Ишикава мужид газар хөдөлжээ

Ишикава мужид газар хөдөлжээ

Ишикава мужид газар хөдөлжээ

Японы Ишикава мужид Мягмар гаригийн 22:47 цагт газар хөдөлжээ. Тус улсад газар хөдлөлтийн зэргийг 0-7 хооронд хэмждэг бол Мягмар гаригт таваас доош зэрэглэлийн чичирхийлэл үүссэн гэж албаны хүмүүс мэдэгдэв. Важима болон Шика хотуудтай харьцуулахад Хакуй хотод хамгийн их чичирхийлэл мэдрэгдсэн байна. Цунамийн аюул үүсээгүй ч энэ долоо хоног дуустал бага зэргийн чичирхийлэл үргэлжилсээр байна гэж Японы Цаг уурын агентлаг мэдэгджээ. Иргэдийн амь насанд заналхийлсэн болон эд хөрөнгө хохирсон зэрэг мэдээлэл бүртгэгдээгүй байгаа боловч аюулгүй байдлаа хангахыг мужийн захиргаанаас уриалжээ.

Газар хөдлөлтийн голомт нь Ишикава мужийн баруун эргийн ойролцоо, долоон километрийн гүнд байжээ. Цаг хүрээг нь илтгэх магнитудын хэмжээ 6.6 байв.

Цөмийн зохицуулах агентлагийн мэдээлснээр, Шика хот дахь Шика цөмийн цахилгаан станцад газар хөдлөлтийн улмаас ямар нэгэн асуудал үүсээгүй. Мөн цацрагийн түвшинг хэмждэг хяналтын төхөөрөмжид өөрчлөлт ороогүй тул иргэдийг тайван байхыг уриалаад буй. Учир нь 2011 онд болсон газар хөдлөлтийн үеэр уг атомын станцын нэг болон хоёрдугаар реакторуудыг түр хугацаанд унтраасантай адил аюулгүйн арга хэмжээг бүрэн авсан гэжээ.

 

 

 

 

ЭХ СУРВАЛЖ: NHK JAPAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж