээ гарын тохой, сарвуугаар хүчтэй тулах, хөлийн байрлал ташуу болон хавсарч унах, аарцаг нуруугаар суун тусах, арагш хүчтэй савж унах зэргээс үүдэлтэй бэртэл гэмтэлд илүү өртөж байгаа тул эрүүл мэндийн байгууллагаас өгч буй дараах зөвлөмжийг сайтар дагаж мөрдөхийг анхаарна уу.
ГССҮТ-өөс иргэдэд өгч буй зөвлөмж: 
  • Халтирдаггүй ултай буюу зөөлөн ултай гутал болон даарах, халтирах үед авах гэмтлээс сэргийлэх үүднээс малгай, бээлий өмсөх
  • Гараа халаасандаа хийхгүй явах
  • Явган зорчих хэсгийн зам талбайд гялгар гадаргуутай хавтан, хатуурч хөлдсөн цас, мөсний тогтоц байгаа эсэхийг анзаарах
  • Авто замаас зайтай зорчих, явган хүний гарцаар гарахдаа гүйх, халтирч унах, хурдтай яваа автомашинаас болгоомжлох
  • Бага насны хүүхэд, өндөр настнуудыг харгалзах хүнгүйгээр явуулахгүй байх
  • Үзэгдэх орчин хязгаарлагдмал буюу орой үдшийн цагаар гэрэлтүүлэгтэй газраар явах, хувийн гэрэлтүүлэх хэрэгсэл ашиглахыг зөвлөж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-27 139.5.218.26

явган хүний замыг зүгээр л хуучин шигээ хайргатай цементээр л тавимаар байнаа ёстой халтирдаггүй байсан одоо энэ тавийд солиод байгаа нэг туйпуу хэлбэртэй юм нь халтиргаатай бас тэр дөрвөлжингүүд шал худлаа ховил хээтэй хальтирдаг.

Avatar

4 саяын цалин 2024-11-27 202.9.47.29

галбирын халтиргаанй тэмцээн болж байна ээ

Avatar

Зочин 2024-11-27 103.80.211.111

Явган хүниий замаар хальтираргүй гэвэл хөлөөрөө урьдах замаараа тэмтрэх болохгүй бол гараараа тэмтэрч үзэх цасны дор юу байгааг мэдэхгүй шүү дээ.

Avatar

иргэн 2024-11-27 59.153.112.111

халтирдаг явган хүний замаа яахвэ ?????Нямбаатар гуай!!!?????????

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж