"Чингис хаан" нисэх буудал 2024 оны 2 сая дахь зорчигчоо хүлээн авлаа

"Чингис хаан" нисэх буудал 2024 оны 2 сая дахь зорчигчоо хүлээн авлаа

"Чингис хаан" нисэх буудал 2024 оны 2 сая дахь зорчигчоо хүлээн авлаа

"Чингис хаан" олон улсын нисэх буудал өнөөдөр /2024.11.25/ 2 сая дахь зорчигчоо хүлээн авчээ. Тодруулбал, тус нисэх буудалд өнөөдөр ОМ224 аялалын дугаартай Бээжин-Улаанбаатар чиглэлийн нислэгээр хүрэлцэн ирсэн зорчигч Т.Ганхөлөг тодорсон байна.

Энэ нь Монгол Улсад агаарын тээврийн салбарт нэг жилийн хугацаанд хоёр сая зорчигч хүлээн авсан анхны тохиолдол болж байна.

Нисэх буудлын хамт олон 2 сая дахь зорчигчдоо тодруулахын зэрэгцээ тус нислэгээр хүрэлцэн ирсэн нийт зорчигчдийг цэцэгт мэндчилгээгээр угтан авч, хүндэтгэл үзүүлжээ.  “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын 2024 оны 2 сая дахь зорчигчоор тодорсон Т.Ганхөлөг танд халуун баяр хүргэж хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

МОНГОЛ УЛСЫН АГААРЫН ТЭЭВРИЙН САЛБАРТ АНХ УДАА ЖИЛД 2 САЯ ЗОРЧИГЧ ХҮЛЭЭН АВЧЭЭ

Шинэ нисэх буудал үйл ажиллагаагаа эхлүүлсэнээс хойш нислэг болон зорчигч урсгал өсөн нэмэгдэж байгаа бөгөөд 2023 онд 1,7 сая зорчигч хүлээн авсан амжилттай үдсэн бол, 2024 онд дээрх амжилтаа эвдэж 2 сая зорчигч хүлээн аваад байна.

2021 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэнээс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд олон улс болон орон нутгийн чиглэлд 43,250 нислэг, 4,825,048 зорчигч хүлээн аваад байна.

Мөн тухайн үед 7 агаарын тээвэрлэгч компани тогтмол нислэг үйлдэж байсан бол сүүлийн 3 жилийн хугацаанд 9 агаарын тээвэрлэгч нэмэгдэж, өнөөдрийн байдлаар дотоод гадаадын 16 агаарын тээвэрлэгчид олон улс, орон нутгийн чиглэлд тогтмол нислэг үйлдэж байна. Энэхүү түүхэн амжилт нь Монгол Улсын Засгийн Газраас хэрэгжүүлж буй “Монголд Зочлох Жил” арга хэмжээний хүрээнд хийсэн Визний хөнгөлөлттэй бодлого, Агаарын харилцааны хэлэлцээрүүд, Агаарын тээврийг либералчилах бодлого болон аялал жуулчлалын салбарын шинэчлэлийн бодит үр дүн билээ.

"Чингис хаан" олон улсын нисэх буудлын газраас "Нисэх буудалд нислэг үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулдаг Дотоодын болон Гадаадын агаарын тээвэрлэгчид, аялал жуулчлалын байгууллагууд, төрийн тусгай чиг үүрэг бүхий хил хяналтын байгууллагууд, Иргэний Нисэхийн Ерөнхий Газрын харьяа Нислэгийн хөдөлгөөн үйлчилгээний алба, Нисэхийн холбоо навигаци ажиглалтын алба, Нислэгийн урсгал төлөвлөлтийн алба, Нисэхийн мэдээллийн үйлчилгээний алба болон Цаг уур орчны шинжилгээний газар зэрэг хамтран ажиллагч байгууллагууддаа гүн талархснаа илэрхийлье" гэжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2024-11-25 104.53.48.227

Buyant-Uhaag bas davhar ashiglah n zov doo.

Avatar

Зочин 2024-11-25 103.145.234.48

Монгол улсын нисэх буудлаар улам олон зорчигчид үйлчлүүлэх болтугай!

Avatar

Зочин 2024-11-25 76.220.74.140

Агаарын тээврийг либералчлана гээд байгаа юм бол жуулчдын улирлын оргил ачааллын үeд нислэгээ нэмэгдүүлээд Буянт Ухаа буудлаа ашиглаж зэрэг ажиллуулаачээ. Тал бүрийн ашигтай шүү. Нисэх буудлын стандарт хангасан олон улсын нисэх онгоцны буудал. Одоо бол ус дулааны алдагдал хүлээгээд ашиггүй байж байгаа шүү дээ

Avatar

- y; 2024-11-25 132.194.13.93

12

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж