Сурвалжлага: УДШ ирэх жилээс Хангарьд ордон руу нүүнэ

Сурвалжлага: УДШ ирэх жилээс Хангарьд ордон руу нүүнэ

Сурвалжлага: УДШ ирэх жилээс Хангарьд ордон руу нүүнэ
Хана, тааз, шалыг нь хуулж, энд тэндгүй барилгын ажил ид өрнөнө. Ажилчид цахилгаан шатаар материалаа зөөж, хэрэггүй эд зүйлсээ гадагш гаргаж байлаа. Сүхбаатарын талбайн баруун талд байрлах "Хангарьд" ордны үүдэнд барилгын хог овоорчээ. Учир нь хотын захиргаа Яармаг руу нүүж, байранд нь Улсын дээд шүүх орохоор засвар хийж буй нь энэ. 
“Хангарьд” ордныг нүүлгэх асуудал аль эрт 2013 оноос эхлэн яригдсан. Арав гаруй жил ярьсан нүүдэл суудал 2024 оны есдүгээр сард л шийдэгдсэн юм. 
                                  "ХАНГАРЬД" ОРДНЫГ УЛСЫН БҮРТГЭЛИЙН ҮНЭЛГЭЭГЭЭР ШИЛЖҮҮЛСЭН"
Хотын А бүсэд байрлалтай “Хангарьд” ордныг өмнө нь 80 орчим тэрбум төгрөгөөр үнэлж байсан хэрнээ газар, байшин хамтдаа 13.7 тэрбум төгрөгөөр үнэлсэн нь олныг анхаарлыг татаад буй. Нийтдээ 16 давхар 2008 онд ашиглалтад орж байсан энэ барилга Улаанбаатар хотын хамгийн үнэ цэнэтэй байршилд байдаг. 
Өмнө нь нийслэл зардал гарган тус ордныг хөндлөнгийн байгууллагаар үнэлүүлэхэд 2018 онд 43.4 тэрбумаар, 2022 онд 79.5 тэрбумын үнэ хүрсэн.
Албаныхны өгсөн мэдээллээр “Хангарьд” ордныг хувьчлах асуудал яригдсан тул 2018 онд доод үнэ тогтоох зорилгоор үнэлгээ хийлгэхэд 43.4 тэрбумаар үнэлэгдсэн. Мөн 2022 онд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зах зээлийн үнийг тодорхойлох замаар үнэлгээ хийлгэхэд 79.5 тэрбум төгрөгт хүрсэн байна. Энэ хоёр үнэлгээний аль нэгээр төрийн өмчид шилжүүлэх боломжгүй байжээ.
Хангарьд ордныг улсын бүртгэл буюу балансад 13.7 тэрбум төгрөгөөр үнэлсэн байдаг аж.
Өнгөрсөн 2022 онд уг байрыг Улсын дээд шүүхэд үе шаттай шилжүүлэх шийдвэр гарсан. Харин Улсын дээд шүүх дахин үнэлүүлээд балансын үнийг өсгөх боломжтой гэдгийг холбогдох мэргэжилтнүүд хэлсэн юм. Энэ талаар нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга В.Оюумаагаас тодруулахад "Нийслэлийн өмчид байсан "Хангарьд" ордныг төрийн өмчийн Улсын дээд шүүхэд шилжүүлсэн.
Ингэхдээ улсын бүртгэл дээрх 13.7 тэрбум төгрөгийн үнэлгээгээр шилжүүлэх саналтайгаар НИТХ-аар дэмжсэн юм. Хуулиараа нийслэлийн өмчийн эзэн нь НИТХ байдаг. 
Энэ барилгыг хувьчлах, арилжаалах зорилгогүй учраас улсын бүртгэл буюу балансын үнэлгээгээр орон нутгийн өмчөөс төрийн өмч рүү шилжүүлсэн гэсэн үг. Цаашид барилгын зах зээлийн үнэлгээг нэмэх боломж журмаараа Улсын дээд шүүхэд бий. Холбогдох шийдвэрээ Улсын дээд шүүхэд хүргүүлсэн" гэдгийг хэлсэн юм. 
                                          ИХ ЗАСВАРЫН АЖЛЫГ "ГРАНД АВГУШ" ХХК ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА
Хотын захиргааг Яармагийн шинэ байр руу нүүлгэхэд 1.5 тэрбум төгрөг зарцуулсан бол Улсын дээд шүүхээс 8.2 тэрбум төгрөгийн тендер зарлаж, "Хангарьд" ордныг засварлаж байна.
Их засварын тендерт "Гранд авгуш" ХХК шалгарч, 7.7 тэрбум төгрөгөөр гүйцэтгэж байгаа гэх мэдээлэл байна.
Харин хотын захиргааны төв байрыг шүүх байгууллагын зориулалтаар засварлах зураг төслийг "Эрхэс констракшн" компани 308 сая төгрөгөөр хийжээ. 
Нийт 9774.7 ам.метр талбайтай 16 давхар бүхий “Хангарьд” ордны барилгад нийслэлийн 14 газар, агентлаг үйл ажиллагаа явуулдаг байв. Албаны эх сурвалжийн мэдээллээр ирэх 2025 оны гуравдугаар сард Улсын дээд шүүхийнхэн шинэ ордонд нүүж ирэх гэнэ.
Их засварын ажлыг гүйцэтгэж буй "Гранд авгуш" ХХК 2025 оны гуравдугаар сарын 6-ны өдөр ажлаа бүрэн хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулсан байна. Тус компани нь өмнө нь Улсын дээд шүүхийн засварын ажлыг хариуцан хийж байжээ. 

Гэрэл зургийг О.Болорсувд

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2024-11-27 66.181.186.90

Шөнөжингөө тог цахилгаанаа унтраахгүы хонох юм .Энэ тог цахилгаанаа хэмнээчээ. Бас машин тэргээ хашаандаа багтааж тавих тал дээр анхаарнуу хотын захиргааныхан минь гудмаар нэг машин .

Avatar

Нэргүй 2024-11-27 202.131.234.123

нохойн оцгор. тэнгэр үзэг.

Avatar

1212121 2024-11-27 202.131.225.242

Монгол төрийн мөнгө уйлдаггүй гэж энэ шүү дээ. Хайран мөнгө зүгээр бүтэн байгаа угаалтуур суултуур холигч гээд сүүхээтэй хүн нэг 5 давхар барилгын санг шийдчихээр материалуудыг хуу татаад эвдээд гаргаад хаяж байна. Төсвийн алдагдал хэр байгаа билээ, төсвийн алдагдлыг хятадын зээлээр л нөхөж байгаа шүү дээ. Хайран мөнгө.

Avatar

Зочин 2024-11-27 64.119.29.46

Юу хийж ингэж бүх юмыг эвдэж тонож бна даа ард түмний татварын мөнгө шүү дээ энэ төр засгийн байж бгаа царай нэг л биш дээ ард түмэн ингэж сүйдлэж төмсөв яаж батлаж хэрэггүй зүйлд зарцуулаж бгаа нэг л өдөр өршөөхгүй шүү дээ битгий ард түмнийг доромжлоорой арай л бна даа

Avatar

Нэргүй 2024-11-27 66.181.185.47

УДШ-г бүүр хөдөө аймаг руу нүүлгэх хэрэгтэй

Avatar

сонгогч 2024-11-27 202.9.46.250

УДШ 8.2 тэрбум төгрөгийг засвар нэрээр идэж ууж байгаа юм байна…. уг нь ийм их мөнгөөр засвар хийх шаардлагагүй баймаар…..4 цэцэрлэг барих мөнгө шүү дээ….төсвийн мөнгө уйлахгүй гэдэг энэ байх …

Avatar

Нэргүй 2024-11-27 66.181.177.152

Дээд шүүхийг улсын төсвийн хөрөнгөөр барьсан одоогийн МАН-ын байр (Тусгаар тогтнолын ордон)-нд оруулах хэрэгтэй!! Улс төрийн нэг нам (олон нийтийн байгууллага) төрийн өмчийн ийм том байшинг ганцаар эзэгнээд сууж байх ёсгүй!!!

Avatar

иргэн 2024-11-27 103.168.34.62

Улсын Дээд Шүүх сайхан барилгад орох болсонд баяртай байна.

Avatar

Нэргүй 2024-11-27 66.181.180.27

давж заалдах шат дээд шүүхийн байранд орж бусад шүүхээ оруулах биз дээ Чингэлэтэй дүүрэг гэж б**с эргэх зайгүй хүйтэн газар байдаг тэр байшинг нурааж цэцэрлэгт хүрээлэн болгооч дээ

Avatar

Нэргүй 2024-11-27 202.55.188.89

зөвхөн дээд шүүх биш олон байгууллага орох боломжтой том барилга ш дээ .юу хутцаад бдагийм

Avatar

зочин 2024-11-27 66.181.179.22

Бараг хэрэг хэлэлцэхээ больсон Дээд шүүхийн хэдхэн шүүгчид бүхэл бүтэн ордон ямар хэрэгтэй гэж.
Үүний оронд шүүх хурал хийх байргүй гээд байдаг анхан шатны шүүхүүдээ оруулуулахгүй яасийн !!!
Ядаж шүүх хуралд суух иргэдийнхээ тав тухыг бодох ухаан алга уу мунхагийн туйлуудад.

Avatar

Занаа 2024-11-27 64.119.29.63

Алтан жорлон тавих нь л дээ…. Байгаагаар нь ашглаж болдоггүй юм уу.

Avatar

Нэргүй 2024-11-27 66.181.182.169

Байгаагаар нь чи сууж чадах уу

Avatar

Нэргүй 2024-11-27 202.131.225.197

Чадна ш дээ. Хотын захиргааныхан чадаад байсан. Чи чадахгүй юм уу? Хаанаас ирсэн, хэн билээ, та?

Avatar

Нэргүй 2024-11-27 190.187.224.70

Аргагүй л хуучинсаг коммунист хэвээрээ байна шүү, хамгийн адгийн шаар болсон байгуулага энд ороод байдаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж