Хүний папиллома вирусийн эсрэг вакциныг 2024 оны арваннэгдүгээр сарын /2024.11.28/-наас эхлэн Эрүүл мэндийн яам, Хавдар судлалын үндэсний төв хамтран ерөнхий боловсролын сургуулийн 11-15 хүртэлх насны хүүхдүүдэд хийхээр болжээ.
Монгол Улсад сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүд умайн хүзүүний хорт хавдраар өвчлөх нь нэмэгдсэн. Тодруулбал, Монгол дэлхийд умайн хүзүүний хорт хавдрын тохиолдлын тоогоороо хорт хавдрын эхний 10-т багтаж байгаа. Энэ төрлийн хавдар 2023 оны байдлаар зонхилон тохиолдож байгаа нийт хавдрын өвчлөлийн 5,9 хувийг эзэлж байгааг мэргэжилтнүүд хэлж буй. Нийт хорт хавдраар өвдсөн хүмүүсийн хоёрт умайн хүзүүний хорт хавдар ордог. Мөн хавдраар нас барж буй тохиолдлын гуравт энэхүү өвчин орж буй юм.
Өнгөрсөн 2023 онд улсын хэмжээнд 7500 гаруй хорт хавдрын шинэ тохиолдол бүртгэгдсэний 425 хүн нь умайн хүзүүний хорт хавдраар оношлогдсон гэж Хавдар судлалын үндэсний төвийн үйлчлүүлэгчийг дэмжих албаны дарга Л.Энхээ хэлж байсан юм.
ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма мэдээлэл өгөхдөө "Хүний папиллома вирусийн халдварын эсрэг дархлаажуулалтыг товлолын дагуу 11 настай охид, хөвгүүдэд хийх гэж байна. Ялангуяа хавдрын шалтгаан болж байгаа вирусийг өвөрмөц сэргийлэлт буюу вакцинаар сэргийлэх боломжтой. Энэ өвөрмөц сэргийлэлтийг дэлхийн олон улс орон хэрэгжүүлж, хавдрын өвчлөлийг бууруулах, хяналтад авах зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Энэ жишгээр Монгол Улс хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакциныг дархлаажуулалтын хөтөлбөрт нэвтрүүлж, зорилтот насны хүүхдүүдээ ирээдүйд хорт хавдраас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна. Яагаад заавал 11 настай хүүхдийг вакцинд хамруулж байна вэ.
Уг вирус халдварлахдаа бэлгийн замаар дамждаг учраас энэ харьцаанд орох наснаас нь өмнө дархлаажуулалтад хамруулж байгаа юм. Вакцины заавар дээр 9-14 насны хүүхдүүдэд хийхийг зөвлөмж болгодог.
Улс орнууд тухайн вакциныг хийлгэх хүүхдийн нас сонгохдоо өөрсдийн орны онцлог, судалгаа, нотолгоон дээр тулгуурладаг. Бидний хувьд 11 насанд буюу бэлгийн харьцаанд орох наснаас нь өмнө вакцинд хамруулах боломжтой гэж үзсэн. Тэгээд Засгийн газрын товлолын дагуу Үндэсний товлолын дагуу 11 насанд нь хийх гэж байна. Энэ вирус эрэгтэй, эмэгтэй аль аль хүйсэнд халдварладаг, тархалт өндөртэй байдаг. Өвчин үүсгэж байгаа тохиолдол нь эмэгтэйчүүдэд өндөр байгаа мэт боловч цаашдаа дэлхийн улс орнуудад ам залгиур, хошногоны амсар, хүзүү, толгой, эрэгтэй бэлэг эрхтний хавдрууд эрс нэмэгдэж байгаа гэх тоо баримт гарч байна. Тэгэхээр үүсгэгчийнх нь эсрэг байгаа вакцинаар хоёр хүйсээ сэргийлэх нь хорт хавдрын өвчлөлөөс сэргийлнэ" гэдгийг хэлсэн юм.
Вакцин алаад байна алаад байна 2024-11-25 79.117.162.167
ковидын бакцинд хордож 20гаруй сая хүн шуудаар үхсэн байгаа ба үргэлжлүүлэн үхэж байна даа
Вакцин алаад байна алаад байна 2024-11-25 79.117.162.167
2021 оны 1 сарын 21 ээс 2022 оны 4 сарын 22-ы хооронд Швейцарийн Лозанна хотын их сургуулийн эмнэлгийн Хүүхдийн зүрх судасны эмгэг судлалын тэнхимээс хийсэн судалгаагаар нийт 673 тамирчин нас барсан гэжээ.Бодит байдал дээр жинхэнэ тоо нь хамаагүй өндөр байх магадлалтай.2021 оны 1-р сараас 2022 оны 4-р сарын хооронд нас баралтын сарын дундаж нь 1966-2004 оны сарын дунджаас 1700%-иар их байгаа бөгөөд 2022 оны одоогийн чиг хандлагаас харахад энэ эрчээрээ явбал 4120% болж өсөх боломжтой байгаа гэн
Вакцин алаад байна алаад байна 2024-11-25 79.117.162.167
Учир нь зөвхөн 2022 оны 3дахь сард нас барсан хүний тоо өмнөх жилийн дунджаас 3 дахин их байгаагаас ойлгомжтой байгаа юм . Эндээс 1966 оноос 2004 оныхоор сард 2,35 хүн нас барж байсан бол 2021 ээс 2022 оныхоор сард 42 нас барсан байгаа.Энэ нь 1,696% өссөн гэсэн үг!Энэ юунаас болов?!Ковидын вакцин нэртэй туршилтын тарилгатай холбоотой нь ойлгомжтой нь илт харагдаж байна .Энэ вакцин нь залуу тамирчдын дархлааны систем,зүрх судасны тогтолцоонд зүрх судасны тогтолцоонд хэмжээлшгүй хохирол учруулс
доктор 2024-11-25 203.91.119.178
вакцин антибиотик нээгдсэнээр л 20 р зуунд дэлхийн хүн ам 1 тэрбумаас 8 тэрбум болж өссөн юм шүү. 20 р зууны эхэнд томуугийн вакцин нээгдэгүй байсан тул 50-100 сая хүн нас барсан байдаг.
иргэн 2024-11-25 202.131.253.146
ШУ.ны ямарч мэдлэггүй хүмүүсийн чанга дуутайг яана. Юу мэдэж вакцин эсэргүүцдэг байна аа. Вакцины хүчээр бид олон өвчнөөс салсан. Элэгний вирусийн вакцин гараагүй үеийн хүмүүс хичнээнээр элэгний хорт хавдар тусаж үхэж байгааг хараач.
Зочин 2024-11-25 202.126.91.145
Жилд 160 хүн энэ өвчнөөс болж үхээд байхад вакцин тариулахгүй солиороод суудаг нь хэн нэгний Монголчуудыг хорлох ажиллагаа байх эсвэл мэдрэл нь муудсан хүмүүсийн үйлдэл. Эргүү мал хүмүүст хэлэхэд үр хүүхдүүд чинь амьд явах эрхтэй. Үүнд бүү саад болоорой. Хүн төрөлхтөн зөвхөн вакцины ачаар олон амь насанд аюултай өвчнүүдээс аврагдаж 7 тэрбум болсон шүү‼️
Нэргүй 2024-11-25 64.119.29.144
Ковид гээд л хуцаад байсан. Вакцин хийлгээгуй хумуус нь хамгийн эруул бна. Болиорой хулгайчуудаа.
Нэргүй 2024-11-25 64.119.29.144
Энэ лоббигаа боль. Хуний организм еерийнхерее ажилладаг. Заваан олигархууд ашиг харж шахалт узуулэхээ боль. Урд нь энэ асуудал Монголд байгаагуй. Гэнэт юу болоод баахан евчин яриад шахаа хийгээд эхлэв. Хогийн хулгайчуудын охидууд нь еерсдее заваараад вирус тээсэн бол хохь нь.
Нэргүй 2024-11-25 202.126.90.187
Хүүхдүүд одоо туршлагийн тулай болод байна,энэ вакцины.