Хуурамч архи, шар айраг ууснаас болж нас баржээ

Хуурамч архи, шар айраг ууснаас болж нас баржээ

Хуурамч архи, шар айраг ууснаас болж нас баржээ

Зүүн өмнөд Азид аяллаар явж байсан зургаан хүн метанол агуулсан согтууруулах ундаа хэрэглэсний улмаас нас барсан байж болзошгүй байна. Тодруулбал, Лаосын хамгийн алдартай, үүргэвчтэй аялал хийхэд тохирсон Ванг Виенг хотод өнгөрсөн долоо хоногт Их Британийн нэг, АНУ-ын хоёр, Австралийн нэг жуулчин хордож нас баржээ.

Албаныхны мэдээлснээр, эдгээр хүмүүс бохирдсон согтууруулах ундаа, ялангуяа метанол агуулсан хуурамч бүтээгдэхүүн ашигласан байж болзошгүй гэж мэдэгдсэн юм.

Тиймээс аяллаар явж байгаа болон орон нутгийн иргэдэд шөнийн цагаар хямд зарж буй согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг зөвлөөд байжээ. Гэвч өнгөрсөн амралтын өдрүүдэд 19 настай хоёр жуулчин мөн адил уг метанол агуулсан согтууруулах ундаа ашигласны улмаас хордсон хэрэг гарсан. Холли Боулз, Бианка Жонс нар Ванг Виенг хотод аяллаар явж байсан бөгөөд тэднийг буудлын өрөөндөө ухаан алдсан гэх дуудлагын дагуу цагдаагийн ажилчид орон нутгийн эмнэлгийн байгууллагат хүргэсэн байна. Харамсалтай нь Бианка Жонс тухайн өдрөө нас барсан бол Холли Боулзын биеийн байдал маш хүнд байгаа аж.

Эрх баригчдын мэдээлснээр, өнгөрсөн хугацаанд метанол агуулсан согтууруулах ундаа хэрэглээд нас барсан хохирогчдын тоо зургаа болсон тул цагдаагийн байгууллагыг хэн, хаана ямар аргаар эдгээр хуурамч бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгааг олж тогтоохыг даалгажээ. Мөн Их Британи, АНУ, Дани зэрэг хэд хэдэн орны Гадаад хэргийн яамнаас Лаос руу аяллаар явах төлөвлөгөөтэй байгаа иргэддээ анхааруулга өгсөн байна.

Эдгээр хохирогчдын буудаллаж байсан болон шөнийн цагаар орсон паб, хоолны газруудад цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна.

Мөн тухайн газруудын ажиллуулдаг захирал, менежерүүдийг баривчилсан байгаа ч ямар нэгэн хэрэгт буруутгаагүй байгаа аж. Лаос нь зүүн өмнөд Азийн хамгийн ядуу орнуудын нэг билээ. "Covid-19" гарснаас хойш тус улсын инфляцын түвшин өмнө нь байгаагүй хэмжээнд нэмэгдсэн байдаг. Одоогоор аялал жуулчлалын салбар нь хамгийн эрэлттэй, гол санхүүгийн эх үүсвэр болж байгаа тул хялбар аргаар мөнгө олох гэсэн хэсэг бүлэг хүмүүс хуурамч бүтээгдэхүүн зарж байна гэж ажиглагчид үзэж буй.

МЕТАНОЛ ГЭЖ ЮУ ВЭ? 

Метанол нь будаг шингэлэгч, антифриз, түлш, будагч бодис, бэх зэрэг цэвэрлэгээний болон үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнүүдэд түгээмэл хэрэглэгддэг архины нэг төрөл юм. Согтууруулах ундааны этилийн спирттэй адил метанол нь тунгалаг, өнгөгүй бодис боловч хүн 30 миллилитр уусан тохиолдолд үхэх аюултай хортой бодис юм. Метанолын хордлогын тохиолдлыг дэлхий даяар хянадаг Хил хязгааргүй эмч нарын эрүүл мэндийн буяны байгууллагын мэдээлснээр, эмчлэхгүй бол метанолын концентраци болон уусан хэмжээ зэргээс шалтгаалан нас баралтын түвшин 20-40 хувь байдаг.

Толгой эргэх, дотор муухайрах, бөөлжих, нүд сохрох, эрхтний дутагдал, тархины гэмтэл зэрэг шинж тэмдгүүд илрэх хүртэл 24 цаг зарцуулдаг.

Түргэн хугацаанд эмчилж чадвал метанолын хордлогын зарим үр дагаврыг бууруулж чадна. Сүүлийн үед уг бодисоор хордсон нас баралт нэмэгдэж буй нь метанолыг санамсаргүйгээр шар айраг исгэх үед эсвэл зориудаар нэмсэн байж болзошгүйтэй холбоотой юм. Жил бүр олон мянган хүн метанолын хордлогод өртдөг бөгөөд Ази тивд ихэнх тохиолдол нь хууль бусаар хийсэн архи эсвэл гар аргаар нэрсэн архи ууснаас үүдэлтэй байдаг. Зүүн өмнөд Азийн олон улс оронд аюулгүй байдлын стандарт бага, хууль тогтоомжийн хэрэгжилт муу, цагдаагийн авлига өндөр байдаг учир энэ төрлийн хэрэг хамгийн их гардаг аж.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-25 103.71.101.76

Нефтийн спирт гд ойлгочих

Avatar

Нэргүй 2024-11-25 103.71.101.76

Метанол спирт бол аймшигтай. Түлш шатхууны зориулалатаар 90д онд хэрэглэж байсан. Бага бол сохорно тийм хүмүүсийг мэднэ гхдэ монгол биш орос. Их бол хордлого гхиймуу шууд чад. Машины түлшинд 10/0,5-1,0 нэмхэд харин суга шт. Паз автобус л хойд дугуй дээрээ босч ирээд бдаг шт хаха

Avatar

Нэргүй 2024-11-25 103.212.163.239

Манайд үй олноороо үхсэн баримт олон бий

Avatar

Нэргүй 2024-11-25 59.153.114.181

лав 100 мянган хүн МУ-д хортой архинаас болж үхсэн ,эсвэл тахир дутуу болсон… Архи , шагчид үйлдвэрлэлийг улсын хяналтад авах хэрэгтэй…

Avatar

Нэргүй 2024-11-25 66.181.177.152

Манай "Өвгөнт"-ийнхөн 1990-ээд онд техникийн спирт (бодвол метанол л байх даа?) уугаад тэр дороо үхчихгүй нэг хэсэг яваад л байдаг байсан даа??

Avatar

Нэргүй 2024-11-25 37.120.244.236

Метанолын хордлогыг этанолоор эмчилнээ. Цаадуул чинь хордлогоо тайлаал тайлаал явчихгүй юу😜

Avatar

иргэн 2024-11-25 202.21.127.114

" … архины нэг … " юугаа балайраад байна аа? Бичиж байгаа юмаа анхаармаар байна! Архи гэж ойлгоод уух хүн гарна шүү дээ. Архи гэдэг хүн хэрэглэдэг согтууруулах ундааны нэг төрөл. Харин метанол гэдэг нь спирт хэмээх химийн бодисны нэг төрөл, гэхдээ хүний эрүүл мэндэд маш хортой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж