Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр /2024.11.25/ Төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна.
Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Гавьяат барилгачин цолоор Г.Чагнаадоржийг шагналаа. Мөн Гавьяат холбоочин цол тэмдгээр Үндэсний статистикийн хорооны ахмад ажилтан Г.Оюунбаярыг, хүний Гавьяат эмч цолоор ЭХЭМҮТ-ийн ахмад эмч Б.Оюунбилэг, УГТЭ-ийн Зүрх судлалын тасгийн эмч Н.Байгальмаа нарыг, малын Гавьяат эмч цолоор С.Наранбатыг, Гавьяат багш цолоор гимнастикийн спортыг дасгалжуулагч Ч.Дарьсүрэнг, Эдийн засгийн их сургуулийн Улаанбаатар дахь салбар сургуулийн захирал Л.Дугаржавыг, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн багш Ж.Давааг, Монгол Улсын Эрдмийн их сургуулийн багш, доктор, профессор Б.Оюунцэцэгийг, Удирдлагын академийн Эдийн засаг, санхүүгийн танхимын эрхлэгч С.Жаргалсайханг тус тус шагналаа.
Байгаль орчны Гавьяат ажилтан цолоор ШУТИС-ийн Барилга архитектурын сургуулийн Усны судалгааны төвийн захирал Д.Басандоржийг, Баянхонгор аймгийн байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Б.Дөмөнчимэгийг, Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор чөлөөт уран бүтээлч Т.Батжаргалыг, Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор Хот тохижилтын газрын дарга Б.Мөнхцэцэгийг, Гавьяат дасгалжуулагч цолоор Зэвсэгт хүчний Алдар спорт хорооны дасгалжуулагч П.Нямлхагвыг шагнав.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Сүхбаатарын одонгоор Монгол хурандаа нийгэмлэгийн тэргүүн Ч.Баатарыг шагнав.
3,569.17






















































Холбоотой мэдээ