УИХ-аас баталсан байсан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлэгдсэн хуулиудад Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавьснаар аймаг, нийслэл төсвийн хуулиа хэлэлцэх боломжгүй болоод байна.
Хуульд зааснаар аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал арванхоёрдугаар сарын 5-нд багтаан ирэх оны төсвийн хуулиа батлах дэгтэй бол сум, дүүргүүд арванхоёрдугаар сарын 15-ны дотор төсвөө хэлэлцэн батлах ёстой.
Гэвч УИХ хамаг хурдандаа хийн төсвийг хэлэлцэн баталлаа ч арванхоёрдугаар сарын 5-ны өдөртэй уралдан ирэх оны төсвийг баталж мэдэхээр байгаа юм. Тиймээс орон нутгуудын төсвөө батлах цаг хугацааг өөрчлөх шаардлага тулгараад буй юм.
Одоогоор энэ талаар УИХ-аас гаргасан шийдвэр байхгүй, эхний ээлжинд ирэх оны төсвийг хэлэлцэх дэгээ Ёс зүй дэгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн батлахаар төлөвлөж, тус байнгын хороо ирэх Лхагва гариг буюу арваннэгдүгээр сарын 27-нд хуралдахаар товыг нь тогтоожээ. Өөрөөр хэлбэл, тус байнгын хорооноос хориг тавигдсан төсвийг хэлэлцэх дэгийг баталсны дараа УИХ Монгол Улсын 2025 оны төсвийн хуулийн төслийг хэлэлцэж эхлэх юм. Төсвийн хуулийг тусгай дэгээр хэлэлцдэг тул нийт дөрвөн хэлэлцүүлэг хийх учиртай.
Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-д бас нэгэн анхааруулга өгсөн нь, “Хэрвээ УИХ хуулийн дагуу төсвийг хэлэлцэн батлахгүй бол дахиад ч хориг тавина шүү” гэдгээ мэдэгдсэн.
Иймээс УИХ аль болох хуульд нийцүүлж төсвийг батлахаас аргагүй болж буй.
УИХ-аас ирэх оны төсвийн хуулийн төслийг батлангуут орон нутгууд төсвөө батлах боломжгүй, Ерөнхийлөгчийн “шүүлтүүр”-ээр орж, “Асуудалгүй” гэдэг шийдвэр гарсны дараа төсвөө хэлэлцэх учиртай. Иймээс өнөө жилийн хувьд орон нутгууд ирэх оны төсвийн хуулиа цаг хугацаатай уралдан хэлэлцэн батлах шаардлага тулгарч тэр хэрээр “Бухын доодохыг харж үнэг турна болох вий” гэцгээн шогширцгоож байна.
Г.ХОРОЛ
Нэргүй 2024-11-25 180.66.63.125
ЯГ МОНГОЛЫН ЭНЭ ҮЕ ШИГ ЗАМЫГ ТУУЛСАН ӨМНӨД СОЛОНГОСЫН ТӨРӨӨС ЯВУУЛЖ БАЙН БОДЛОГООС НУТАГШУУЛСАН БДЛААР ХЭРЭГЛЭЖ БОЛДОГГҮЙ ЮМ БОЛОВ УУ ….Аливаа улсын хөгжлийн үндэс дэлхийн түүхээс харж бхад дэг журам , шударга хуулийн хэрэгжилт , ИРГЭДИЙН ӨӨРИЙН ЦЭГЦТЭЙ ЗӨВ БАЙДАЛ , ШУДАРГА ХӨДӨЛМӨР , БҮТЭЭЛЧ БАЙДАЛ Л ЮМ ДАА …
Засаг 2024-11-25 71.114.39.81
Жижигхээн монгол дандаа томоо асуудалтай тулгарах юм даа. Асуудлыг томруулж суудаг коммунистуудыг толгойноосоо авч хаяугаа үхэрнүүд ээ.
Хөх чоно 2024-11-25 66.181.160.109
гарчигаа ч зөв тавьж чадахгүй .бухын дордохыг харж үнэг турж үхнэ гээч
Кккккк 2024-11-25 202.126.90.161
бухын доодохыг харсаар яваад үнэг турж үхнэ гэж…
Нэргүй 2024-11-25 202.70.43.34
Яармагийн шинэ гүүр гэж ЯМАР Ч ХЭРЭГГҮЙ дэмий зам, гүүрийг Төр өөрөө Татвар төлөгчийн мөнгөөр тавьсан. Одоо 5 их наядаар Богд уул нүхлэнэ ч гэх шиг…Төр өөрөө Татвар төлөгчийн мөнгөөр 9 шидийн төсөл санаачилж хэрэгжүүлэхээ БОЛИМООР бнаа цаашид
Нэргүй 2024-11-25 103.57.92.197
гарчигаа зөв бичээч ядахнаа!!!!!
Нэргүй 2024-11-25 103.242.47.254
Оюунэрдэнэ шиг хүнээр ахлуулсан МАН сонгосон сонгогчдын буруу. Нүүрёний хулгай гэж баахан попороод гарч ирэнгүүтээ хууль зүйн сайдаа АН өгч өөрсдөө хамаг хэрэгтэн гэдгээ харуулсан ийм хүн Ерөнхий сайд байна гэдэг монголын эмгэнэл. Ерөнхийлөгч МАН УИХ ЗГ МАН байхад ядаж нүүрсний хулгайг цэгцэлж болох байсан. нүүрсний хулграйч нарын гараар уб-ын утааг шийдэх их мөнгө хилийн цаана гарсан. тэр хүмүүс гар хөл нь УИХ гишүүн болчихсон сайд байнгын хорооны дарга болчихсон ард түмнээр доог хийж байна
Зочин 2024-11-25 103.57.94.222
Утааг бууруулахын тулд станц барихаас гадна бодлогын хувьд хэд, хэдэн зүйл даруй хийх хэрэгтэй бна. Машин цөөрөх нэг арга. Бас ЭЕШ оноог нэмж хуучин байсан 550д нь даруй хүргэ. Түүнээс доош оноотой залуусыг хот руу татаад байх хэрэггүй. Их сургуулиудийг цөөл, Гэр хорооллын иргэдийг хашаагаа ногооруулдаг болго. Ер нь шороо бүхий хэсгийг тарималжуул …. ёо хийх юм их байхад том том мөнгө яриад хуцаад суугаад бх юмаа.
Зочин 2024-11-25 103.57.94.222
ЭЕШ оноог нэм. Бага оноогоор их сургуульд элсээд суутан болчихгүй. Төгсөөд мэргэжлийн ажил ч хийж чадахгүй. Ямар нэг юм ны ченж л болдог машин, хувцас… юу ч юм. Монголчууд нэгнээ шулахаас өөр юм хийдэггүй. Юу ч бүтээдэггүй. Амьдрал ч сайжраагүй. Ченж хийгээд шинжлэх ухааны ажилчдаас өндөр амьжиргаатай байгаа тул сайн сурлагатай нь ч хичээхээ больсон. Иргэдийн эрүүл мэндээс гадна, соёл, боловсрол шалдаа унасан. Арга зальтай нэг нь их хуралд хүртэл сууж энэ мэт хор хутгаж сууна. Өөрчил, ажлаа хи
Нэргүй 2024-11-25 180.66.63.125
Маш зөв санаанууд … ТӨР бүгдийг зохицуулж чадахгүй ээ … иргэдийн хувь хүний өөрийн ахуйдаа арчаатай хандах бүтээлч бдал чухал . харин төрийн зүгээс үнийн аймшигт өсөлт , дэг журам , төрийн албадын хариуцлагагүй байдал хэт үрэлгэн зардалд , боловсон хүчний шударга зөв хуваарилалт, … гм төр төмөр нүүртэй байх ёстой .
Нэргүй 2024-11-25 103.71.101.88
УЛААНБААТАРЫН УТААГ ЯНЗЛААЧЭЭ. Энэ 21-р зуунд байж боломгүй утаанд утаанбаатарчууд амьдарч байна.
Нэргүй 2024-11-25 59.153.112.28
ЖАВХЛНГАА ЖАДЛАН ЗАИЛУЛ
Зочин 2024-11-25 103.57.94.222
Ууланд хогил ухлаа гээд ялгаагүй ганц замтай тул яармаг шиг түгжрэх бхаа. хонгил ухаж богд уулын ургамал, аиьтан эко системыг яах гэсэн юм бол доо.
Зочин 2024-11-25 103.57.94.222
хамгийн түрүүнэ хийх зүйл бол утааны асуудал бна. цахилгаан станцаа барь.
Нэргүй 2024-11-25 103.57.92.200
Данханов шиг тэнэг хүнд итгэдэг Монголчууд ихэнх нь УЛ-ны болжээ. Ялангуяа СХД,БЗД,БГД г.м.Яана даа утаа арилгах эхний алхамаа ч хийж чадахгүй тэнэг новшид итгэсээр л бх уу. Эхний алхам чинь Цахилгаан Станц барих гэдгийг ч ойлгоогүй байж мэднэ шүү.
Нэргүй 2024-11-25 66.181.187.205
ХАМГИЙН ГОЛ НЬ ЗАСГИЙН ГАЗАР ТӨСӨВӨӨ АЛДАГДАЛГҮЙ ОРУУЛЖ ИРЭЭЧЭЭ. ОЮУН ЭРДЭНЭ ЕРӨНХИЙ САЙДАА. БИД БИЕ БИЕНЭЭ ХАРААЖ БУХИМДМААРГҮЙ БАЙНА. ТЭР СОЁЛЫН САЙДЫН ХИЙЖ БАЙГАА ЗҮЙЛ ЦАГАА ОЛСОНГҮЙ . АМЖИРГАА НЬ ХҮРЭЛЦДЭГ БОЛЖ БАЙЖ УХАМСАРТ САНАА ЗОВЪЁ. ЦАХИЛГААНЫ ҮНЭНИЙГ БОДИТ БАЙДАЛ РУУ ДӨХҮҮЛСЭН НЬ ЗӨВ ГЭВЧ ЮМНЫ ҮНЭЭ ҮНДЭСЛЭЛГҮЙ НЭМЭХ ДЭЭР ГАНЦ ЗАСГИЙН ГАЗАР НЬ БИШ МЭРГЭЖЛИЙН ХОЛБООТОЙГОО ШУДАРГА ӨРСӨЛДӨӨНИЙ ГАЗАР НЬ АЖИЛМААР БАЙНА. ЗАСГИЙН ГАЗАР МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫГ ИЙМ Л ҮЕД АЖИЛ ЛАДАГ БОЛГО АЖЛАА БУРУУ
И 2024-11-25 103.168.34.148
ОюунЭрдэнэ их шудрага загнадаг юм байсан. Иым ноцтой алдаа гаргачихсан ЗГ- ын тэргүүн танхимаараа огцорвол таарна. Дараа нь МАН дангаараа засгаа байгуул. . Ингэж хяналтгүй, дураараа хулгай хийхгүй өолсон гь дээр !!!
Монгол хэл 2024-11-25 103.212.162.199
Бухын доодох биш БУХЫН ДОРДОХ шүү !!!!!!!
Нэргүй 2024-11-25 203.91.115.44
Хамгий багадаа 8 их наядаар танана шүү. Хэн нь хэнийхээ цавчааг танахаа өөрсдөө мэд. Яаж алалцах чинь та нарын асуудал. Ямар ч байсан бид буриадын шээс, Оюун-Эрднэд ард түмнээрээ, улс орноороо тонуулахгүй ээ! Тодорхой хэлье.
Нэргүй 2024-11-25 66.181.177.152
Оюун-Эрдэнэ Сангийн сайдаа халж, чаддаг хүн томилохгүй бол болохгүй нь байна шүү!!!
сонгогч 2024-11-25 202.9.46.71
АЛЬ НЬ №1 ВЭ ?? ? 5.5 ИХ НАЯДААР 100 ДАРГАД ЗОРИУЛСАН БОГД УУЛЫН ХОНГИЛ УХАХ УУ??? 100,000 ИРГЭНИЙГ ОРОН СУУЦТАЙ БОЛГОХ УУ???