Оросын батлан хамгаалахын сайд Андрей Белоусов ажил үүргээ муу гүйцэтгэсэн командлагчдыг халах арга хэмжээ авч байна. Үүний хүрээнд Украин дахь дайны явцын талаар худал мэдээлэл өгсөн хэргээр ахлах генерал Геннадий Анашкиныг огцруулсан гэж Оросыг дэмжигч дайны блогчид болон Оросын хэвлэлүүд мэдээлэв. Батлан хамгаалах яамнаас албан ёсны мэдээлэл өгөөгүй ч дайны блог хөтөлдөг "Rybar" өөрийн "Telegram" хуудаснаа "Генерал Анашкин цэргүүддээ хэрэгтэй зэр зэвсгийг олголгүй дайтуулах тушаал өгдөг байсан" гэж нийтэлжээ.
Мөн зүүн бүсийн Сиверск орчимд Анашкин ялалт байгуулж байна гэх худал мэдэгдэл Батлан хамгаалах яаманд хүргүүлдэг байсан гэсэн байна.
Оросын төрийн телевизийн нэгэн дайны сурвалжлагч Анашкиныг албан тушаалаас нь огцруулсан гэж мөн адил мэдээлэв. "Reuters" агентлаг үүнийг баталгаажуулахын тулд холбогдох албан тушаалтнуудад хандсан боловч мөн адил тайлбар өгөөгүй. Ажиглагчдын үзэж буйгаар Анашкин халагдсан эсэх нь Оросын аюулгүй байдалтай хамаатай юм.
Хэрэв Оросын цэргүүд Сиверск бүсийг хяналтдаа авч чадвал бүс нутгийн томоохон хот болох Краматорск руу дайрах боломжтой учир олон нийтэд мэдэгдэхийг хүсэхгүй байна гэж таамаглажээ.
Батлан хамгаалах яамны нэрээ нууцалсан эх сурвалж хэлэхдээ, Анашкиныг төлөвлөгөөт сэлгэлтийн хүрээнд өөр ангид хуваарилсан гэжээ. Гэсэн хэдий ч нэрт блогч Юрий Подоляка халагдсан гэх мэдээлэл үнэн бодитой бөгөөд худал хэлдэг байснаар Батлан хамгаалах яаманд их хэмжээний хохирол учруулсан гэсэн байна.
иргэн 2024-11-26 103.168.34.62
Хурандаа генерал цолтой хүн байна. Мэдээ зөв бичиж түгээнэ үү. Ахлах генерал цол гэж хаана ч байхгүй.
Мөнхжаргал 2024-11-26 66.181.180.187
Нөгөө гарамгай ялалтуудын мэдээ нь түрүүчээсээ худлаа болох нь илэрч эхлэж байна даа.
Нэргүй 2024-11-26 202.9.46.150
Сайхаан сайхан. Оросын сүйрлийг харах азтай хувь тохиол бидэнд заяах гэж…
Нэргүй 2024-11-26 66.181.161.140
Чи мөн харах байхдаа. украин чинь хогийн сав, хүүрээр дүүрсэн улсанцар болсоныг харж байна цаана чинь.
Нэргүй 2024-11-26 185.220.101.27
Яалтай билээ цэргүүдээ давшилт хийлгэнгүүт ямар ч үр ашиггүй хядуулаад хэдэн цагийн дотор хиар цохиулаад байхад. Ороzууд одоо ямар ч боломжгүй болчихоод байран дээ тонгочоод хяпуулаад байгаа. Аргаа ядсандаа цөм гэж сүрдүүлэх вэ дээ.
зочин 2024-11-26 66.181.160.86
Аргагүйн эрхэнд л худлаа мэдээлээ бизээ.. хөөрхий … Путин ялалт нэхээд л амар заяа үзүүлээгүй биз.. Гэтэл мань Генералд залуусын амь хайран байсан байх л дөө …
Нэг зөнөгийн төлөө залуусыг үхэлрүү илгээх хэцүү бизээ
Нэргүй 2024-11-26 109.70.100.3
Худал мэдээлэл тараасан этгээдийг Оросууд огцруулж хариуцлага тооцдог бол нацист Киевт шууд буудчихдаг!
Нэргүй 2024-11-26 103.212.117.145
Чи харсан юм уу, их мэдэгч ээ