Түүх соёл, тусгаар тогтнолоо эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлсэн иргэн байхыг Ерөнхий сайд уриаллаа

Түүх соёл, тусгаар тогтнолоо эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлсэн иргэн байхыг Ерөнхий сайд уриаллаа

Түүх соёл, тусгаар тогтнолоо эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлсэн иргэн байхыг Ерөнхий сайд уриаллаа

Улс тунхагласны ойн энэ өдөр Ерөнхий сайдын ивээл дор Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол зохион байгуулдаг уламжлалтай. Иргэний андгай өргөх 22 дахь удаагийн ёслол Төрийн ордонд болж, иргэний үнэмлэхээ гардаж буй 870 орчим 16 настан оролцож, үе тэнгийнхнээ төлөөлөн Иргэний андгай өргөлөө. Ёслолын ажиллагаанд Залуучуудын хөгжлийн Үндэсний зөвлөлийн тэргүүн, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Монголын Залуучуудын холбооны Ерөнхийлөгч Б.Сэргэлэнбаатар, Паралимпын аварга, Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав болон албаны төлөөлөл оролцлоо.


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойн энэ өдөр иргэний үнэмлэхээ гардан авч, Монгол Улсын эрх зүйт иргэн болж байгаад баяр хүргэн, үг хэллээ. Монголчууд бид Сибирээс Энэтхэг, Вьетнамаас Унгар, Солонгосоос Балканы хойг хүрсэн Монголын Эзэнт гүрнийг байгуулсан баатарлаг түүхийн үргэлжлэл. Нөгөө талаар хоорондоо тэмцэлдэж, Их эзэн Чингис хааныхаа байгуулсан Монголын Эзэнт гүрнээ эвдрэлцүүлэн талцуулж, тусгаар тогтнолоо алдаж, Манж Чин гүрний эрхшээлд 200 гаруй жил тарчилсан гашуун түүх биднийх гэдгийг мартаж болохгүй. 100 жил гэдэг хувь хүнд урт хугацаа боловч улс орны хувьд түүхийн нэг л багц хуудас юм. Иргэн хүн улс орныхоо хөгжилд оролцож, эрх чөлөө, тусгаар тогтнол, түүх соёл, өв уламжлалаа хамгаалан дээдэлснээр зуун алгассан ч түүхэнд мөнхрөн үлддэг гэдгийг Ерөнхий сайд  тодотгоод Манжийн дарлалын эсрэг тууштай тэмцэгч Да лам Цэрэнчимэд, Чин ван Ханддорж, Сайн ноён хан Намнансүрэн, Манлайбаатар Дамдинсүрэн, Хатанбаатар Магсаржав болон Ардын хувьсгалыг манлайлагч, үе үеийн цогтой эх орончдын гавьяаг санууллаа.

“Монголчууд 1924 оны энэ өдөр анхдугаар Үндсэн хуулиараа Ардын эрхийг тэргүүнд тавьж, Ази тив дэх хоёр дахь Бүгд Найрамдах Улс болсон төдийгүй эмэгтэйчүүдийн сонгуулийн эрхийг нээсэн дэлхийн анхдагч орнуудын нэг болсон. Үндсэн хуулиар байгалийн баялаг ард түмний мэдэлд байхаар зааж, төрийн байгууллагуудыг ардчиллын үндсэн дээр сонгон байгуулах зарчмыг тусгаж, шашин шүтэх эрхийг нээлттэй үлдээж, шашны хэргийг төрийнхөөс тусгаарласан. Улмаар Монгол Улс 1961 оны аравдугаар сарын 27-нд  НҮБ-ын бүрэн эрхт 101 дэх гишүүн болж, Монгол төрийн алтан соёмбот далбаа НҮБ-д мандсан. Өнөөдөр Монгол Улс НҮБ-ын гишүүн бүх оронтой дипломат харилцаа тогтоосон, Ази тив дэх ардчиллын Баянбүрд болжээ” гэв.  Ерөнхий сайд 16 настнуудад хандан улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулж, түүх соёл, тусгаар тогтнолоо эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлдэг нийгмийн идэвхтэй, хариуцлагатай иргэн байхыг уриаллаа.
Энэ жил 62,688 хүүхэд 16 нас хүрч, иргэний үнэмлэхээ гардаж байна. Иргэний андгай өргөх ёслолыг 21 аймагт нэгэн зэрэг зохион байгуулж байгаа юм. Мөн Монгол Улсын Засгийн газраас 2025 оныг Залуучуудын хөгжлийг дэмжих жил болгон зарласан билээ.


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-26 202.126.88.190

л*****н т/а хулгайг-р шаасн манж х***а зулбасгуудыг цэвлээ. Сужгийн хог шаарууд.

Avatar

Нэргүй 2024-11-26 202.126.88.190

Манж х***а уих зг тараа огцоруул хулгайч хог шаарууд ингээд байгаад бх санаатай зулбасгууд шүү!!
АРД ТҮМЭН БОСЦГОО ХУЛГАЙЧ МАНЖ х***а ШААРУУДЫГ ДҮҮЖИЛЦГЭЭ !!!!

Avatar

Нэргүй 2024-11-26 202.9.40.209

Эх орныхоо түүхийг мэдэж эх орноо хайрладаг үр удмаа эх орондоо үлдээдэг иргэн байлгахын тулд төр бодлого явуулах хэрэгтэй. Гадаадад гарч амьдарч байгаа монгол иргэдийг сайнаар суртчилдаг явдлаа зогсоох хэрэгтэй. Танайд хоноё гэдэг нэвтрүүлгээр Монголчуудыг гадаадад гарч амьдрахыг уриалах суртчилах байдал газар авч байгааг Даяр Монгол хөдөлгөөнийхөн анхааралдаа авах хэрэгтэй. Эх орноо муулсан хүн бүрт хатуу цээрлэл өгч байцгаая.

Avatar

Нэргүй 2024-11-26 103.57.95.157

Эх орон минь хөгжил муутай, ард иргэд маань ухамсар бо лоьсрол тааруухан байгаа нь үнэн шүү дээ ! Ийм байтал ху длаа хөөрцөглөөд л байх уу ? Эх оронч үзлээр баг хийсэн даяар ч гэнүү, босоо ч гэнүү өөрсдийгөө дөвийлгөсөн Оро ын гар хөл болсон юмнууд та нар больцгоо л доо….

Avatar

Нэргүй 2024-11-26 202.9.41.60

Нам төрд хулгайг-р шигдсн хувхай хулгайч үмхий манж х***а хог шааруудыг далд оруул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж