Kara “Америкийн шүтээн”-ийг орхилоо

Хуучирсан мэдээ: 2010.09.06-нд нийтлэгдсэн

Kara “Америкийн шүтээн”-ийг орхилоо

Өнгөрсөн баасан гаригт  Kara DioGuardi “Америкийн шүтээн”-ийг орхиж буй тухайгаа албан ёсоор мэдээлжээ. Тэрбээр “Би хоёр жилийн өмнө энэхүү нэвтрүүлгийг шүүх болсноор лотто хожсон юм шиг л баяртай байсан. Харин одоо энэхүү гайхалтай шоуг орхих хамгийн тохиромжтой цаг гэж бодож байна. Дараагийн шинэ дугаарт оролцох гэж буй бүх оролцогчиддоо болон шүүгчиддээ амжилт хүсье” хэмээн хэлжээ.
Хамгийн олон үзэгчтэй шоу нэвтрүүлгийн нэг болох “Америкийн шүтээн”-ий шинэ шүүгчээр хэн ажиллах тухай сэдэв Америкийн шоу бизнесийнхний анхаарлын төвд байсаар байна. Дуучин, жүжигчин Jennifer lopez-ыг дараагийн шүүгчээр ажиллана хэмээн яригдаж байсан ч сүүлийн үед дуучин Shania Twain-ыг ажиллаж магадгүй хэмээн таамаглаад байна. Мөн “Aerosmith” хамтлагийн ахлагч дуучин Steven Tyler ажиллана гэсэн албан бус мэдээлэл тархаад байгаа.
Харин Fox одоо болтол шинэ шүүгчдийн бүрэлдэхүүнээ албан ёсоор зарлаагүй байна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж