Монголчууд ямар нэг үнийн нэмэгдэлтэй зэрэгцүүлэн өргөн хэрэглээний барааны үнээ нэмчихдэг муу зантай. Төрөөс цахилгааны үнийг нэмээд хэдхэн хонож байгаа ч аль хэдийнэ өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, ялангуяа гэр хорооллын дэлгүүрүүдэд энэ нэмэгдэл аль хэдийнэ мэдрэгдээд эхэлжээ.
Бид энэ удаад гэр хорооллын дэлгүүрүүдийн өргөн хэрэглээний барааны үнийн нэмэгдэл, иргэдийн худалдан авах чадвар муудсаныг худалдаачид хэлж байлаа.
Баянзүрх дүүргийн иргэн н.Энхбаяр "Сүүлийн хэд хоногт талх, сүүний үнэ нэмэгдсэн нь илт байна. Би өдөр бүр талх сүүгээ авдаг ч өнөөдөр талх 2500 болсон байна. Цахилгааны үнэ нэмсэнтэй шууд холбоотой ч уг нь үнэ нэмэгдэх болоогүй. Гэтэл манай худалдаачид цахилгааны үнэ нэмэх сургаар л 5,10 төгрөг нэмчихдэг. Одоо бага нэмэгдэлтэй байгаа ч яваандаа нэлээд нэмэгдэх байх гэж манай хажуугийн дэлгүүрийн худалдагч хэлж байна лээ" гэсэн юм.
Иргэдийн хамгийн их хэрэглэдэг, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээс гурил, цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тос, талх зэргийн үнэ хэдийн нэмэгдсэнийг худалдагчид онцолж байлаа.
Нийслэлийн Чингэлтэй, Баянзүрх дүүргийн гэр хорооллын хүнсний дэлгүүрүүдээр явж, сурвалжлагаа бэлтгэсэн юм. Тодруулбал, иргэдийн хамгийн нийтлэг хүнс болох гурил, будаа, элсэн чихэр, талх, ургамлын тос зэрэг нь 30-35 хувиар нэмэгджээ. Тухайн дэлгүүрүүд 6,8 нэрийнх бөгөөд гудамж дагуу, өнцөг буланд байрлах ба орж гарах олны хөл бага ажээ.
2024 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдөр Үндэсний статистикийн хорооноос элсэн чихэр 4980, цагаан будаа 4739, ургамлын тос 5864, атар талх 2446, алтан тариа /дээд гурил/ 2411 төгрөг байна гэж танилцуулсан. Өнгөрөгч оны мөн үед элсэн чихэр 5050, цагаан будаа 4836, ургамлын тос 6463, атар талх 2411, алтан тариа /дээд гурил/ 2411 байсан байна.
Гэвч, өнөөдрийн бодит байдал дээр элсэн чихэр 5200, цагаан будаа 5000, ургамлын тос 6750, атар талх 2500, Алтан тариа дээд гурил 3100 болсон дүнтэй байна.
Үүнээс үзэхэд, жилийн дотор элсэн чихэр 220 төгрөг, цагаан будаа 164 төгрөг, алтан тариа /дээд гурил/ 676 төгрөг, ургамлын тос-886 төгрөг, атар талх- 100 төгрөгөөр тус тус нэмэгджээ. Бараа бүтээгдэхүүний үнэ нэмсэн шалтгааныг тухайн бизнес эрхлэгчид цахилгааны үнэ нэмсэнтэй холбоотой гэж тайлбарлалаа.
Мөн Улаанбаатар, Алтан тариа гурилын нийлүүлэлт тасарсан талаар ам нэгтэй ярьж байлаа. “Цахилгааны үнэ нэмэгдсэнтэй холбоотой байх, арванхоёрдугаар сараас мэдэгдэнэ дээ” гэж худалдагч нар хэлж, мөн импортын чихэр, шокладны үнэ 20-30 хувийн өсөлттэй байгааг ч онцоллоо.
Өнгөрсөн оны мөн үед 2022 оныхоос өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 13,3 хувиар өссөн үзүүлэлттэй байсан бол энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар 30 гаруй хувиар өссөн нь ганц инфляцын түвшин төдийгүй цахилгааны үнэ нэмэгдүүлсэнтэй холбоотой гэж үзэж болох юм.
Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны худалдагч Б хэлэхдээ, “Иргэд барааны үнэ нэмэгдсэнд бухимдалтай байна. Барааны үнэ асуугаад намайг нэмчихсэн юм шиг уурлах жишээтэй. Арга ч үгүй юм уу даа. Эрчим хүчний салбар хүнд хэцүү байгаа гэж дуулсан. Нэмэх нь ч зөв байх. Харин бага багаар шатлаад нэмээд явсан бол гэж бодох юм. Огцом нэмэхээр хүнд байдалд орно. Он гараад юу л болдог бол. Эцсийн эцэст ард түмэнд буулга нь ирнэ шүү дээ” гэж ярив. Тус дүүргийн иргэн “ Амьдрахад бэрх болж байна. Цахилгааны үнэ нэмэгдэхээр дагаад бүх барааны үнэ нэмэгдэх нь тодорхой. Үнэ нэмсэн эхний сарын цахилгааны бичилт ирээгүй байхад соотон халтар чимээнээр гэгчээр, сурагаар нь барааны үнэ өсгөж байна” гэлээ.
Өнгөрсөн аравдугаар сард статистикийн хорооноос өгсөн мэдээллээр элсэн чихэр 4980, цагаан будаа 4730, ургамлын тос 6340, алтан тариа /дээд гурил/ 3000 төгрөг байжээ.
Бид сурвалжлагаа хотын төвд байршилтай хүнсний дэлгүүрүүдээр үргэлжлүүллээ. Баянгол, Хан-Уул дүүргийн дэлгүүр гэр хорооллынхоос үнэ ханш нь арай татуу байх аж. Элсэн чихэр 4950, цагаан будаа 4800, ургамлын тос 5950, атар талх 2500, Алтан тариа /дээд гурил/ 2890 төгрөгийн үнэ ханштай байна.
Баянгол дүүргийн 10 дугаар хорооны худалдагч н.Галт хэлэхдээ “Бараагаа өөрсдөө яваад захаас авдаг ч хүн байна, захиалга өгөөд түгээлтээр авдаг ч хүн байна. Үүнээс үүдэж бага зэргийн үнийн зөрүү гардаг байх. Бид чинь бас л аж ахуйн нэгж. Бүхэл бүтэн 30 хувиар цахилгааны үнэ нэмэхээр бидэнд хүнд тусна. Ганц цахилгаанаас гадна олон төрлийн татвар төлдөг бидний хувьд үнэхээр хүндрэлтэй болно. Дэлхийн бусад улс оронд цаг үеийн хүндрэл бэрхшээлээс үүдэж үнэ нэмсэн бол тухайн асуудал намжсан үед эргэж буулгадаг жишиг байдаг гэж сонссон. Манай улсад даан ч тийм юм алга. Түүнийг зохицуулж, хянадаг ч газар алга” гэж ярив.
Баянгол дүүргийн иргэн хэлэхдээ “Иргэдийн худалдан авах чадвар тун муу байна. Цалин, тэтгэвэр тэтгэмжээ нэмэхгүй атлаа цахилгааны үнэ тарифыг өсгөж байгаа нь сайн хэрэг яав ч биш. Сангийн сайд нь ирэх онд нэг ч цалин нэмэхгүй гэж хэлсэн юм байна лээ. Цахилгааны үнэ өсөхөд бүгд л дагаад нэмэгдэнэ. Иргэний хувьд сэтгэл дундуур байна” гэж ярив.
Цахилгааны үнэ нэмсэн асуудал дээр бизнес эрхлэгчид болон иргэд таагүй байр суурьтай байгаа бөгөөд ард иргэдээс санал асуулга авсны үндсэн дээр нэмээд явсан бол хаа хаанаа хүндрэл учрахгүй байсан гэдгийг онцолж байна.
Эрчим хүчний салбар хүнд байдалд орсон гэдгийг ард түмэн мэдэж байгаа. Гэхдээ түүнийг дагасан сөрөг нөлөө ард түмний амьдралд хэрхэн нөлөөлөх, цахилгааны үнэ нэмэх сурагаар үнийн хөрөгдөл бий болох зэрэг эрсдлийг тооцохгүйгээр гаргасан шийдвэр бодит хөрсөн дээр ингэж бууж байна.
Д.ЭНХБАЯР
Ганбаа 2024-11-25 103.212.119.31
юу вээ зарим нь 4 дахин нэмэгдсээн
Нэргүй 2024-11-25 66.181.180.130
төгрөгийн ханш мэдэхээ байлаа. тэгж байгаад дахиад үнэ нэмж толгой эргүүлэх гэж байгаа бол ядаж арын тэгүүдийг хасч толгой эргүүлээрэй
Үзэ 2024-11-25 122.201.25.84
Дэлхийн хөгжиж буй орнуудаас бага тогны мөнгө төлдөг шүү. Аль хэдийн нэмэх байсан юм. Утасны төлбөр, нэтдээ гар татдаггүй юм байж улнууд!
Нэргүй 2024-11-25 202.126.90.133
Адгйин өлөн хулгайч манж хужаагуудыг нам төр-с далд оруулж улс орныг цэврлдгиймаа хог шаарууд гажиг л******д
Нэргүй 2024-11-25 122.201.25.84
Манж чанар гэж байдгүй бгаа шүү цус ойртсон монглоо!
Нэргүй 2024-11-25 103.140.10.215
Эргүй янхны зулбасагаа
Нэргүй 2024-11-25 202.126.90.133
Адгйин өлөн хулгайч манж хужаагуудыг нам төр-с далд оруулж уос орныг цэврлдгиймаа хог шаарууд гажиг л******д.
O.p 2024-11-25 202.126.89.131
ibib;bjb ibi
Ээж 2024-11-25 59.153.113.48
одоо бага идээ. эрүүл мэндэд ч ашигтай. аяндаа борлуулалт нь багасаад дуусах хугацаа нь дөхөөд ирэхээр үнэнтэй эвлэрээд хямдруулахаас аргагүй болно. шуналтай жижиглэн худалдаачдыг тэгж л хашраана.
зочин 2024-11-25 66.181.191.212
Ардчилагч гэх бүлэг хулгайчуудыг чаддаг зүйл бол бусдыг гүтгэж ,нэр төрийг бохирлох явдал, Элдэв муу аргаар улс төрийн ашиг хонжоо олох,иргэдийг хуурч мэхлэн төрийн өндөрлөгт гарах
Нэргүй 2024-11-25 202.126.90.133
Бүх нам төрд адгийн хулгайч манж хужаагууд үүрлсн гүтгэсн юм байхгүй сүйрүүлж хулгай зэлгээ хййсн лаларуудийг далдр2л адгийн шаарууд.
Зочин 2024-11-25 122.201.31.114
66.181. 191.212 т Чиний өмөөрч хамгаалаад байгаа МАН чинь л бүх юмны үнийг нэмээд байгаа шүү.Ганц ч олигтой үйлдвэр барьсангүй . Хулгай луйвар л их хийсэн шүү.
Нэргүй 2024-11-25 122.201.25.84
Тх өнөө маргаашгүй юм шиг гахай шиг их иддэг шүү.
Нэргүй 2024-11-25 103.57.92.200
СХД, БЗД , БГД -ийнхэн МАН-ЫН хуйгаар нь сонгосон одоо уйлаад яахав…Тэнэг байвал уйлах ч багадна .Ядахдаа үр хүүхдээ боддог байгаа даа. Монголчуудын сэтгэхүй ингэтлээ дордох гэж ЗАЯА ЧИНЬ ТЭР ДЭЭ
зочин 2024-11-25 66.181.191.212
Ардчилагч гэх бүлэг хулгайчууд төрд гармагц, нийгмийн өмчөөс цадахаа мэдэхгүй цусалдаг, Шуналаа дийлэхгүй гүзээлдэг,Эдийн үасгийг унагаж,төрийн данс улайлгаж,Өр зээлэнд живүүлж,иргэдийн амьдралыг хүндрүүлдэг,Ядуу гуйлгачдын эгнээг тэлдэг,Харин МАН төрд гараад, иргэд нийгмийн төлөө зүтгэдэг,Хүндрэлүүдийг давж,эдийн засаг бизнесээ сэргээж иргэдийн амьдралыг хэвийн баыдалд оруулдаг,Экспортоо өсгөн, ашиг орлого өсгөн,төсвөө тэлж, тэр хэмжээгээр амьдрал дээшилж, бүтээн байгуулалт өрнөж бөйна
Нэргүй 2024-11-25 202.21.116.78
МАН ч бай АН ч бай хэн нь ч байсан ялгаагүй. Энд улстөржих юм юу ч байхгүй. Зүгээр л Монголчууд бидний араншин…. Зүгээр байж байгаад илүү мөнгө олох шунал, залхуу арчаагүй…
зочин 2024-11-25 66.181.191.212
Бүтээн байгуулалт өрнүүлж,эдийн засгаа сайжруулж үр ашигтай зүйл хийх чадвараа дээшлүүлж байж л үнийн өсөлтийг бууруулна,Имфляц багасана, Өөр арга байхгүй гэж олон жил ярьж байна,Харин одоогийн нөхцөлд имфляцтай уялдуулан цалин тэтгэвэр нэмэхээс өөр аргагүй бололтой
Зочин 2024-11-25 202.9.41.100
Монголчуудын зэрлэг түрэмгий бүдүүлэг шунал олз ашиг шүтсэн бэртэгчин сэтгэл, төр засгийн аймхай хулчгар мэдлэггүй чадваргүй үхмэл байдал монгол улсыг сөнөөх үндэс болж байна.
З 2024-11-25 122.201.25.84
Аль хэдийн сөнөх нөхцлүүд нь бүрдцэн шд!
Zochin 2024-11-25 202.131.225.197
Ger horoolliinhan maani MAH namdaa unenchee haruuld demjij gargaa bizde? odoo yundaa gonshignood bg ymb deee
Нэргүй 2024-11-25 122.201.25.84
Ман бүгдийг хурдан шийддэггүй шүү