Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд асан Д.Содномтой ярилцлаа.
– Монгол Улсдаа анхны Үндсэн хуулиа батлаж, тусгаар тогтнолоо зарлаад 100 жилийн ойтойгоо золгож байна. Та анхны Үндсэн хуулиа баталсны ач холбогдлыг ер нь юу гэж харж байна?
-Өнөөдөр Бүгд Найрамдах Монгол Улсаа тунхагласны 100 жилийн ой болж байна. Анхны Үндсэн хууль батлагдсаны 100 жилийн ойн баярын хурлаа хийлээ. Үнэхээр бахархууштай сайхан 100 жил болж байна. Анхны Үндсэн хуулийг батласанаас хойш 16 жилийн дараа 1940 онд өөрчлөгдсөн. Ингээд тухайн шинэчлэгдсэн хуулийг 1940 оноос 1960 он хүртэл 20 жилийн хугацаанд дагаж мөрдсөн. Дараа нь 1960 оны Үндсэн хуулиас хойш 1992 оны шинэ Үндсэн хуулийг баталж дагаж мөрдөөд 32 жил өнгөрч байна. Энэ чинь юу гэсэн үг вэ гэхээр Үндсэн хуулиа шинэчлэн батлах тусмаа улам өргөжүүлж, хөгжүүлж байна гэсэн үг. Монгол Улсын эдийн засаг, нийгэм өөрчлөгдөж, хөгжиж байгаа учраас тэр үндсэн хуулийн үйлчлэх хугацаа бол цаашаа нэмэгдээд явах учиртай. Тэгэхээр 1992 онд батлагдсан Үндсэн хууль одоо мөн 32 жил үйлчлээд байна. Хаашаа ч энэ хууль олон жил үйлчлэх болно. Гэхдээ би бодож сууна. Үндсэн хуульд хуулиа “мэдэгтүн сахихтун” гэж заасан. Тэгэхээр бид одоо дагаж мөрдөж байгаа 1992 оныхоо Үндсэн хуулийг хэр сайн мэдэж байна вэ. Сайн сахиж байна уу гэдгийг бас анхаарч үзмээр санагддаг. Тухайлбал, 1992 оны Үндсэн хуулийн 3.1 дүгээр зүйлд “Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байж, ард түмэн төрийн хэрэгт шууд оролцож байна” гэсэн заалт бий. Ард түмэн Үндсэн хуульд заасан ийм чухал хоёр том эрхтэй. Ард түмэн засгийг мэдэлдээ байлгах, төрийн хэрэгт шууд оролцох энэхүү хоёр эрхээ ард түмэн яаж эдлэх вэ гэхлээр өөрийн сонгож байгуулсан төрийн эрх барих дээд байгууллагаараа уламжилж энэ эрхээ эдэлнэ. Миний хувьд жаахан шүүмжлэлтэй ханддаг зүйл юу вэ гэхээр шинэчлэн баталсан 1992 оны Үндсэн хуулийг цаашид улам сайжруулахын тулд зарим засвар оруулах нь зүйтэй гэж үздэг. Тэр нь юу вэ гэхлээр ард түмэнд засаглах эрхийг нь эдлүүлэх дээр анхаарах шаардлагатай. Энэ саналынхаа үндсэн дээр парламентыг нэг танхимтай байгааг өөрчилж хоёр танхимтай болгох хэрэгтэй гэж үздэг. Парламентад дээд танхим бий болгох хэрэгтэй. Тэр дээд танхимаараа уламжилж ард түмэн засаглах, төрийн хэрэгт шууд оролцох эрхээ эдлэх ёстой гэж боддог. Одоогоор энэ асуудлыг шийдэхэд хэцүү л байх. Гэхдээ ямар санал дэвшүүлж байна гэхээр 2027 онд дээд танхимтай болох асуудлаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, 2028 онд Ардын их хурал гэдэг юм уу дээд танхимынхаа сонгуулийг явуулах ийм л бодолтой байдаг. Энэ асуудлыг л шийдэх юмсан гэж баярын хурал дээр бодож суулаа.
-Үндсэн хуульдаа байн байн гар хүрч, өөрчилж байна гэх шүүмжлэл бий. Нэг нам эвсэл, хэн нэгэн хүнд төрийн эрх мэдлийг шилжүүлэх асуудлыг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хийдэг гэх асуудалд дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Үндсэн хуулийн заалтыг мэдэх хэрэгтэй сахих хэрэгтэй гээд байгаа шүү дээ. Мэдэхийн хувьд бол бид их сайн мэддэг. Үндсэн хуулийн 3.1 дүгээр зүйлд ард түмэн засаглах эрхтэй, төрийн хэрэгт оролцож байх хэрэгтэй гэж заасан. Ард түмэн энэ эрхээ өөрийн байгуулсан төрийн эрх барих дээд байгууллагаар дамжуулан эдлэх боломжтой. Тийм учраас парламентын дээд танхимыг л бий болгох талаар яриад байгаа юм. Би 32 жил энэ асуудлыг ярьж байна. Энэ бол хэн нэгэн хүн, аль нэг нам эвсэлд зориулсан өөрчлөлт биш. Харин ард түмний Үндсэн хуульд заасан эрхээ бүрэн утгаар нь эдлэх тэр боломжийг бий болгох хувилбар юм.
-Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байх уу эсвэл бүх ард түмнээс сонгодог байх уу гэсэн асуудал олны анхааралд байна. Хэрэв парламент хоёр танхимтай болвол Ерөнхийлөгчийг парламентаас сонгож болно гэж та хэлэх гээд байна уу?
– Миний яриад байгаа зүйл чинь юу гэхээрээ хэрвээ дээд танхим бий болгох юм бол Ерөнхийлөгчийг ард түмнээс сонгох биш дээд танхимаас сонгох ёстой гэсэн санааг хэлээд байгаа юм. Тэр бол жинхэнэ ард түмний засаглал байгаа юм. Төрийнхөө тэргүүнийг төрийн дээд эрхийг барих дээд танхим сонгоно гэдэг бол ард түмэн засгийн эрх барих, төрийн хэрэгт шууд оролцох тэр эрхийг нь л хангаж өгч байгаа явдал. Тэрийг л ойлгох хэрэгтэй.
-Монгол Улсад парламентын засаглал хэр сайн бэхжиж чадсан гэж бодож байна?
– Парламент ганц танхимтай байхад төр тогтвортой байхад хүндрэл учирч магадгүй . Хэрвээ парламентаа дээд доод танхимтай болгоод ард түмэндээ засаглах эрхийг нь эдлүүлчихвэл төр улам л тогтвортой байх болно.
Нэргүй 7 минутын өмнө 66.181.177.152
Одоогийн УИХ-ын гишүүд ард түмний төлөөлөл мөн үү? Биш!! Яагаад гэвэл: тэд бол улс төрийн намууд (бүлэглэл)-ээс нэрийг нь дэвшүүлээд ард түмэнд "Та нар сонгоодох!" гээд тулгаж сонгуулсан хүмүүс!! Парламентад жинхэнэ ард түмний төлөөлөл бий болгохын тулд иргэд дотроосоо нэр дэвшүүлсэн хүмүүсээ сонгох ёстой! Үүний тулд АИХ хэрэгтэй! АИХ-аас байнгын ажиллагаатай УБХ-ыг сонгоно!!! 2 танхимтай парламент- ГАРЦ!!!
Нэргүй 1 минутын өмнө 66.181.177.152
АИХ-ын гишүүдийг сум, хороо бүрийн иргэд дотроосоо шууд сонгох ба улс төрийн намын харьяалалгүй хүн байх ёстой! АИХ нь жилд 2 удаа УБ-т чуулж, доод танхим буюу хууль тогтоогч байнгын ажиллагаатай УБХ-ын тайланг хэлэлцэж хяналт тавьж байх. АИХ-ын гишүүд нь төрөөс тогтмол цалин авахгүй, орон нутагтаа тус тусын ажлаа хийгээд л явна. АИХ бий болсноор төсвөөс цалин авахгүй! Жишээ нь: нэг сумынхан бие биенээ сайн мэддэг тул АИХ-д хэнийг сонгохоо хүнээр заалгахгүй!
өөө 25 минутын өмнө 210.148.94.144
Хоёр танхим оогт хэрэггүй
ХУУЛЬЧ 1 цагийн өмнө 202.9.46.15
,,,,,МОНГОЛЧУУД 1990 ОНД СЭРСЭНЧ ,,,,хуучнаараа явахгүй л дээ Бид Ардын Их Хурал .,ТҮҮНИЙ ТЭРГҮҮЛЭГЧ гэдэг хоёр тамхимтай бйаж,,үзсэн шүү дээ ",, ИРГЭДИЙН ЭРХ АШИГ ОСЁЛЫН ТҮВШИН ,ХУУЛЬ ЗҮЙН ТОГТОЛЦОО ӨӨРЧДӨГДӨӨГҮЙ ,,,,ТЭГЭЭД УЛС ТӨРИЙН НАМУУД МОНГОЛЫН ХАМГИЙН ТОМ АЖИЛ ОЛГОГЧ ,,ТЕНДЕРМЕН БАЙХАД БАРАХГҮЙ Л ДЭЭ .,,ТЭГЭЭД СУЛ ЭДИЙН ЗАСАГТАЙ,,,,,ХҮН АМААР ЦӨӨХӨН ИХ ГАЗАР НУТАГТАЙ УЛСАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛ ДЭЭР БАЙСАН ЮМ ШҮҮ.,,,,ЭНЭ ТАЛААР ТЭР ҮЕД ТООГООГООГҮЙ ХОЙНО БОЛДОГООРОО БОЛОГ.,,,,
з 1 цагийн өмнө 202.9.46.102
за одоо боль зөнөг минь юун 2 танхим энэ МАН-ы хулгайчид хэдэн үеэрээ улсаа тонох юм аа. нэг танхим ч хэрэггүй байгааг одоо бүгдээрээ харж байна
Нэргүй 2 цагийн өмнө 103.168.34.21
Төр улам л данхайна даа Содном гуай минь
Нэргүй 2 цагийн өмнө 103.57.92.200
91 настай бздэ. Данхановыг шүтмээр өвгөн шүү. Юун 2 танхим 126 ч ихэдээд байгаа. 108 эсвэл 99 болгох хэрэгтэй.
Зочин 2 цагийн өмнө 66.181.190.42
олон парламент монголд огт хэрэггүй
Нэргүй 2 цагийн өмнө 66.181.160.90
Энэ өвгөнийг МА\х\Н ашиглаж дуусаагүй л байна . Бас ҮХ- г 2027 онд өөрчилж , ДЭЭД танхимаас Е – г сонгуулах гэнэ . Эсрэг тэсрэг хоёр төрд нэг нүүртэй , бас дээр нь МАК – -д ходоодтой , Ц даргаасаа буруу харчихсан өнгөө ч – хэлбэрээ ч өөрчилж чаддаг гайхамшигтай биет . Одоо бас Хүкээр ходоодоо чимэх нь …
Нэргүй 2 цагийн өмнө 172.58.245.235
38 хүн бхад л болно . Юун 2 танхим тэжээж дийлэхгүй !