3×3: Монголын баг оюутны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

3×3: Монголын баг оюутны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

3×3: Монголын баг оюутны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
БНХАУ-ын Шямэнь хотноо өнгөрөгч амралтын өдрүүдэд 3х3 сагсан бөмбөгийн оюутны ДАШТ боллоо. Тус тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр 12 шилдэг баг тив тус бүрээсээ шалгаран оролцсон бөгөөд Монголын баг Азийн оюутны аваргаас мөнгөн медаль хүртсэн амжилтаараа эрхээ авсан аж.
Монголын баг тэмцээний эхний тоглолтдоо Экваторын багийг 21:16-аар, дараа нь Угандагийн багийг 21:13 оноогоор хожиж, хэсгийн сүүлийн тоглолтдоо талбайн эзэн БНХАУ-ын Хуачиа их сургуулийн багийг 21:13 оноогоор хожиж, хагас шигшээд шалгарсан гэнэ. Энэ удаагийн ДАШТ тус их сургуулийн кампус дотор болжээ. Монголын “Мон-Алтиус” дээд сургуулийн баг хүрэл медалийн төлөө БНХАУ-ын хүчтэй багийг эцсийн мөчид 22:19 оноогоор хожжээ. Монголын баг хагас шигшээ болон хэсгийн шатандаа Литви, Францын багуудад л тахим буулгасан амжилттай. Энэ удаагийн ДАШТ-д Литви түрүүлж, Франц мөнгөн медаль хүртсэн юм.
Монголын багийн бүрэлдхүүнд гавьяат дасгалжуулагч С. Тулга, тамирчин А. Батхуяг, Б. Алтангэрэл, У. Чингүүн, Л. Авирмэд нарын дөрвөн шилдэг оюутан оролцсон. Монголын баг өмнө нь 2017 онд тус тэмцээний аварга, 2016 онд тэмцээний мөнгөн медаль хүртэж байсан амжилттай.
Энэ оны тэмцээнээс ийнхүү хүрэл медаль хүртсэнээр Монголын баг 3х3 сагсан бөмбөгийн оюутны ДАШТ-ий иж бүрэн медальтай боллоо.
Монголын баг 2024 оны оюутны ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэнээр 2025 оны долдугаар сард Германд болох “Рейн Рур”-ын зуны дэлхийн XXXII универсиад наадамд уригджээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж