Хүйтний улиралд ханиад томуугаар голчлон хүүхдүүд өвчилдөг. Тиймээс улсын эмнэлгүүдийн ачаалал өвөл эрс нэмэгддэг. Тиймээс эмч нар эцэг эхчүүд бага насны хүүхдэдээ анхаарал сайн тавьж, асарч сувилахыг зөвлөж байгаа юм.
Гэрийн нөхцөлд ердийнхөөс илүү шингэн зүйл уулгах ёстой. Өвчтэй халуурч байгаа хүүхдийн хоолны дуршил буурч байдаг. Халууныг нь эхэлж буулгасны дараа хэвийн нөхцөлд иддэг байсан хэмжээгээр нь хооллох ёстой. Түргэн шингэхүйц шөлтэй хоол идүүлэхийг эрмэлзээрэй. Эрт унтуулж амраах хэрэгтэй. Хүүхдийг 21-22 цагт унтуулсан байх ёстой гэх ДЭМБ-ын зөвлөмж байдаг. Мөн нас насанд нь тохирсон хөдөлгөөн хийлгэх, ингэснээр булчин шөрмөс ажиллаж, дархлаа сэргэнэ. Хамрын хөндийг сайтар цэвэрлэх, усанд оруулах, гэрийн агаар солилцоог сайжруулах, чийгтэй цэвэрлэгээ хийх, маск зүүх зэргийг хийж хэвшүүлээрэй. Хэрвээ онцын шаардлагагүй бол бага насны хүүхдийг олон нийтийн газар авч явахгүй байх хэрэгтэй.
Ялангуяа, өвчилсөн хүүхдийг дагуулж явахгүй байхыг анхаарах ёстой. Биеийн дархлаа нь унасан хүүхэд амархан өвчилөхөөс гадна бусдад халдаах магадлал өндөр байдаг.
Нэгэнт өвчилсөн хүүхдийг сургууль, цэцэрлэгт нь явуулахүй байх нь халдварыг тархаахгүй байх арга юм. Хөнгөн туссан буюу өрхийн эмчийн заавраар гэрээр эмчлэгдэх боломжтой хүүхдүүдэд нас, жинд нь тохирсон тунгаар заасан хоногт эмийг уух учиртай. Тус халдварт өвчин нь 3-7 хоног ид үргэлжлэдэг. Хүүхдийг эмчийн заавраар эмийн эмчилгээгээр эмчлэхээс гадна эцэг эхчүүдийн анхаарал халамж чухал гэдгийг хэлж байна.
Нийслэлийн хэмжээнд амбулторийн 132,400 үзлэг хийсэн. Үүнээс 8800 орчим томуу, томуу төст өвчний тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь нийт үзлэгийн 6,6 хувийг эзэлж байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногийн дунджаас 0,3 хувиар өссөн үзүүлэлт юм.
Zochin 2024-11-26 66.181.161.79
Budmal huhnud nasand hursenguud amair haniad tai bj ichihgui gaduur maskgui yavj bn,nasand husenguudiin l burushtei,zavaarchad gaduur mask zuune biz.liftend hurtel hanialgaad toohchgui hun chanargui yum yavj bn.huhdee dagulsnch ogohgui,hanaij bganch toihgui arail hogiin setgel zui erul bish yumnud IH bn,huhed zuger odo durandaa haniad hurehfui.ene yun haniad barag covid hstei
Нэргүй 2024-11-26 202.9.41.47
Хулгайч үмхий манж х***а хог шааруудыг нам төр-с далд оруул. бузар снаа муутаы түрүүний бөөс лаларуудыг үмхий амьдрлруун далдр2л ард түмний бүх юмыг хулгай шаасн л******д хулгай шаасныг гүтгэлэг гэж шаахчын. Бузр. Хулгайга нам төр-ийн толгойд гарч хийдг нийгмийн хог шаарууд. Үмхий түрүүн2 бөөс манж хужаагуудыг үмхий амьдрлр2н буц2ж дуусга дуусга.