Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ.
Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.
Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо.
Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Зочин 2024-11-26 202.131.227.179
эмэгтэйчүүд талбайд яваа хувцаслалт нэн тааруу, 10 жилийн хүүхдүүд монгол дээл өмсөж байхад тэд нөхөд сайхан монгол дээлтэй алхасан бол соёл, түүхээ хүндэлсэн эрхэм эмэгтэй гишүүн харагдах байлаа.Даан ч дээ жагсаалтаар сонгох хүнээ танихгүй нийгэмшээгүй гэж ойлгохоор байна.
Өвгөн Балдан 2024-11-26 66.181.176.79
Эх орны минь тэмдэглэлт баярт хэн дургүй байгаа нь ойлгомжтой доо. Шээсээ савируулаад бичиж л байг. Дэлхийд данстай бүрэн эрхэт Монгол улс маань мандтугай.
100 жилсэг 2024-11-26 202.126.89.241
100 жилсэг Улс Төр шүү дээ
Нэргүй 2024-11-26 103.57.95.157
Үндсэн хуультай болж, түүгээрээ Хаант засрийг халж, Бүгд Найрамдах засагт шилжсэн, тусгаар тогхолоо батал гаажуулсан л өдөр юм ш дээ !
Монголын нийгмийн оюунлаг хэсэг нь саын ойлгож бгаа МАН-ын олон арван жилийн тархи угаалтын үр дагаварт манай оркчууд буюу хар масс нь Тусгаар тогтнолын өдөр гэдэг ойлголтоосоо салаагүй л шааж яваа юм !
Нэргүй 2024-11-26 66.181.180.130
ман бас махн гэгдэх болсоон. махн-ын 💯 жил
Иргэн Балдан 2024-11-26 66.181.167.99
Улсаа тунхагласны 100 гэхээр өмнө Чингис хааны байгуулсан 800 гаруй жилтэй улсаа үгүйсгээд байгаа ч юм шиг. Хуультай болсоноо тунхаглах гэхээр Их Засаг хууль-аа үгүйсгээд байгаа ч юм шиг. Яалт ч үгүй 24 онд ГОТ маань коммунист баатар буюу Улаанбаатар нэртэй болсон юм билээ
ssss 2024-11-26 103.87.255.66
Түүхээ сайн уншаа. Улс шинээр байгуулагдсан гээгүй тунхагласан гэж байна. Манжийн эрхшээлд байсан үе бий ш дээ
Нэргүй 2024-11-26 193.189.100.195
Монгол улс 100хан жилийн түүхтэй юм үү? Ороzуудын зохиосон үндсэн хууль, Монголчууд түүхээ мартаж саяхан мянга мянгаараа хядуулж байснаа хүртэл мартаж а******н, дээрэмчдийг ах, найрсаг хөрш, бидний хайртай нам гэх мэтээр толгой зад угаалгажээ.
Нэргүй 2024-11-26 66.181.190.177
богд хаан чинь хятадын да жунтаны зурагт мөргөж,автономит засгаа устгуулж,монголын цэрэг нийслэл хүрээнд зэвсгээ хураалгаж,хятадын колони болж байсан нь 1919 он гээд бодчих,1921 онд АРДЫН хувьсгал ялж,1924 онд хаант засгаа халж БҮГД НАЙРАМДАХ УЛСАА тунхагласны баяр,ямар хүмүүс эсэргүүцээд байгаа нь ойлгомжтой,энд ямар ч оросууд падлийгүй,тэд зохиож өгсөн бол маш зөв юм хийжээ гэж ойлго