Улаан тэнгист 17 хүн сураггүй болов

Улаан тэнгист 17 хүн сураггүй болов

Наранжаргал Мандах
Наранжаргал Мандах
Улаан тэнгист 17 хүн сураггүй болов

Улаан тэнгист аялж явсан жуулчны хөлөг онгоц живснээр 17 хүн сураггүй болоод буйг Египетийн эрх баригчид мэдэгдлээ. Албаныхны мэдэгдсэнээр Бямба гаригийн өглөө 31 жуулчин, хөлгийн багийн 14 гишүүнтэй аяллын баг замд Марса Алам орчимын боомтоос замд гарчээ. Тэдний 28-ыг нь аварч чадсан байна. Жуулчид таван өдрийн аялалд гарсан байв.

Орон нутгийн цагаар 05:30 минутад хамгийн сүүлийн дохио хөлгөөс ирсэн байна.

Аврагдсан жуулчдыг Марса Аламын өмнөд хэсгийн Вади эл-Гемал орчмоос олж, шаардлагатай эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлжээ. Жуулчдын байршлыг тогтооход Египетийн тэнгисийн цэргийн байлдааны хөлөг болон нисэх онгоцууд оролцсон байна.

Марса Алам нь Египетийн өмнөд эргийг зорьсон жуулчдын очдог алдартай газар. Тухайн бүс нутагт шумбалтын цэг, шүрэн арал зэрэг зүйл бий.

Живсэн хөлгийг 2022 онд бүтээжээ. Энэ нь 44 метр урттай, дөрвөн тавцантай, 18 кабинтай, 36 хүртэл хүний багтаамжтай.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж