Монгол Улсын Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан ОХУ-ын Москва хотноо зохион байгуулагдсан “Тээврийн долоо хоног” арга хэмжээнд оролцож, “Оросын төмөр замууд” НХН-ийн захирал Олег Белозёровтой уулзлаа.
Талууд уулзалтын үеэр Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын өнөөгийн ажлын үр дүн, стратегийн хөгжил, хэтийн төлөвийн талаар ярилцав.
Энэ үеэр “Бидний хийсэн үнэлгээгээр УБТЗ маш өндөр мэргэжлийн түвшинд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд сүүлийн 10 жилийн хугацаанд ачаа тээврийн хэмжээ 1.5 дахин нэмэгдэж, 2023 онд 32.4 сая тоннд хүрч, түүхэн дээд амжилт тогтоосон байна. Энэ оны 10 сарын дараах байдлаар тээврийн хэмжээ өссөөр байгаа нь 2023 оны мөн үеэс 2.6 хувиар илүү байна. Энэ сард тус төмөр зам өдөрт 103.3 мянган тонн ачаа ачиж, мөн шинэ дээд амжилт тогтоосон” гэдгийг Олег Белозёров онцоллоо.
Түүний хэлснээр, энэ оны нэгээс аравдугаар сард Монголоор дамжин ОХУ, БНХАУ-ын хоорондох чингэлэг тээвэрлэлт мөн 8 хувиар буюу 336 мянган "TEU" хүртэл өсчээ.
Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридорын хүрээнд УБТЗ-ыг цаашид хөгжүүлэх ажлыг үргэлжлүүлэхээр талууд тохиролцов.
монгол 2024-11-27 66.181.190.67
Хэзээ нэг срэгэлэн гар нь төмөр замаа Оросоос салгах юм бол доо. Тэ.гэхээс нааш хөгжихгүй нь тодорхой.
Нэргүй 2024-11-27 202.131.225.197
Оросын ачааг сайн зөөжээ. 20 тоннын 336,000 контейнер зөөсөн байна. Монголын ачаа яагаад Тьянжин боомт дээр гацаад байна вэ? 6,000 контейнер гацсан гэсэн. Гэтэл Оросын 336,000 контейнер зөөсөн байдаг. Юу гэж ойлгох вэ?