Ливан, Израилийн хил дагуу өнөө өглөөний /2024.11.27/ 04:00 цагаас эхлэн гал зогслоо. Энэ нь бүрэн бөгөөд байнгын гал зогсоох хэлэлцээр юм. АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Мягмар гаригт гал зогсоох хэлэлцээрийг байгуулахад Вашингтон тусалсан гэж мэдэгдсэн. Гэхдээ энэ хэлэлцээр Израиль, Хамасын мөргөлдөөнд хамаарахгүй аж.
Байден хэлэхдээ "Өнөөдөр надад Ойрхи Дорнодоос сайхан мэдээ байна. Би дөнгөж сая Израиль, Ливаны ерөнхий сайд нартай ярилцлаа. Израиль, Хезболлагийн хооронд гал зогсоох АНУ-ын саналыг тус улсын засгийн газрууд хүлээн авсныг мэдэгдэхэд таатай байна. Энэ хүртэл хамтран ажилласан Францын ерөнхийлөгч Эммануэль Макронд талархал илэрхийлье. Энэ шийдвэр нь дайсагналыг бүрмөсөн зогсоох зорилготой" гэжээ.
Ирэх 60 хоногийн хугацаанд Израиль цэргээ аажмаар эргүүлэн татах болно. Харин Хезболла өөрсдийн зэвсэгч хүчин болон хүнд зэвсгээ хилээс 30 гаруй км зайд байрлах Литани гол руу татах төлөвтэй байна.
Хэрвээ Хезболла хэлэлцээрийг зөрчиж, заналхийлбэл Израиль өөрийгөө хамгаалах эрхээ хадгална гэдгийг Нетаньяху хэлжээ. Тэрбээр гал зогсоох саналыг хэлэлцэхээр Израилийн аюулгүй байдлын кабинетыг хуралдуулсан байна. Энэ удаагийн мөргөлдөөнөөр Ливан улс 1990 оны иргэний дайнаас хойш хамгийн олон хүнээ алдсан. Тиймээс энэхүү гал зогсоох хэлэлцээр нь хамгийн хор хөнөөлтэй дайныг дуусгаж байна.
Хэлэлцээрийн дагуу Ливаны хүчин болон НҮБ-ын энхийг сахиулагчид гэрээний нөхцлийн хэрэгжилтийг хянаж, бүс нутагт хамтарсан эргүүл хийнэ.
Зочин 1 цагийн өмнө 103.57.95.157
Бидний муучлаад байдаг капиталистууд хүртэл хэл амаа ололцоод гал зогсоож байхад нөгөө магтаад байдаг ком мунист Оросын чекист Путин тэнэгтээд хэл амаа ололцох гүй, дайн дажингаа шатлан өрөгжүүлээд л байх юм доо !!!