Сайд Р.Эрдэнэбүрэн “Улаанбаатар хотын түгжрэлийн 30 хувийг зохиомол түгжрэл эзэлж байгаа бөгөөд бууруулах арга нь зөрчил гаргаж, түгжрэл үүсгэж торгуулчихаад торгуулиа төлдөггүй жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх явдал.
Замын хөдөлгөөний зөрчил гаргаж торгуулчихаад төлдөггүй иргэдийг цаашид зөрчил гаргахгүй болтол нь буюу торгуулиа төлж дуустал нь замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх тухай мэргэжлийн байгууллагын саналыг 100 хувь дэмжиж ажиллана” гэж мэдэгдээд байна.
Тээврийн цагдаагийн албанаас өнгөрсөн аравдугаар сард “Техникийн хяналт үзлэг оношилгоо, жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдаагүй, мөн торгуулиа төлөөгүй тээврийн хэрэгслийг ирэх арванхоёрдугаар сарын 1-нээс хөдөлгөөнд оролцуулахгүй” гэж мэдэгдэж байв.
Гэвч хэрэгжих хугацаа нь дөхөнгүүт няцаж эхэлсэн сураг дуулдах. Хэрэгжүүлэхэд хүн хүч дутах болсон уу, аль эсвэл торгуультай машинуудыг журамлах хашаа саравч хүрэлцэхгүй болов уу, нэг асуудал гарч…
Уг нь энэ шийдвэр хэрэгжвэл Улаанбаатар хотод багталцаж ядаад буй 800 мянга гаруй тээврийн хэрэгслийн тал нь буюу 400 мянга гаруй нь хөдөлгөөнд оролцох боломжгүй болно.
Нийслэлийн эдийн засаг дэд бүтэц хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалайгийн өгч байсан мэдээллээр өнгөрсөн аравдугаар сарын байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд албан татвараа төлөөгүй 165,238 тээврийн хэрэгсэл байгаа бол торгуулиа төлөөгүй 266,044 тээврийн хэрэгсэл байгаа юм.
Мөн олон улсын чанартай авто зам ашигласны төлбөрөө барагдуулаагүй 510 мянган тээврийн хэрэгсэл байгаа дүн гарсан. Тодруулж хэлбэл, торгууль, татвар, төлбөрөө төлөөгүй тээврийн хэрэгслийн тоо нийтдээ 941,282 болж буй юм. Энэ нь нийт тээврийн хэрэгслийн тооноосоо ч хальсан дүн болж гарч буй. Нэг үгээр хэлбэл, Монголд дүрмээ барьдаг, татвараа цаг хугацаандаа төлдөг, автомашинаа жил бүр үзлэг оношилгоонд нь оруулдаг жолооч маш цөөхөн болж таарч байна.
УИХ-аас баталсан Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих буюу улсын бүртгэлд бүртгүүлээгүй, техникийн хяналтын үзлэгт ороогүй, техникийн хяналтын үзлэгт тэнцээгүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан.
Үүнээс гадна хуульд заасан хугацаанд торгуулиа төлөөгүй тохиолдолд тухайн тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцох үед нь хязгаарлах, түр саатуулах журам батлагдсан байдаг.
Гэвч хэрэгжүүлэлгүй явж ирсэн нь дүрмээрээ явахгүй торгуульсан хэрнээ түүнийгээ төлөхгүй луу унжиж явсаар 266,044 жолооч болсон байх жишээний.
Түгжрэлээс болж нийслэлчүүд жилд 3.4 их наядыг алдаж байна гэх судалгааг ч гаргаад буй.
Нийслэлчүүдийн олонх нь авто зам дээр түгжрэн цаг хугацааг алдаж байгаагийн зэрэгцээ бензин, шатахуунаараа ч шатаж буй.
Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд Улаанбаатарын дугаарыг хязгаарлахын оронд эхний удаад торгуулиа төлдөггүй жолооч нарын тээврийн хэрэгслийг журамлан, хөдөлгөөнд оролцохыг нь хориглоход л түгжрэл шийдэгдэх болоод байна.
Иймээс хэлсэндээ байж, хойш ухарч няцалгүй ирэх арванохоёрдугаар сарын 1-нээс техникийн хяналт үзлэг оношилгоо, жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдаагүй, мөн торгуулиа төлөөгүй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй” гэдэг мэдэгдлээ хэрэгжүүлэх шаардлага байна.
Тэгж байж, дүрмээ ягштал мөрдөж хөдөлгөөнд оролцдог болно, цаг хугацаандаа үзлэг оношилгоондоо хамрагдана, татвар, хураамжаа төлдөг болно.
Толгойг нь илээд явуулбаад байвал “Болж байна, болоод байна” гэцгээн цааш ахисаар эцэстээ торгууль нь ч дааж давшгүй болж, дээр нь түгжрэлд ч нэрмээс болж буй.
Тиймээс тээврийн цагдаагийнхан ажлаа хийнэ үү.
Гэрлэн дохиотой зэрэгцэн уулзвар бүр дээр хөдөлгөөн зохицуулж зогсохын оронд үзлэг оношилгоогоо хийлгэдггүй, торгуулиа төлдөггүй жолооч нарыг илрүүлбэл түгжрэлийг бууруулахад илүү нэмэртэй байх гээд байна даа.
Г.ХОРОЛ
Х 2024-11-27 66.181.188.144
Маш зөв. Торгужльтай нөхдүүд л түгжрэл үүсгэдэг. Одоо зам дээр олон цагдаа гараад хэрэгжүүлээрэй. Түгжрэл эрс буурна.
Хувьсгалын эсэргүү 2024-11-27 122.201.31.46
Хөөе Хоролоо эргүү ац минь ээ өөрийнхөө эргүү бодолоо мэдээ болгож нийтлэх мэргэн санаа хаанаас төрдөг байнаа?
1-т Ямар эргүү нь өчнөөн саяар авсан машинаа хэдхэн цаасны торгуулиас болоод унахгүй байхадээ төлөөд машинаа унана эргүү минь
2-т Уулзвар дээрээ ганц цагдаа зогсоогоод зохицуулаад байх цагдаа хүрэлцэхгүй түгжрээд байж хаа сайгүй зогсоод машин журамлаад байх завтай цагдаа алгаа ийм хэнд ч хэрэггүй нийтлэл бичдэг чамтай адил цаг нөгцөөсөн ажилгүй хүмүүс бишээ.
Нэргүй 2024-11-27 202.9.41.120
эргүү эргүү юмнууд юмаа яаж бодож сэтгээд бдаг юм бээ үнхээр бүтэхгүйэ
Нэргүй 2024-11-27 202.126.88.175
өөрсдөө соёлгүй бүдүүлэг новшнууд юм чинь зай л гарвал чихээд утсаараа оролдоод явж бгаа юм чинь яаж түгжрэл буурхав дээ Солонгост бол дохио өгвөл шууд оруулна хүндлэлтэй бдаг юм бна лээ хэзээ хөгжинө дөө хөөрхий
иргэн 2024-11-27 59.153.113.189
татвар торгуулиа төлдөггүй жолоочийн эрхийг нь тодорхой хугацаагаар хасах хэрэгтэй. зөрчилтэй машинаа хориглочихвол түгжрэл чинь буурна ш дээ. энэ бол бодит ажил
Зочин 2024-11-27 59.153.115.217
Журамлаад өгөөч ээ
Иргэн 2024-11-27 66.181.177.181
Маш зөв.Түгжрэл агаарын бохирдол аль аль нь буурна.Сүрхий утаа хаясан машин хотоор нэг л явах.юм . Тэр нь чухам техникийн хяналтын үзлэгт орсон байдаг юмуу бүү мэд
зочин 2024-11-27 66.181.160.86
Торгуулиал төлчихншд . Тэгээл гараад дахиншд .. Түгжрэл яг хэвээрэй л байна
Иргэн 2024-11-27 66.181.177.181
Татвар торгуул төлөх хугацаагаа тэртэй тэргүй хэдэн сар жилээр өнгөрүүлсэн байхад дахин хугацаа заах ямар хэрэгтэй юм. 12 сарын 1нээс хөдөлгөөнд орохыг шууд зогсоо.Түгжрэл тодохой хэмжээгээр буурна.Нийтийн тээврээрээ зорчих хэрэгтэй.Автобус хангалттай явдаг болсон
Иргэн 2024-11-27 66.181.177.181
Энэ бол маш зөв.Эрхээ эдлэхдээ үүргээ биелүүдэг байх ёстой.Энэ бол ардчилсан нийгмийн нэг шалуур шүү.Үүргээ биелүүлээгүй нь бусдын эрхийг зөрчөөд байгаагаа ухамсарлах цаг нь болсон
Нэргүй 2024-11-27 202.126.90.173
800 мянгуулаа оролцдоггүй л дээ ямар ч судалгаа байхгүй зүгээр гоё ярьдаг хориглоод торгоод байгаа гэвч түгжирэл хэзэ ч буурахгүй улаанбаатарт өдөрт их сайндаа 200 мянган машин хөдөлгөөнд оролцож байгаа байх л даа эдгээр юу мэдэхгүй бас юу ч хийхгүй зөвхөн хувийн эрх ашигаа л бодож төрд орсон олгархи нарыг зайлуулж жинхэнэ мэргэжлийн хүмүүсыг томилох ёстой ардын нам бол хууль бусаар засгын жрх авсан нам бөгөөд ямар ч мэргэжил мэдлэггүй нам л удирдах коммуннист болжээ
Зочин 2024-11-27 66.181.180.121
ийм шийдвэр гаргавал нийтэд мэдээлэх хугацаа нь 3сараас багагүй байх ёстойг санаарай. тэгэхгүй шууд өглөө босоод л өнөөдрөөс торгуультай машин явуулахгүй гэж шийдвэр гаргаж тэнэгтэв. тэгээд дунд нь тэрийг нь гүйцэтгэсэн нэг албан хаагч хариуцлага алдсан гээд халагдах юм болоод өөрсдөө ард нь үлддэг бузрууд шдээ
Нэргүй 2024-11-27 66.181.190.72
Машинтай ноцолдохоо болио хувийн өмч шүү. Түгжрэл бууруулах 1-рт, энэ асуудлыг шийдүүлэх удирдлага Хотын дарга /энэ даргыг иргэд сонгодог болох/, сайд нар чадваргүй хүмүүс ажиллаж байгааг солих, 2-рт, замын цагдаагийн орон тоог 50-хувиар хасч зардлыг үлдсэн хүмүүст нь өгч зохицуулалт, хяналтын удирдлагыг цахимжуулах зайнаас хийх, гэрлэн дохиог /цагдаа зохицуулж үүсгэж байгаа нөлөөг алга болгох/эрс сайжруулах, 3-рт, замынхаа схэм ачааллыг зөв болгон шинэ шинэ урсгал гарцууд нэмэх игэхэд л болно
зочин 2024-11-27 103.168.34.206
тэгш сондгойгоор нь явуулаачээ. гэртээ харих гэж 2 цаг түүнээс ч илүү цагаар түгжирч байна. арай л дэндүү юмаа.
Нэргүй 2024-11-27 66.181.161.246
маш зөвөө. торгуулиа төлөөгүй машинуудыг битгий явуул. тэгвэл түгжрэл буурнаа
Нэргүй 2024-11-27 202.126.89.230
БИЧСЭН, ЯРЬСНААР НЬ ХЭРЭГЖҮҮЛДЭГ БАЙСАН БОЛ ӨМБҮҮНҮҮД АЛЬ ДЭЭР КОММУНИЗМАА БАЙГУУЛААД ЖАРГАЖ БАЙХ БАЙСАН. ОДОО ЭНЭ БИЧИЖ БАЙГАА ЗҮЙЛ Ч ОГТ ХЭРЭГЖИХГҮЙ ЭЭ. БОЛОМЖ БАЙХГҮЙ, ЯАЖ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭ Ч МЭДЭХГҮЙ.
ЧЁНЖИЙН НУУЦ АМРАГ 2024-11-27 192.82.65.176
БИДЭНД МӨНГӨ ӨГӨХӨӨ БОЛИОД ТУРЖ ҮХЛЭЭ ШҮҮ
Нэргүй 2024-11-27 59.153.114.128
Тэд нар төлчүүл буцаал түгжрэнэ.Өөр арга будаггүй ээ
Нэргүй 2024-11-27 139.5.217.45
Хариуцсан хариуцсан ажлаа цаг тухай бүрт хийвэл ийм асуудал үүсэхгүй, торгуулийг хэн хяналт тавьж, биелүүлүүлэх ёстой тэр байгууллага ажлаа хийх хэрэгтэй. Ажлаа хийхгүй зовлон тоочих хэрэггүй. Улсын дугаараар нь машиныг бүртгээд жолоочийг нь дуудаж торгуулиа төлөхийг шаардах, төлөхгүй бол тээврийн хэрэгслийг нь журамлах болохгүй бол улсын орлого болго. Алийн болгон бусдын буруугаас түгжирч хохирч байх ёстой гэж.
Зочин 2024-11-27 103.140.10.210
согтуугаар машин жолоодож эрхээ хасуулчаад машинаа бариад хөдөлгөөнд оролцож байгаа олон мянган хүн байгаа. согтуугаар машин жолоодож эрхээ хасуулсан бол яг тэр эрх хасуулсан хугацаагаар нь машиныг нь журмын хашаанд байлгадаг хуультай бол түгжрэл эрс буурна.
Нэргүй 2024-11-27 103.212.163.242
гөр орныхонон унахгүй юм уу мал минь
У. Ням 2024-11-27 202.131.233.11
Хамгийн го нь энэ мөнгө хаашаа ороод байгаа нь сонин хэн нэгэн албан тушаалтны кармааг дүүргээд байгаад л дургүй хүрээд байгаа юм л даа
Зочин 2024-11-27 64.119.29.46
Энэ зөв шүү дээ дураарай явдаг торгуулиа төлөхгүй жолооч нарыг хөдөлгөөнд оруулахгүй байх хэрэгтэй шүү дээ дэмжиж бна зарим жолооч нар арай л бна шүү
Зочин 2024-11-27 103.168.34.118
Төрийн албанд шургалсан эдгээр хулгайч авилгачин новшийн шаар мануухайнууд юм хийж чадахийм уу
Зочин 2024-11-27 202.126.91.135
Торгууль бол шийтгэл …Шүүхийн шийдвэргүйгээр хүнийг гэм буруутайд тооцож болохгүй …
Шүүхийн шийдвэргүйгээр торгууль төлөхгүйэээээ
Цог 2024-11-27 66.181.187.77
Тазсид хувиараа явж байгаа х***а, өвөр монголчуудыг хөөж гарга. Дипломат машинуудыг цэгцэл. Түгжрэл хамаагүй буурна шүү.
Зочин 2024-11-27 202.126.90.239
Монголын төр засаг хууль дүрмээ хэрэгжүүлдэг болохыг хүлээвэл энэ дэлхий сөнөх байх. Хүний эрх гэж жүжиглэсээр монгол улс дампуурч сөнөх гээд байна.
тийм 2024-11-27 103.168.34.108
дүрэм журам зөрчсөн зөрчлүүдийн бараг 95 хувь нь анхнаасаа огт торгуулахгүй байгаа шд. Үүнээс болж түгжрээ, стресс ч үүсч байгаа. Тэхээр замын цагдаа бүх зөрчлийг 100 хувь торгож чаддаг болох, дараа нь торгуулиа 100 хувь төлүүлж чаддаг болох хэрэгтэй. Энэ нь улсын төсөвт ч. замын түгжрээнд ч, иргэдийн ухамсар, хотын соёлд ч үр дүнтэй. Үүний тулд хүн хүч, камерын хяналт, тоног төхөөрөмжөө нэмэгдүүлж хиймэл оюун ухааныг ашиглах хэрэгтэй
Нэргүй 2024-11-27 202.70.43.104
зөвөө торгуулиа төлөөгүй үзлэгт ороогүй бол журмалаад явчих хэрэгтэй. Түгжрэл 20% шууд буурна. Хамгийн энгийн арга
Даваа 2024-11-27 66.181.182.204
зогсоол дээр машин тавих явдлыг өсгөсөн тарифаар тооцооп явчих хэрэгтэй. Машинаа когсоол дээр тавиад 8-10 цаг болоод зогсоол хайсан түгжрэл их байна. 1 цаг тавивал 2000 гээд 2 цаг бол 4000, 3 цөг бол 6000,,,,8 цаг бол 16000 гээд л явбал хүмүүс ажлаа хурдан амжуулаад л явна шүү дээ, баруунд машин тавихад тоолуур гүйгээд явчдаг шүү дээ, ийм л эдийн засгийн аргаар ажиллаачээ
Иргэн 2024-11-27 103.57.92.87
ТЦА- зохицуулагч нарны цалин урамшуулал сайжруулах үр дүнтэй нь холбохоор болжээ!!! Ноцтой зөрчилийг хараагүй дүр эсгээд л өнгөрөөж байгаа харагдах болжээ!!! Замын хөдөлгөөнд оролцож байх үедээ гар утасаар оролдоод түгжрэл үүрсгээд явахгүй бнаа яаах вэ ТЦА???
ИРГЭН 2024-11-27 103.57.92.87
Түгжрэл буурхаас гадна дүрэм зөрчин зохиомол түгжрэл үүсгэх явдал багасаж хотын замын стресс бухимдал багасах үр дүнтэй ажил шүү!!! Цаашид дүрмээрээ амьдргаая иргэдээ!!!
Нэргүй 2024-11-27 103.57.93.19
яр үнэн, дүрэм зөрчиж байгаа үйлдэл л хамгийн их түгжрэл үүсгэдэг
Иргэн 2024-11-27 66.181.181.235
буруу сэтгэж бичсэн байна.Суурь шалтгаан буюу УБ д хамаг хүмүүсийн цугларал мөнгөний эргэлт байгаад учир бий
1д УБ д шинээр арилжааны барилга барихыг хориглох ёстой
2т Ус цаг уур Тагнуулигэх мэт газруудыг УБ н төвөөс гаргах гэх мэт
3. Хөдөө засмалтзамйг олноор барих
4т Хөдөөд УБ н 3 р эмнэлэг Гэмтэл 1 р эмнэлгийн адил эмнэлгийг барих ёстой Жишээ нь Өвөрхангай Дархан Эрдэнэт Дорнод Завхан гэх мэт .
5л Ихэнх дээд сургуулийг УБ с гаргах
6д Багануур Хөшигийнихөндийн баруун тал руу барилын за
Зочин 2024-11-27 202.126.91.142
Гүйэээ Тэгээд журамлаачээ. Ердөа л энэ шүү дээ.
Яриад л байдаг. Яриад л байдаг. Журамлаачэн.
Жолооч нарын тал хувь нь мал шүүдээ
Улаан гэрлээр шууд орно хүн дайрна
Журамлаачээ. Хотоос гадагшаа өөрийнх нь зардлаар аваачаад л хаяад бай
Өөрийг нь бойнд оружл
Нөгөө ачигч нар амархаан хийнэ
Нэргүй 2024-11-27 66.181.189.203
ШЕЗийн дарга Лүндэндорж ухаангүй согтуугаар машин барьж яваад хариугүй төрөх дөхсөн оюутан бүсгүйг дайрч алчихаад хуулийн хариуцлага хүлээх нь бүү хэл, улам тушаал дэвшээд цол шагнал хүртээд бараг өдөр бүр шахуу л телевизын нэвтрүүлгээр хууль дүрэм сахиж биелүүлэх тухай ард иргэд бидэнд номлоод байгаа нь ариун явдал мөнүү. Торгуультай жолооч нар та бүхэн Лүндэндорж болон түүний дагавар хүүг хүн дайрч алсныхаа хуулийн хариуцлагыг шудрагаар хүлээлгээгүй цагт торгуулиа битгий төл гэж уриалж байна
Нэргүй 2024-11-27 124.158.119.35
хэдэн 10 саяара нь торгууль тавиулсан хир нь зүв зүгээр явж байдаг хэдэн 1000 машин байдаг, тэрийгээ журамлууд хөдөлгөөнд оролцуулахаа боль????? Мөрдүүлэхгүй юм бол яах гэж хууль дүрэм гаргадаг юм. Худлаа дугаар явдаггүй өдөр, бүсээ зүүсэнгүй гэж тэнэг тэнэг шалтаг хэлж зогсож байхаар ажлаа хийгээч ЗАМЫН ЦАГДАА
Нэргүй 2024-11-27 59.153.115.25
Засгийн авилгачид өөрсдөө торгууль төлөөгүйг нь өршөөчхөөр хэн төлөх вэ. галзуу солио нийгэмд амьдарч бн даа.
И 2024-11-27 103.168.34.196
торгуульдаг бол дүрэм зөрчдөг, түгжрэл үүсгэдэг гэсэн үг. Торгуулиа төлдөггүй бол түгжрэлийн бүр эх үүсвэр, хотод амьдрах ч эрхгүй,чадамжгүй хүн бга гэж ойлгож болно. машиныг нь журмлаад , нэмж торгоод эрх, үүргий нь мэдрүүл.
Зочин 2024-11-27 66.181.176.95
Монгол улсад шудрагаар амьдарч байгаа нь хохирдог хууль үйлчилдэг тул бүгдээрээ УИХ, Засгийн газар г.мэтээ тараагаад ширэнгийн хуулиар амьдарцгаавал яаасийн.
хотын иргэн 2024-11-27 203.98.76.186
торгуулыг нь төлүүл. дараа нь улсын дугаарыг нь 3 сараар хураачих. тэгэхэд л ухаан сууна томоожино дүрэм журмаа мэддэг болно. гүйцээ. нялуурч нялцганаад байх цаг зав алга.
Тогоо 2024-11-27 202.55.188.93
бүгдээрээ ахин дахин торгуулцгаая гэсэн үг үү, тэнэгтэх юм аа
иргэн 2024-11-27 66.181.188.89
Согтуугаар тээврийн жолоодсон , удаа дараалан Дүрэм зөрчсөн, Торгуулиа төлддөггүй Тээврийн хэрэгсэлийн Номерийг нь хураахад л Түгжирэлгүй болж Жолооч нарын Зөрчил гаргах нь ч багасана,
Зочин 2024-11-27 203.23.199.221
Согтуу жолоочийн дугаарыг хураавал орж ирсэн тээврийн хэрэгсэл дугаарын асуудалгүй болно.
зочин 2024-11-27 66.181.160.86
Тэнэгг
Маргааш бүгд торгуулиа төлчихөд л нөгөөдөр нь дахиад түгжирнээ л гэсэн үг шд.. Энэ шийдэл бишэээээээ
дурак 2024-11-27 202.126.90.230
улс төрчид өөрсдөө л попорч торнуулийг нь хүчингүй болгож өршөөлд хамруулаа биз дээ. шударгаар торгуулиа хугацаандаа төлсөн нь хохирсон. тэхээр хэн энэ торгуулийг төлөх вэ дээ
Нэргүй 2024-11-27 202.126.90.230
торгуулийг төлөхгүй байсан нь зөв юм байна гэсэн ойлголтыг төр засаг нь өөрөө иргэддээ өгсөн
Нэргүй 2024-11-27 202.70.44.46
Торгуулийн тоо, хэмжээ, хугацааг нь зааж өгөөд хэтэрсэн тохиолдолд дүрмийн шалгалтад оруулдаг болчиход л цэгцрэн дээ
ZOCHIN 2024-11-27 66.181.186.130
Tsagdaagiin surguuli, xuuliin surguuliin togsox angiin ouutnuudiig mon tsergiin surguuliin sonsogchidiig daichilaad neg mor tsegtsleed av,xoishid cameriin tuslamjtai xynaltiin tseguudiig gol zamuud deer bairshuulaj xyanval yaasan yum be.
Нэргүй 2024-11-27 202.55.191.200
энэ бас зөв санаа шүү
Нэргүй 2024-11-27 66.181.180.234
Торгуулиа гүйцэт өгөөд, өдөр болгон машинаа угаагаад, дүрэм соёлыг тархинд нь гүн бат суулгаж шалгалт авсаны дараа тэр юмыг нь өгөх хэрэгтэй.