АНУ-ын дарамтыг бууруулахад туслахыг Оросоос хүсчээ

АНУ-ын дарамтыг бууруулахад туслахыг Оросоос хүсчээ

АНУ-ын дарамтыг бууруулахад туслахыг Оросоос хүсчээ

ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Сергей Шойгу тэргүүтэй төлөөлөгчид Кабулд айлчилж, тус улсын өндөр албан тушаалтнуудтай хэлэлцээ хийжээ.

Шойгу энэ үеэр Талибаны удирдагчдад хандан "ОХУ нь Афганистанд тогтвортой энх тайван тогтооход туслахыг хүсч байна. Мөн Афганистанд олон жил цэргийн оролцоотой байгаа гэдэг утгаараа Вашингтон ч сэргээн босголтод тэргүүлэх үүрэг гүйцэтгэх ёстой. Бид Афганистаны ард түмний мөнгө, эд хөрөнгийг буцааж өгөх талаар ярилцаж байна. Миний бодлоор АНУ бол Афганистаныг сэргээн босгоход хөрөнгө оруулах гол байгууллага" гэжээ.

Харин Талибаны удирдагчид Кабулын засгийн газрын эсрэг АНУ-ын хориг арга хэмжээний дарамтыг бууруулахад туслахыг Шойгугаас хүсчээ. Талибууд 2021 онд Афганистанд хяналтаа тогтоосны дараа АНУ болон барууны орнууд тэдэнд шахалт үзүүлж эхэлсэн байдаг. Энэ хүрээнд Талибаны удирдагчдын хөрөнгийг битүүмжилж, зорчих эрхийг нь хязгаарласан юм.

Афганистан дахь ЗХУ-ын есөн жилийн оролцооны нөлөөг Орос одоо ч мэдэрсээр байна. Тухайн үед Зөвлөлтийн 15 мянга орчим цэрэг амиа алджээ.

Дашрамд дурдахад, ОХУ-ын Гадаад хэргийн яам өнгөрсөн сард талибуудыг террорист байгууллагын жагсаалтаас хасах шийдвэр гаргасан ч хууль эрх зүйн зохицуулалт хийх шаардлагатай гэж мэдэгджээ.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХахаХаха
6
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-27 66.181.179.181

АНУ нь Афганд байршсан 20 жилийнхээ хугацаанд 2500 цэргээ алдаж, 82 тэрбум $ үрсэн. Харин Оросууд Афганд 9 жил болохдоо 15 000 цэргээ алуулж 35-40 000 хүнээ тахир дутуу болгон шархдуулж 400 орчим цэрэгээ хулгайлуулах буюу олзлуулсан. Хулгайлагдсан цэргүүдийн бараг тал нь бага дунд тушаалын офицерууд. Эцэстээ Афганаас цэргээ гаргасан боловч
9 жилийн дайны нийгэм эдийн засгын дарамтаа даалгүй 15 хэсэг болоод задарсан даа агуу ЗХУ нь..

Avatar

Нэргүй 2024-11-27 149.202.79.101

Хариуд нь Оросууд Талибанчуудаас Америкын үлдээсэн зэвсэгнээс гуйсан бололтой.

Avatar

Нэргүй 2024-11-27 103.57.95.157

Орос маань одоо Талибанчуудтай хамтран ажиллаж эхэллээ, улаан цагаандаа ч гарлаа л даа !

Avatar

Нэргүй 2024-11-27 66.181.189.9

y****n hulmas oros gej iim l oron doo

Avatar

Үнэн төрх 2024-11-27 192.82.92.204

Энэ оросууд бүр дууслаалдаа, одоо Афганаас цэрэг татах гээд тэдний суганы үс боллоо. Америкийн алсын зайн пуужингийн "амьд бай туршилтын харх" болсон солонгосын тарган бацааны цэргүүд хиар цохиулж хөдөлж чадахаа больж дараагийн бай нь Талибууд болсон юм биздээ, ернь хаа очиж тарган бацааны цэргүүдийн дэргэд "талибууд юм үзэж нүд тайлсан аллагын эзэд" байх шүү.

Avatar

Нэргүй 2024-11-27 178.174.229.45

BIE BIEE OLJEE AH DUU NAR

Avatar

Нэргүй 2024-11-27 78.246.43.42

Таарсан таар шуудайнууд.

Avatar

Нэргүй 2024-11-27 157.211.25.169

Энэ орос баларлаа шүү. Хойд Солонгос, Бeлорусь, Иран за тэгээд Хамас Хeзболла, хусeйстууд гээд дан тeрроист улсууд бүлэгтэй сүжрэх гэж

Avatar

зочин 2024-11-27 103.57.92.11

Талибчууд мөн ч таарсан хүнээсээ тусламж гуйж дээ.Орос чинь өөрсдөө хоригт орчихоод үхэх гэж байхад Афганы хоригийн дарамтыг багасгаж чадна гэж үү

Avatar

Нэргүй 2024-11-27 116.84.110.124

Тэнэг иван гэдэг утга нь энэ юм л даа

Avatar

Нэргүй 2024-11-27 5.75.129.2

Террористуудтай хүртэл сүжрээд эхэлсэн үү? Жинхэнэ терроризмын загалмайлсан эцэг чинь бидний хажууд байга юм биш үү?

Avatar

монгол 2024-11-27 66.181.190.67

Оросууд дээрэмдсэн эд баялагаа буцааж өгнө гэж амласан юм уу. Зөв орчуулага байгаасай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж