Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өнөөдөр /2024.11.25/ ээлжит мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн дэд захирал О.Батбаяр:
-Иргэдийн нарийн ширхэгт тоосонцор буюу агаарын бохирдлоос үүдэж, хүний биед ямар процесс явагддаг вэ гэх асуултыг иргэд асуудаг. Нарийн ширхэгт тоосонцор нь хамар, ам болон амьсгалын замаар дамжаад уушгины цулцант хэсэг дээр очоод цусны судас руу нэвчиж ордог. Өөрөөр хэлбэл, цусны судас руу шууд ордог гэсэн үг. Ингээд цусны судас руу орсон нарийн ширхэгт тоосонцор тунгалгийн булчирхайд очиж байгаа юм. Тунгалгийн булчирхайн эсүүд залгисантайгаар холбоотой тунгалгийн булчирхайд нүүрс, нүүрсний тоосонцроор дүүрсэн, харласан тохиолдлууд гарч байна.
Мөн бөөр, элэгний эд эсүүдэд очиж гэмтээдэг. ХӨСҮТ дээр хийсэн судалгаагаар элэгний хавдрын нэгэн шалтгаан нь нарийн ширхэгт тоосонцор байна гэдгийг тогтоосон.
Мөн түрүүн хэлсэнчлэн, уушгины цулцант хэсэг дээр нарийн ширхэгт тоосонцор сууснаар уушгины эд эс гэмтдэг. Энэ нь уушгины хавдар болох эрсдэл болдог. Түүнээс гадна дархлааны эсүүд нарийн ширхэгт тоосонцороос шалтгаалан амьсгалын замын болон бусад халдварт өртөмтгий болж байгаа юм. Тухайлбал, амьсгалын халдвар түүн дотроо томуу, томуу төст өвчин, сүрьеэгийн эрсдэл нэмэгддэг. Монгол Улсад сүрьеэ өвчний эрсдэл өндөр байдаг нь агаарын бохирлоос үүдэлтэй. Амьсгалын өвчнөөр яаралтай тусламжийн тасгуудад эмчлүүлэхээр ирж байхаа хүмүүсийн тоо нэмэгдэх, хүүхдүүдийн уушгины өсөлт зогсох, насанд хүрэгчдийн уушгины үйл ажиллагаа алдагдах, багтраа өвчнөөр өвдөх, хүний арьс эрт хөгшрөх, тэнэгрэх, сэтгэлд гутралд орох, цусны даралт ихсэх, зүрх судасны даралт ихсэх, ургийн бойжилт зогсох, бодисийн солилцооны эмгэгтэй хүүхэд төрөх зэрэг сөрөг үр дагаврууд агаарын бохирдол буюу нарийн ширхэгт тоосонцроос бий болж байна.
Тийм учраас гадаа болон дотор аль ч орчин нөхцөлд амны хаалт зүүж хэвшээрэй. Амны хаалт зүүх боломжгүй бол ноос, ноолууран ороолтоороо амаа хааж хамгаалаарай гэж зөвлөе. Та бүхэн өөрсдийгөө ханиад томууны улиралд хамгаалалхгүй бол эрүүл мэндийн салбар ачааллаа дийлэхгүй байна. Бидний зүгээс ирэх оны төсөвт Ерөнхийлөгчийн хориг тавьж, ахин хэлэлцэж байгаа төсөвт агаарын бохирдлыг бууруулах чиглэлд ихээхэн ач холбогдол өгсөн төсөв байгаасай гэж хүсч байна. Эцэст нь хэлэхэд иргэн өөрийгөө амны хаалт хийж хамгаалахгүй байх нь амиа хорлосон хэрэг шүү гэдгийг тодотгон хэлье гэв.
ЭХЭМҮТ-ийн Уушгины эмгэг судлалын эмч н.Гүен:
-Томуу, томуу төст өвчнөөр бүх насныхан өвчлөх эрсдэлтэй. Цэцэрлэг, сургуулийн насны хүүхдүүд томуу, томуу төст өвчнөөр өвчлөх магадлал хүйтэн сэрүүний улиралд өндөр түвшинд очдог. Тэр дундаа 0-5 насны хавсарсан суурь эмгэгтэй, суурь өвчтэй хүүхдэд илүү хүнд тусдаг онцлогтой. Амьсгалын цочмог дутагдал үүсгэх, хоёр уушгинд хатгалгаа үүсэх, амьсгал хямрал үүсгэх аюултай агаар дуслын замаар дамждаг халдвар юм. Амьсгалын замын цочмог халдвараар өвчилсөн хүүхдийг гэрийн нөхцөлд хэрхэн асран сувилах талаар зөвлөе. Өнөөдрийн байдлаар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхдийн эмнэлгийн хүлээн авах яаралтай тасагт 0-18 насны тэр дундаа 0-5 насны хүүхдүүд уушгины хатгалгаа, түүний хүндрэлээр 66 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.
Нийт ирж байгаа хүүхдүүдээс харахад амьсгалын замын цочмог халдварын шинж тэмдэг зонхилж байна. Халдварын шинж тэмдэг нь, өндөр халуурах, нус гоожих, хамар битүүрэх, хоолой өвдөх, толгой өвдөх, булчин шөрмөс янгинах, сульдаж ядрах зэрэг юм.
Одоогийн байдлаар 60 оронд 66 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Гэрийн нөхцөлд ердийнхөөс илүү шингэн зүйл уулгах ёстой. Өвчтэй халуурч байгаа хүүхдийн хоолны дуршил буурч байдаг. Халууныг нь эхэлж буулгасны дараа хэвийн нөхцөлд иддэг байсан хэмжээгээр нь хооллох ёстой. Түргэн шингэхүйц шөлтэй хоол идүүлэхийг эрмэлзээрэй. Эрт унтуулж амраах хэрэгтэй. Хүүхдийг 21-22 цагт унтуулсан байх ёстой гэх ДЭМБ-ын зөвлөмж байдаг. Мөн нас насанд нь тохирсон хөдөлгөөн хийлгэх, ингэснээр булчин шөрмөс ажиллаж, дархлаа сэргэнэ. Хамрын хөндийг сайтар цэвэрлэх, усанд оруулах, гэрийн агаар солилцоог сайжруулах, чийгтэй цэвэрлэгээ хийх, маск зүүх зэргийг хийж хэвшүүлээрэй. Хэрвээ онцын шаардлагагүй бол бага насны хүүхдийг олон нийтийн газар авч явахгүй байх хэрэгтэй. Ялангуяа, өвчилсөн хүүхдийг дагуулж явахгүй байхыг анхаарах ёстой. Биеийн дархлаа нь унасан хүүхэд амархан өвчилөхөөс гадна бусдад халдаах магадлал өндөр байдаг. Нэгэнт өвчилсөн хүүхдийг сургууль, цэцэрлэгт нь явуулахүй байх нь халдарыг тархаахгүй байх арга юм. Хөнгөн туссан буюу өрхийн эмчийн заавраар гэрээр эмчлэгдэх боломжтой хүүхдүүдэд нас жинд нь тохирсон тунгаар заасан хоногт эмийг уух учиртай. Тус халдварт өвчин нь 3-7 хоног ид үргэлжлэдэг. Хүүхдийг эмчийн заавраар эмийн эмчилгээгээр эмчлэхээс гадна эцэг эхчүүдийн анхаарал халамж чухал гэдгийг хэлье.
Нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагууддад томуу, томуу төст өвчний нөхцөл байдал хэр байгаа талаар танилцуулъя. Томуу төст өвчний талаар 2024 оны 11 сарын байдлаар алаг цоог дэгдэлттэй байна. Нийслэлийн хэмжээнд амбулторийн 132,400 үзлэг хийсэн. Үүнээс 8800 орчим томуу, томуу төст өвчний тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь нийт үзлэгийн 6,6 хувийг эзэлж байна.
Энэ нь өнгөрсөн долоо хоногийн дунджаас 0,3 хувиар өссөн үзүүлэлт юм.
Насны бүлгээр авч үзвэл, 0-1 насны үзлэг 21,8, 2-4 насны үзлэг 23,1, 5-9 насны үзлэг 18,9 хувийг тус тус эзэлж байна. Нийслэлийн түргэн тусламжийн төвд сүүлийн долоо хоногт нийт 11,097 дуудлага ирсэн байна. Үүнээс 13,7 хувь нь томуу, томуу төст өвчтэй хүүхдийн дуудлага ирсэн. Нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагад нийт 1207 хүүхдйин ор бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна. Амралтын өдрүүдэд дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн хүлээн авах, яаралтай тусламжийн үзлэгээр нийт 2906 хүүхдэд үзлэг хийсэн. Нийслэлийн эрүүл мэндийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний хүрээнд хүлээн авах, яаралтай тусламж дээр хүний нөөцийн хүчин чадлыг нэмэгдүүлсэн. Нийт долоон эмч нэмэлтээр ажиллаж, 24 эмч тусламж үйлчилгээ үзүүлж ажилласан. Нэмэлтээр болон уртасгасан цагаар ажиллаж байгаа амбулторууд өнгөрсөн долоо хоногт 3045 хүүхдэд үзлэг хийгдсэн. Үүнээс есөн хувь буюу 274 хүүхдэд дараагийн шатлалын буюу хэвтэн эмчлүүлэх үйлчилгээний байгууллага руу илгээсэн.
Д.Энхбаяр
oogii 2024-11-25 202.9.46.162
nooluuran orooltaar amaa oroox ix tiim olon gej vv?
Нэргүй 2024-11-25 103.212.163.218
д витамин өндөр тунгаар уугаарай.уушги хамгаалдаг нь нотлогдсон шүү
-ylcuun xamgaaltad 2024-11-25 132.194.13.93
-azitrom zalxyyralt ugbul ynertei
poccuya +; ? 2024-11-25 132.194.13.93
– tsefotxm dyyriaml xeblextei; gadniixnuig zailyyl, -zubxun, sadaani;
- ylcuun nyyts 2024-11-25 132.194.13.93
– emuun yrgamal?
-MANLAILAGCH AMJult Fuzukuun- GALZUU XYMYYS XYNuu erx chuluuryy xaldaj tapij,xyyxed xoolloj gadnui xylgaichid EMYA said tyshaalnegrtei 2024-11-25 132.194.13.93
butui gajugtaad bai,kontroloo aldaj,kamer+ytasnui xinaltand ard baina. (pailom geed negi abgai std ajlaad baisan negeer daraa ni xaldbartai gej konbert irse XUDLAA BAISAN,XUXRYY HIT UGUNGUUT UGAAJ, EM UUSAN ,XYNUi XOOL IDEJ BOLOXGYI drx ind.
NAAD NEGYYD CHuni USTGAX BODLOGOTOI,UURSDUU URGATSuin DEEJIIG SHIVTSARI, EBROPRUU ylam youtube kodoor negjyylj. emlguin xashaanaas GADNI XUDALCH KOMPANuug MEDEGDEX XUUDAS UGUUD ULSAAS ZAILUUKLAADXAARAI UIXaa. 8y ;?
ard barsyk todryylgyi bol opyylgyi baix.
Нэргүй 2024-11-25 66.181.182.76
Хэлсэн хүнийх нь зургийг нийтлэнэ үү
Зочин 2024-11-25 66.181.177.164
заавал ноолуур гэж хэлээгүй л бнашдээ ноосон байж болох нь ээ өөрийгөө хамгаал хулгайч нар хулгайлахаар л бодно ард иргэдээ бодохгүй шүү
Нэргүй 2024-11-25 66.181.189.149
Монголд ноолууран хувцас зардаггүйг мэдсээр байж юу гээд байгаа юм бэ! Монголын бүх ямааны ноолуур Хятад руу гарч, цаашаа өндөр хөгжилтэй орнууд руу гардаг. Монголчуудад бол ‘ноолууран’ нэртэй бөөсддөг, хөлрүүлдэг нейлонон хувцас л оногддог.
Нэргүй 2024-11-25 59.153.115.23
Gulug ve
Зочин 2024-11-25 66.181.161.20
яаж доромжлоод байгаа писда вэ? уг нь ороолтноосоо маск нь хямд биз дээ
Нэргүй 2024-11-25 66.181.181.81
Маск өдөр тутам худалдан авна. Харин ороолт чинь хиртэй ч гэсэн хэдэн жил зүүгээд явж бгаа биз дээ. Иймхэн юмыг ойлгохгүй олгой толгойт
Х 2024-11-25 66.181.181.81
За заавал мушгиад яахав дээ. Зүүж бгаа ороолтоороо амаа боогоорой гээ байдгүй дээ. Ноолуур бол нягтаршилтай болохоор дүйуүүлээ биз. Тийм нягт ороолт бол ноолуур ч биш байсан болно ш дээ.
Тэнэг 2024-11-25 139.5.216.183
яахаараа ноолууран ороолт гэж. тэрнийг хүн бүр авч чадах юм уу
маск авч,чадахгүй хүн ноолууран ороолт авна гэж яаж сэтгэдэг бна аа
Нэргүй 2024-11-25 202.9.47.57
I know that. mongolia is very dirty. But it's a shame that they try to make me look like a fool by asking me to take off my mask. Also, it is unbelievable that the employees of the bank called 'King' of mongolia insist on wearing masks.
Н 2024-11-25 66.181.181.81
Бохир улс гэж мэдсэн юм бол Монголд яах гэж тэнүүчлэн ирсэн э****з вэ.