Кюүшү башёгийн аварга озэки Котозакүра өнгөрсөн Даваа гаригт уламжлал ёсоор хэвлэлийн бага хуралд оролцлоо. Энэ удаагийн түрүү нь түүнийг ёкозүна цолд ойртуулсан ялалт байв. Өдгөө 27 настай, Чиба мужаас гаралтай тэрбээр башёгийн сүүлийн өдөр озэки Хошорюү С.Бямбасүрэнг давж, түрүүлсэн юм. Хоёр озэки цолтоны хувьд хоёулаа 13 даваа, нэг унаатай байсан нь сүүлийн өдрийн барилдааныг улам өрсөлдөөнтэй, сонирхолтой болгосон. Хэн ялсан нь түрүүлэх байсан учир өндөр ач холбогдолтой байлаа.
Озэки Котозакүра "Үнэхээр догдолж байсан. Гэхдээ юу ч болсон тайван байх хэрэгтэй байсан. Миний бие ч надад захирагдсан. Эргэн тойрны минь хүн бүр л баяр хүргэж, намайг хүрээлчихсэн" гэв.
Котозакүра бол гурван үеийн сүмоч. Түүний өвөө нь анхны Котозакүра бөгөөд ёкозүна цолонд хүрсэн нэгэн. Харин аав нь сэкивакэ Котоновака. Ач хүү нь өвөөгийнхөө дэвжээний нэрийг өвлөн барилдаж буй. Залуу хүүгийн хувьд өвөөгийнхөө цолонд хүрэх туйлын хүсэлтэй.
Хэрэв тэрбээр ирэх нэгдүгээр сарын башёд түрүүлж чадвал ёкозүна цолны болзлоо бараг л хангана. Энэ талаараа тэрбээр "Ёкозүна цолонд ингэж ойртох боломж олон гарахгүй. Тиймээс үүнийг ашиглахын төлөө хичээнэ. Миний цорын ганц сонголт бол энэ цолонд хүрэх. Үүндээ ч бэлдэж, шийдэмгий байж, хамгийн сайнаараа хичээх болно" гэлээ.
Энэ жил Котозакүра шиг дээд зиндаанд 66 даваа авсан бөх үгүй. Мөн тэрбээр ёкозүна цол хүртвэл 2017 оны Кисэносатогоос хойш энэ цолонд хүрсэн анхны япон гаралтай сүмоч болно.
Нэргүй 2024-11-27 202.55.188.93
за нэг их өөрийн хүчээр түрүүлсэн гэж онгирох хэрэггүй ! Хошүрюгийн хөл халитарч, Котокакурад аз тохиосон гэхүү дэ !
зочин 2024-11-27 202.126.90.189
ёкозуна болж болно л доо ,ха гаалж барилдана гэдэг түүнээс ч хэцүү дээ.Кисиносато гээд бэлээхэн жишээ сууж бна шүү дээ.Манай аваргууд шиг 10 аас дээш жил хамгаална гэдэг амаргүй шүү дээ.
Зочин 2024-11-27 139.5.216.98
Биеийн онцлогоо давуу байдал болгож клаасик сумо стайлтай Котозакура Оносато Такарифүжи Хакауохо Атамифүжи гээд зайлдаг бултдаг загвар оруулсан сонирхолгүй сумод өнгө нэмж байна. Яг үнэндээ Харамафүжигээс бусад Монголчууд хогийн муу аргаар их даваа авсан шдээ Хакухо Аса 2 хүртэл зайлж бултаж л явлаа
Нэргүй 2024-11-27 59.153.115.73
чи мэхний талаар судал нусан б** минь
Нэргүй 2024-11-27 43.242.242.59
Япончууд хэдэн жилдээ сумод ноёрхох ирээдүй харагдаж байна. Дээгүүр барилдаж байгаа хэд хэдэн сайн япон сумоч байна. Тэдэнд саад болох хүмүүс нь монголчууд юм. Дээр байгаа 3-аас гадна Ошома-Дэлгэрбаяр, Онакацу-Чойжилсүрэн нар байна. Энэ 2 бие хаа өндөр гээд саняку цолонд удаан барилдах боломж бүрэн байна. Жилийн 6 башёг Монгод-Япон хоёр улсын сумочид хувааж ээлжлэн цомоо авч байвал болно.
Нэргүй 2024-11-27 139.5.216.98
Юун хуваах 1995-2000оны япон залуучуудыг нэг хэсэгтэй барахгүй харагдаж байна.Судалгаа өндөр хөгжсөн байна.
Монголчууд эх оронч үзэлтэй шиг Япончууд ч бас эх оронч үзэлтэй 2024-11-27 103.57.95.157
Япон залууд амжилт хүсье ! Эх орон, япон үндэстнийхээ соёлыг талын хөх чононуудын дайралт эзэрхийллээс аварч үлдэх заяа тавиландаа баярлан зүтгээрэй !
Амжилтыг ерөөе !
Нэргүй 2024-11-27 59.153.115.73
энэ муу х*******н шээс их мөрөөдөж байнаа!