Гаитигийн зэвсэгт бүлэглэлийн гишүүдийн тал хувь нь хүүхдүүд

Гаитигийн зэвсэгт бүлэглэлийн гишүүдийн тал хувь нь хүүхдүүд

Гаитигийн зэвсэгт бүлэглэлийн гишүүдийн тал хувь нь хүүхдүүд

Гаитигийн зэвсэгт бүлэглэлд элссэн хүүхдүүдийн тоо 70 хувиар өссөнийг НҮБ-ын Хүүхдийн сан өнгөрсөн Ням гаригт анхаарууллаа. Ингэснээр зэвсэгт бүлэглэлийн гишүүдийн бараг тал хувийг хүүхдүүд эзэлж байна.

Гаитичууд улс төрийн тогтворгүй байдлаас болж олон 10 жилийг амаргүй байдалд өнгөрүүлж байна. Тус улсын гэмт бүлэглэлүүд нийслэл Порт-о-Пренсийн 80 хувийг хяналтдаа байлгадаг. Үүнтэй холбоотойгоор сүүлийн саруудад хүчирхийлэл, гэмт хэргийн тоо улам нэмэгдсээр байна. 2023 оноос 2024 оны хоёрдугаар улирлын хооронд гэмт хэргийн тоо эрс нэмэгдсэн. Энэ нь гаити хүүхдүүдийг хамгаалахад улам хүнд хэцүү болж буйг илтгэх юм.

Ядуурал газар авсан, боловсрол эзэмшихэд хүндрэлтэй, чухал дэд бүтцүүд бараг бүгд сүйдсэн, хүчирхийлэл даамжирсан зэрэг нөхцөл байдал нь хүүхдүүдийг зэвсэгт бүлэглэлд элсэхэд түлхэц болж байгаа аж.

НҮБ-ын Хүүхдийн сангийн гүйцэтгэх захирал Кэтрин Рассел мэдэгдэлдээ "Гаити дахь хүүхдүүд харгис тойрогт гацаад байна. Үүний улмаас тэд зэвсэгт бүлэглэлд элсэх нь улам ихэссээр байна. Хүүхдийн аюулгүй байдал, сайн сайхан байдлыг эн тэргүүнд тавьж, хүлээн зөвшөөрч боломжгүй энэ хандлагыг халах ёстой" гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: FRANCE24

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-26 185.220.101.27

Барууныхан бүх талаар дэмжлэг тусламжаар амьдарч байгаа.Гайгүйнүүд нь бүгд гадагшаа гарсан одоо ороzыг дэмждэг босоо тэнэг халтарууд, уран хортой гэж орилдог хэдэн тэнэгүүд, гадны хөрөнгө оруулалт, баруун биднийг тонох гэж байна гэж ярьдаг гажигууд үлдээд хоорондоо алалцаад сөнөж байгаа улс ороzыг дагавал сөнөдөг гэдэг дээ.

Avatar

Нэргүй 2024-11-26 202.9.46.61

first you get rid of the stench. treat your syphilis beggar.

Avatar

Нэргүй 2024-11-26 66.181.181.20

а**с барахгүй байгаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж