"Монгол иргэдийнхээ өвчлөл дээр бизнес хийдэг улс болсон"

"Монгол иргэдийнхээ өвчлөл дээр бизнес хийдэг улс болсон"

"Монгол иргэдийнхээ өвчлөл дээр бизнес хийдэг улс болсон"

Хяналт үнэлгээний Үндэсний хорооноос өнөөдөр /2024.11.25/ мэдээлэл хийлээ.


Хяналт хэрэгжүүлэх газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Өнөрбаяр:

-Газрын тусгай зөвшөөрлийг шалгана. Хүндээ байна уу, тогтолцоон дээрээ байна уу гэдгий гаргаж ирнэ. Муу тогтолцоотой бол бурхан шиг хүн очоод ч нэмэргүй шүү дээ. Монгол Улсын Ерөнхий сайдаас 2024 оны есдүгээр сарын 18-ны өдөр 01 дугаартай албан даалгавар өгсөн. Үүнд, нийгэм, эдийн засгийн хөгжлийн үзүүлэлтүүдийг гаргаж, Засгийн газрын гишүүд буюу сайд нарын ажлын гүйцэтгэлийг үнэлдэг байя, яамдын гаргаж буй ажлын үр дүнг үнэлж, уялдуулдаг байя гэсэн. Энэ албан даалгаварт хяналт тавих үүргийг Э.Одбаяр сайдад өгсөн. Бид хийж хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар мэдээлэл өгч байна.

Засгийн газраас нийгэм, эдийн засгийн хөгжлийн үзүүлэлтүүдийг үнэлэх асуудлыг 2018 онд анх тогтоол гаргаж байсан. Тухайн үеийн Засгийн газрын бүтэцтэй уялдаж хийгдэж байсан гэсэн үг.

Гэтэл одоо 2020-2024 он гээд шинэ Засгийн газар бүрдэж, 2024-2028 он эхлэх гэж байтал шинэчлэгдэж чадаагүй. Засгийн газар шинэ бүтцээр ажиллах гэсэн чинь нийгэм, эдийн засгийн хөгжлийн үзүүлэлтээр ажлаа үнэлдэг нь зүйл нь 2018 оныхоор байж таарахгүй. Судлаад үзэхээр Байгаль орчин, уур амьсгалтай холбоотой бүх үзүүлэлтийн хугацаа нь дуусчихсан байна лээ. Үүнийг шинэчлэх ажил хийгээгүй байгаа. Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам дээр үзүүлэлтийг шинэчилж байна. Бусад яам дээр хийгээгүй. Ирэх сард бүх яамны ТНБД нарыг хүлээн авч уулзана.

Засгийн газар, яамд өөрсдийгөө үнэлдэг, дүгнэдэг. Хэн ч өөртөө муу дүн тавихгүй. Харахад өндөр үнэлгээ аваад байдаг. Бодит байдал дээр иргэдийн сэтгэл ханамж, төрийн хүртээмжтэй байдалд ахиц гардаггүй. Иргэдийн өргөдөл гомдлын шийдвэрлэлт 92-98 хувьтай байна гээд байдаг. Гэтэл иргэдийн төрд итгэх итгэл тэр хэмжээнд байх ёстой ч харамсалтай нь эсрэгээрээ байна. Ийм маягаар явж ирсэн учраас яамдыг үнэлдэг шалгуурыг гаргах ёстой. Ингэхийн тулд олон улсын индексүүдийг ашиглана. Жишээлбэл, авлигын индеск байна. Монгол Улс өнөөдөр авлигын индексээр 180 улсаас 121-д жагсч байна. Бид авлигатай тэмцээд үр дүн гардаггүй. Авлигатай тэмцэх газрын үүрэг биш. Бүх яам энэ индексийг бууруулахад оролцож, тайлагнана.

Боловсролын салбар гэхэд хэдэн цэцэрлэг, сургууль барьсан гэж ярьцгаадаг. Сургууль баригдсан тоогоороо чанар нь дээшилж, сайн мэргэжилтнүүд төрж байна уу. Харамсалтай нь чанарын өөрчлөлт гарахгүй байна. Сурлагын амжилтыг үнэлдэг шалгуурыг оруулж ирье. Эргээд Засгийн газарт тайлагнадаг байя. Эдийн засгийн эрх чөлөөний индекс гэж бий. Бид олон улсын индекс дээрээ унадаг. Цахим засаглалын индексээр л 193 улсаас 47-д орж байгаа. Бусад бүх индексээрээ ухарч байгаа.

Байгаль орчны салбарын агаарын чанарын олон улсын индексээр Монгол Улс 180 улсаас 172-т жагсч байна. Гэтэл энэ салбарт маш их мөнгө зарцуулдаг. Энэ индекс л буурдаг болъё. Тэгж байж бодит үр дүн гарна.

Харин эдийн засгийн эрх чөлөөний олон улсын индексээр 176 улсаас 76 дээр байгаа. Энэ хангалттай биш. Монгол чөлөөт эдийн засагтай, ардчилсан орон. Өнөөдөр төр нь хувийн хэвшилтэй уралдаж, бизнес хийдэг, төрийн өмчит компаниудын удирдлагууд нь өндөр хангамжтай байдаг. Төрийн өмчит компаниудыг цэгцлэх цаг нь болсон. Төрийн албан хаагчийн тоо биш төрийн өмчит компаниудын тоо нэмэгдээд байдаг. Ер нь сайд нар, яамдууд өөр өөртөө дүн тавьдгийг больё.

Бид ирэх жилээс эмийн чанарын асуудал дээр ажиллахаар төлөвлөсөн. Нэг ноцтой дүгнэлт байна лээ. Монгол Улс иргэдийн өвчлөл дээр бизнес хийдэг улс болсон байна. Монголчууд эм биш хор уудгаа больё. Монгол Улсын стандартад байна уу. Бас нэг асуудал байна. Цагдаагийн ерөнхий газрын дарга нь өөрөө хүсэлт гаргасан. Нэг мөрдөн байцаагчийн дээр 14 дарга байна. Ирэх долоо хоногоос удирдлагуудтай нь уулзах гэж байна. Ажил хийдэг хүн нь бага болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-11-25 103.145.234.48

Ч.Өнөрбаяр бол ямарч үндэслэл, судалгаагүй хов ярьж явдаг чавганц нартай адил зүйл ярьдаг эргүү.

Жилд 160 хүн папилом вирусын гаралтай өвчнөөс болж үхээд байхад вакцин тариулахгүй солиороод суудаг нь хэн нэгний Монголчуудыг хорлох ажиллагаа байх эсвэл мэдрэл нь муудсан хүмүүсийн үйлдэл. Эргүү мал хүмүүст хэлэхэд үр хүүхдүүд чинь амьд явах эрхтэй. Үүнд бүү саад болоорой. Хүн төрөлхтөн зөвхөн вакцины ачаар олон амь насанд аюултай өвчнүүдээс аврагдаж 7 тэрбум гаруй болсон шүү‼️

Avatar

Зочин 2024-11-25 76.220.74.140

За нөхдүүдээ. Битгий ямар ч судалгаагүй туйлшраад бай. Эрүүл мэндийн яам нэж байгаа цагт вакцинжуулалтыг хийж ард иргэдээ өвчнөөс урьдчилан сэргийлэх үүрэгтэй. Ковидын вакцины асуудал бол өөр. Дэлхий даяараа л хамрагдсан шүү дээ. Маниас тэнэг хүмүүс л байв гэж дээ.

Avatar

Нэргүй 2024-11-25 103.212.119.104

Одоо хүүхдүүдэд нотлогдсон ч юм уу зөвшөөрөгдсөн ч юм уу бас нэг вакцин бас л бизнес эрүүл биш байж яаж хүн ардыг эмчилж хамгаалж чадах билээ эхлээд өөрсдөө Эрүүлжиж зөв сэтгэлтэй мэдлэгтэй нүгэл буяныг ялгах чадвартай болмоор санагдах эд нар ямар бид нарын санааг мэдэх юм биш гэсэн аятай тохоод тулгаад байх шиг

Avatar

Зочин 2024-11-25 103.57.94.222

Шинжлэх ухаан био технологи, био анагаах ухаан технологио хөгжүүлж эмээ өөрсдөө хиймээр юмаа.

Avatar

Нэргүй 2024-11-25 103.168.34.66

ганцхан үнэн үг хэллээ дээ ХАмгийн муухай бизнесийг ээрүүл мэндийнхэн хийж байгаа шүү үнэхээр хэлэх үг олдохгүй бна

Avatar

Зочин 2024-11-25 66.181.177.98

монгол улсын иргэд удахгүй хөрснөөс арчигдах болох нээ.

Avatar

Нэргүй 2024-11-25 66.181.189.149

Бүх шинжилгээг үүнд компьютер томограф, рентген зураг цахимаар хуурамчаар үйлдэж болно. Эмнэлгийн ажилтнуудад хахууль өгч, энэ хүний шинжилгээг хуурамчаар гарга гэдэг. Монголчууд бие биеэ, хамаатнууд бие биеэ хорлодог ард шүү дээ.

Avatar

Нэргүй 2024-11-25 103.212.119.104

Оноод зөв онош тогтоочихлоо үнэхээр монгол хүмүүсийн өвчлөл дээр бизнес хийдэг болсон бүр ганц хоёр хүнээр биш салбараараа бизнес ашиг нэмэгдэх тусам өвчлөл улам ихсээд нэмэгдээд байдаг болсон Бохир бизнесийн салбар болсон доо

Avatar

Хх 2024-11-25 103.57.92.55

Үнэн үнэн

Avatar

Бүх хулгайчдын дундаас 2024-11-25 202.131.251.130

Өөрийгөө Илон Маск гээд бодчи хсон нөхөр үү

Avatar

Нэргүй 2024-11-25 103.212.163.243

Төрийн албан хаачдын тоо маш нөсөр том бн. Цахимжсан атал тоо улам их болоод л бн. Шинэ дарга ирэнгүүт мүүнийг дагаж хэдэн нөхдүүд , ажлын байрны тодорхойлолтыг харахад нэг ажлыг хэд хэд задалж нэг орон тоонд хийгдэх ажлыг дор хаяж 3 нөхөр нэг жижиг дарга ажиллаж бн. Яамдаар ороход бөөн ганган залуучууд зүгээр л компьюторын ард сууж дэмий ярьж кофе уусан нөхдүүд бн. Ажил хөөцөөлдөж юм асуухад хариулж чадах хүн алга. Ажлаа мэдэхгүй чхдахгүй чадваргүй орон тооны бөглөөс

Avatar

Нэргүй 2024-11-25 66.181.180.128

н**ш гэж МАН ын хэдэн өлөн хулгайчууд мөнгө л олж байвал бусад хамаагүй гэдэг юм биш үү. Дэлхийд өвчлөлөөр нэг д явж байхад ичихгүй энэ тэнд попроод л явдаг арчаагүй хувалзнууд гэж

Avatar

Нэргүй 2024-11-25 202.126.90.158

е

Avatar

Isee 2024-11-25 139.5.219.155

Зөв ярьж байна. Нам харгалзахгүй улсынхаа төлөө, иргэдийн төлөө ийм зарчмаар ажил хиймээр байна.

Avatar

зочин 2024-11-25 66.181.180.11

Бүх зүйл хувьд шилжсэнээр чанаргүй баталгаагүй бараа хүнс эмийн бүтээгдүүн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж төрөл бүрийн харшил хавдараар бүх насны хүмүүс өвчилж хариуцах эзэнгүй бурууг төрд тохдог, Тогтолсооны гажуудал хөрөнгөжих баяжих мөнгөжихийн тулд хүн амьтан гэдэг араатнаас дор болсон,

Avatar

Нэргүй 2024-11-25 103.57.94.146

Эмээ уу,,дебыль ээ,,,

Avatar

Иргэн 2024-11-25 122.201.31.223

эмч нар шууд ялангуяа Гэмтлийн эмч нар 1.2.3.р эмнэлгийн мэс засалч нар нийлүүлэгчээс шууд л 500 к 800к бүүр 15000к авдаг Жишиг хэвийн үзэгдэл Иргэд ч өгөх ёстой гэсэн байр суурьнаас ханддаг

Avatar

Нэргүй 2024-11-25 59.153.112.212

хүн чанаргүй, сувдаг шунахай хүмүүс эмчээр ажиллаж болохгүй!!!!

Avatar

Иргэн 2024-11-25 122.201.31.223

хүмүүс прокурор цагдаа тагнуул шүүгч ыолох их дуртай ыолсон Уг нь хүний муу үздэг гээд хүмүүс зай барьдаг байсан Одоо дуртай болсон Учир нь асар их орлого эндээс олдог Сүлжээ ү8сгэсэн ^Өөрөөр хэлбэл га8рын алба хуулийнхан6эсэн сүлжээ

Avatar

зочин 2024-11-25 103.57.92.57

Зөв ярьж байна Нам хамаагүй Авлига илрэлт ихсээд буруу харагдаад байгаа биш биз Ингэж углуургаар нь дүгнэх үзүүлэлтйг тодорхой болгоё Яамдуудын давхардалыг арилгаж цөөлөх санаа гаргая 40 гаруй сая хүнтэй Аргантин яамаа 9 болгоод одоо үр дүн гарч эхэллээ шүү Тэдний туршлага судлаарай

Avatar

з 2024-11-25 202.126.89.172

ЗӨВ Л ХЭЛСЭН БАЙНА.

Avatar

иргэн 2024-11-25 202.131.253.146

Энэ хүн ингээд хэлсэн үү, эсвэл сэтгүүлч мушгиж бичив үү. Хэт туйлширсан ийм мэдэгдлүүд ихэнхдээ улс төрийн зорилготой, нийгэмд хор уршигтай байдаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж