Эрдэнэт үйлдвэрийн худалдан авах ажиллагааг илүү сайжруулах чиглэл өглөө

Эрдэнэт үйлдвэрийн худалдан авах ажиллагааг илүү сайжруулах чиглэл өглөө

Эрдэнэт үйлдвэрийн худалдан авах ажиллагааг илүү сайжруулах чиглэл өглөө
Монгол Улсын Их хурлын гишүүн, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, “Эрдэнэс Монгол” нэгдлийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт тэргүүтэй төлөөлөгчид бямба гаригт Эрдэнэт үйлдвэрт ажиллаж, үйл ажиллагаатай нь танилцлаа.
✅ Тэрээр, үйлдвэрийн удирдлагуудтай уулзалт хийж, Ерөнхий захирал Г.Ёндонгийн дэлгэрэнгүй мэдээлэл, танилцуулгыг сонссон юм. Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэл, эдийн засаг санхүү, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд, шинэ техник технологи болон нийгмийн чиглэлийн төсөл хөтөлбөрийн талаарх мэдээлэлтэй танилцсаны дараа зарим асуудлыг тодруулж, санал бодлоо солилцов. Тухайлбал, геологи хайгуулын ажлын явц, тэдгээрт зарцуулж буй зардал, улс орон нутгийн төсөв болон Монгол банкинд төвлөрүүлэх валютын орлого, эрчим хүчний хэрэглээ, нийгмийн чиглэлийн ажлууд, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт зэрэг олон чиглэлээр тодруулж, зарим үүрэг даалгаврыг өгсөн.
✅ Түүнчлэн Эрдэнэт үйлдвэрийн худалдан авах үйл ажиллагаанд хиймэл оюун ухаанд суурилсан TenderEval 1.0 системийг нэвтрүүлж эхэлснийг өндөр ач холбогдолтой, чухал алхам гэж үнэлэн, цаашид улам сайжруулан хөгжүүлэхийг үйлдвэрийн удирдлагуудад онцлон захилаа. Энэ ажилд шаардлагатай технологийн тоног төхөөрөмж, техник хэрэгслийг хөрөнгө оруулалтын төлөвлөгөөндөө тусгаж, шийдвэрлэх нь зүйтэй. Ингэснээр байнгын хардлага сэрдлэг дагуулж ирсэн худалдан авалт, тендер шалгаруулалтын үйл ажиллагааг хүний оролцооноос ангид, шударга, ил тод зохион байгуулах боломж бүрдүүлнэ гэв.
✅ Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр уулзалтын дараа Засгийн газраас баримталж буй бодлого чиглэлийн талаар мэдээлэл өгөв. Уул уурхайн орд газруудад хийгдэх геологи хайгуулын ажлыг эрчимжүүлж, эрдэс баялгийн нөөцөө тодорхойлсны үндсэн дээр менежментийн тогтолцоог боловсруулах, нөгөө талаар засаглалын ил тод байдлыг сайжруулах, нээлттэй болгох нь нэн түрүүний зорилт болж байна.
✅ Тухайлбал, Эрдэнэт үйлдвэрийнхэн, үйлдвэрээ олон нийтийн болгох, хөрөнгийн зах зээл дээр гаргах, ил тод байдлыг хангах замаар засаглалаа сайжруулах төлөвлөгөө хэрэгжүүлж, энэ хүрээнд худалдан авалтыг цахимжуулан, тендер шалгаруулалтыг ухаалаг системээр зохион байгуулаад эхэлжээ. Ирэх онд бүх тендер шалгаруулалт энэ системээр хийгдэж, шударга ил тод болохын зэрэгцээ цаашид “Эрдэнэс Монгол” нэгдэл, Монгол улсын хэмжээнд хөгжүүлэн нэвтрүүлж эхлэх боломжтой болно. Энэ бол Монголын төр өөрөө ямар нэг хардалт, сэрдэлтээс бүрэн ангижрах суурийг тавьж буй сайн ажил болж байна хэмээн тэрээр онцолсон.
✅ Түүнчлэн “Өртөг зардлын хэмжээг бууруулах, үүнд оновчтой зөв менежмент хийх чиглэлийг Засгийн газраас “Эрдэнэс Монгол” нэгдэлд өгсөн. Өсөж буй зардалтайгаа хэрхэн нүүр тулж, хэмнэх вэ гэдэг сайн жишээг Эрдэнэт үйлдвэрээс олж харлаа. Өнгөрсөн онд 109 тэрбум төгрөгийн хэмнэлттэй ажилласан бол энэ онд ийм хэмжээний хэмнэлт гаргахаар ажиллаж байгаа юм байна. Үүнд бүтээмж, үр ашгаа нэмэгдүүлж байж үр дүнд хүрэх нь дамжиггүй. Ингэснээр аж үйлдвэржилтийг бий болгож, хөгжүүлэх хамтарсан Засгийн газрын зорилт биеллээ олно” гэсэн юм.
✅ Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр, “Эрдэнэс Монгол” нэгдлийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт нар баг бүрэлдэхүүний хамт Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхай, Засвар механикийн завод, Дата төв зэрэг цех нэгжээр орж, шинэ технологи болон өргөтгөл бүтээн байгуулалтын үйл ажиллагаатай биечлэн танилцлаа.
М.Балжинням
Фото Б.Баттөгс
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-26 66.181.177.152

100% эзэнгүй өмчийг эрх мэдэлтэй хүмүүс л ямар ч хяналтгүй дураар иднэ!!! Тэр байтугай эрх барьж буй нам нь сонгуулийн зардлаа эндээс нууцаар авдаг!!! 49%-ийг "ард түмний" өмчид хураан авлаа гээд хөөрцөглөөд байсан хүмүүс "Би ард түмний нэг нь байна" гээд очоод ажлыг нь шалгах гээд үз л дээ?? Харуул хамгаалалт нь үүдээрээ ч оруулахгүй нохой мэт хөөж явуулна!! Ингээд амар сайxандаа жаргаж байгаа юм даа!!

Avatar

Зочин 2024-11-26 172.56.106.171

Худлаа худлаа том том ярих яах вэ хулгайд алдагдсан 8 том Эрдэнэттэй яах тухайгаа ярь !!!

Avatar

Нэргүй 2024-11-26 190.187.224.70

Хайгуул болон олборлолт талаасаа ямар ч сорилт бэрхшээл байхгүй сайхан орд, ийм байгалийн тогтоц дэлхий даяараа ховордоод байна, тэнд ажиллаж байгаа хүмүүсийн хувьд толгой өвдөх ямар ч зовлонгүй.

Avatar

Шаймийд 2024-11-26 202.126.90.242

Шуналт шаймийсан Гантөмөр шахаа хийх гэж л Эрдэнэтэд очсон, өөр зорилго түүнд байхгүй. Петро Чайна дээр очиж Дорнотын сайхан талыг там болгосонг очиж шаардлага тавиач шаймий гуай.

Avatar

Нэргүй 2024-11-26 66.181.190.38

Худалдан авна гээд шахаа битгий хий та нарын тооны ард тэг нэмэад иддэг үе үеийн захиралууд бдг хуцаж суухаар Ачит эхтийг улсын өмчидөө өүртгэж аваач ажилчиддаа 50 саяыг өгдөгшд наад овоолго чинь нийт эрдэнэтиын ард иргэдийн өмч шүү

Avatar

Даваа 2024-11-26 66.181.182.204

БҮТЭЭГДЭХҮҮЭЭ БИРЖЭЭР ЗАРАХГҮЙ БОЛ ХУЛГАЙ БАЙНА Л ГЭСЭН ҮГ. ЭНЭ ОНД 5 ХУВИА, ИРЭХ ОНД 40 ХУВИА, 2026 ОНООС 100 ХУВЬ БИРЖЭЭР ЗАРНА ГЭСЭН АМЛАЛТАА ЁНДОН ХЭРЭГЖҮҮЛЖ ЧАДАХГҮЙ БОЛ АЖЛАА ӨГӨӨД ЯВАХ ХЭРЭГТЭЙ

Avatar

Үочин 2024-11-26 66.181.190.87

энэ комeди амаржин мэт юу хийж яваа юм бол

Avatar

Нэргүй 2024-11-26 202.126.89.180

ха ха өлөнгүүд яг харагдаач улам илүү л иднэ үү гэхээс

Avatar

Нэргүй 2024-11-26 202.9.41.47

Нам төр-д үүрлсн өлөн хулгайч түрүүний бөөс манж х***а зулбасгуудыг үтэр далд оруул адгийн өлөн өлөн нь арилддагүй хог шаарууд.

Avatar

Иргэн 2024-11-26 103.57.92.253

Бүүр хахуулын хаадууд захирал нэртэй сууж л байх юмаа!!! ккк Би байхгүй бол үйлдвэр балрана гэж юм мэдэхгүй улс төрчдийг айлгаад толгойг нь мөлчийтөл угаачихна!

Avatar

Нэргүй 2024-11-26 59.153.112.28

САИД ДАРГА НАРЫН ШАХА МАШ ИХ ТЭНДЭР ЗАРЛАЖ АВСАН БАРАНИХА ҮНИГ АВИЛГА АВЧ БАИЖ 6 САРИН ДАРА ӨГДӨГ ЛАЛРУУД

Avatar

Нэргүй 2024-11-26 139.5.217.50

Чиглэл байхдаа ч яахав дээ. хатуу үүрэг даалгавар өгөх хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж