Орос, Ираны хямралыг үл харгалзан газрын тосны үнэ тогтвортой байна

Орос, Ираны хямралыг үл харгалзан газрын тосны үнэ тогтвортой байна

Орос, Ираны хямралыг үл харгалзан газрын тосны үнэ тогтвортой байна

Геополитикийн хурцадмал үргэлжилж буй ч газрын тосны үнэ харьцангуй тогтвортой байна. Өнгөрсөн долоо хоногт газрын тосны үнэ зургаан хувийн өсөлттэй байжээ. Даваа гаригийн байдлаар брент маркийн нефтийн фьючерс 0.23 хувь буюу 17 центээр буурч, баррель нь 75.00 ам.доллар болжээ. Харин АНУ-ын баруун Техас маркийн газрын тосны фьючерс баррель нь 71.01 ам.долларт хүрч, 23 цент буюу 0.32 хувиар буурсан байна.

"ОПЕК+"-ийн уулзалт ирэх сарын 1-нд болно. Энэ уулзалтаар газрын тосны олборлолтын өсөлтийг хоёрдугаар сар хүртэл хойшлуулахаар төлөвлөж байна. Үнийн уналт, эрэлт сул, нийлүүлэлт нэмэгдсэн гэсэн шалтгаануудын улмаас олборлолтын өсөлтийг аравдугаар сараас хойш хойшлуулж байжээ.

ОХУ өнгөрсөн 24 цагийн дотор Украины харвасан найман баллистик пуужинг устгасан гэж мэдэгдсэн. Үүний зэрэгцээ Оросын баруун Калуга муж дахь газрын тосны агуулах цохилтод өртжээ. Харин Иран нефтийн олборлолтоо бууруулахгүйг хичээнэ гэж мэдэгдээд байна. Трампийн шилжилтийн баг түүнийг албан тушаалаа хүлээж авмагц хэдхэн хоногийн дотор хэрэгжүүлэх эрчим хүчний багцыг мөн боловсруулж байгаа аж. Энэ нь АНУ-ын эрэг болон холбооны газар нутагт газрын тосны өрөмдлөгийн хэмжээг нэмэгдүүлэх болно.

Геополитикийн нөхцөл байдлаас хамаараад нийлүүлэлтийн тасалдал тодорхой хугацаанд эрэлтээс давж гарах магадлалтай. Тиймээс дунд хугацаандаа дэлхийн түүхий нефтийн үнэ өсөх хандлагатай байгааг мэргэжилтнүүд хэлж байна.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

И.Норовжав 2024-11-26 76.32.162.139

5. Монгол улс " Нэгдсэн үндэстний байгууллага "-ын гишүүнээр 1961 оны 10 дугаар сарын 27 -ны өдөр гишүүн болсоноор Дэлхийн гурав дахь ертөнц буюу Хөгжиж байгаа орнууд , Капиталист орнуудтай дипломат харилцаа өргөжин тэлсэн байдаг.Тэдний дотороос Америкийн нэгдсэн улстай 1987 оны 1-р сарын 27 -нд Дипломат харилцаатай болж байжээ

Avatar

И.Норовжав 2024-11-26 76.32.162.139

4. Монгол улс 1945 оны 10 -р сарын 20 -ны өдөр Бүх нийтийн Санал асуулга явуулж, санал асуулгад оролцох хүмүүсийн 98,6 % нь оролцож тэд 100 % тусгаар тогтнолоо баталгуулсан санал өгсөн байдаг. 1946 оны 1-р сарын 5-нд Гоминданы Хятад Монгол улсын тусгаар тогтнолыг Зөвшөөрч Дипломат харилцаа тогтоосон байна. Дэлхийн 2 дугаар дайны дараа социолист системийн орнууд Монгол улстай дипломат харилцаатай болж гадаад харилцаа өргөжиж эхэлсэн байдаг.

Avatar

И.Норовжав 2024-11-26 76.32.162.139

3. Хятад улс Монгол улсын тусгаар тогтнолыг 1946 оны 1-р сарын 6- ыг хүртэл хүлээн зөвшөөрөхгүй байсан бөгөөд Дэлхийн 2 дугаар дайны төгсгөл үед Америк , Англи , ЗХУ улсуудын удирлагын " Ялтын хэлэлцээр " -ийн дагуу Гоминданы Хятадын удирдлагад тавьсан Монгол улсын тусгаар тогтнолийг хүлээн зөвшөөрөх шаардлагад Гоминдааны Хятад " Хэрэв ээ Монголын ард түмэн тусгаар тогтнолоо хэрхэн зөвшөөрдөг тухай санал авах хэрэгтэй гэж хариу өгсөн байдаг.

Avatar

И.Норовжав 2024-11-26 76.32.162.139

2. Харийн улсын эрхшээлд 220 гаруй жил дорой буурай оршин тогтнож байсан аа 1911 оны 2 сарын 29 -ны өдөр халж " Богд хаант Монгол улс " гэж тунхагласнаас хойш 113 жил , 1921 оны Ардын хувьсгалаар " Хэмжээт эрхт хаант Ардын засагтай Монгол улс " -аа 1921 оны 7-р сарын11 -нд байгуулсаны 103 жил , 1924 оны 11 -р сарын 26 -нд Анхны зндсэн хуулиа баталж " Хэмжээт эрхт хаант засагаа халж ардын засагт " Бүгд Найрамдах Монгол Ард Улс " гэж нэрлэх болсноо тунхагласнаас хойш 1ОО жил болж байна.

Avatar

И.Норовжав 2024-11-26 76.32.162.139

1. 1924 оны 11 сарын 26 -ны өдөр Монгол улс анхныхаа Үндсэн хуулиа баталж " Бүгд найрамдах Монгол Ард Улс " гэж нэрлэснээ тунхагласны 100 жилийн ойг тэмдэглэж байгаа билээ. Гэтэл " Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойг "тэмдэглэж байгаа тухай ярьж бичиж байгаа нь Монгол гэдэг улсыг байгуулснаа тунхагласан юм шиг ойлгогдож байна.
" Монгол " гэдэг улс буй болсноос хойш / 1206 оноос хойш / 818 жилийн баялаг арвин түүтэй улс билээ..

Avatar

Хуцаа 2024-11-26 202.9.46.211

хар хятадаас хол байвал Монгол мандана хар хятадын аюул Монголд ойртсоор хар хятадыг зайлуулж устгая Монголчуудаа

Avatar

Нэргүй 2024-11-26 103.212.116.103

оростүй амьдарч болжил бна шдээ

Avatar

зочин 2024-11-26 66.181.191.212

Орост дайн зарлаж, эдийн засгийн хориг тавьж,дайсагнасанаас болж, барууныхан ,хямд түүхий эд, түлш шатахуунаасаа салж, асар их хохирол амсаж, үйлдвэрүүд нь дампуугч,юмны үнэ өсч, имфляц болж иргэдийн амьдрал ихээхэн хүндэрч байна,Монголын ардчилагч гэх бүлэг этгээдүүд хоёр хөршдөө мөн дайсагнаж,үзэн ядаж ,бидний харилцааг хүндрүүлж хохироож ,улс орноо яг Украин шиг болгох гээд л ядаад байна

Avatar

Нэргүй 2024-11-26 185.220.101.28

Ороzгүй дэлхий аз жаргал эрх чөлөөгөөр бялхах болно удахгүй сайхан болноо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж