Алдарт “Жаран хар”-ын удирдаач

Хуучирсан мэдээ: 2010.09.06-нд нийтлэгдсэн

Алдарт “Жаран хар”-ын удирдаач

Хуучин материалууд үзэж суутал нэг сонирхолтой бичлэг олдсон нь миний
дээрээс хойш хайгаад байсан зүйл маань байлаа.
Монгол
улсын Ардын жүжигчин, удирдаач, хөгжмийн зохиолч
Пүрэвжавын Хаянхярваа гуайн Ардын жүжигчин хэмээх хүндтэй цолыг хүртэж байгаа
бичлэг. “
Мэргэжлийн урлагийн байгууллагад он
удаан жил санаачлага, үр бүтээлтэй ажиллан цэрэг эх орны сэдэвт дуу, магтуу,
марш, бүжиг, киноны хөгжим, эстрад зэрэг хөгжмийн бүх төрлөөр олон зуун шилдэг
бүтээл туурвиж, дэлхийн болон үндэсний хөгжмийн зохиолчдын бүтээлүүдийг
чадварлаг удирдан тоглуулж, монголын хөгжмийн урлагийг хөгжүүлэхэд оруулсан
үнэтэй хувь нэмрийг нь үнэлж хөгжмийн зохиолч, удирдаач Пүрэвжавын Хаянхярваад
Монгол Улсын ардын жүжигчин цол олго
сугай” гэж Ёслолын албаны даргыг уншихад 83 нас сүүдэр
зооглож байгаа өвгөн удирдаач маань таягаа тулан алхсаар ерөнхийлөгч
Н.Энхбаяраас “Ардын жүжигчин” хэмээх эрхэм цолны батламж, энгэрийн тэмдэгийг хүлээн
авсан юм. Энэ өдөр 2008 оны 5-р сарын 5 байлаа.

Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж