Хезболла бүлэг Израиль руу 250 пуужин харвалаа

Хезболла бүлэг Израиль руу 250 пуужин харвалаа

Хезболла бүлэг Израиль руу 250 пуужин харвалаа

Хезболла бүлэглэл Ням гаригт Израилийн нутаг дэвсгэр рүү 250 пуужин болон бусад зэвсгийг харважээ. Сүүлийн саруудад болоогүй хүчтэй цохилтод өртөж долоон хүн нас барав. Хезболлагийн пуужингуудын зарим нь Израилийн нийслэл Тел-Авивт хүрчээ.

Израилийн арми өмнөх өдөр нь Бейрутад цохилт өгснөөр дор хаяж 29 хүн нас барж, 66 хүн бэртэж гэмтсэн. Энэ цохилтоор Дахие хотын өмнөд зах дахь Хезболлагийн удирдлагын төв болон түүний тагнуулын нэгжийг онилсон байна. Дахие дахь Хезболлагийн байранд зэвсэгт дайчид олноор байрладаг. Дайн эхэлснээс хойш Израилийн халдлагын улмаас Ливанд 3700 гаруй хүн амиа алдсан байна. Тэр дундаа хамгийн сүүлийн цохилт нь дайныг зогсоох бүх хүчин чармайлтыг үгүйсгэсэн цуст мессеж байсан гэж Ливаны түр ерөнхий сайд Нажиб Микати хэллээ. Мөн 1.2 сая орчим хүн буюу Ливаны нийт хүн амын дөрөвний нэгийг нүүлгэн шилжүүлжээ.

Израиль болон Хезболлаг хэлэлцээрт хүргэхийн тулд шахалт үзүүлэхийг Европын холбооны топ дипломатч Жозеп Боррелл Ням гаригт уриаллаа. Өдгөө Израилийн засгийн газрын эцсийн хариуг хүлээж байгаа аж. АНУ-ын төлөөлөгч Амос Хочстейн өнгөрсөн долоо хоногт бүс нутагт ажиллажээ. Мөн Европын холбоо Ливаны армид туслахын тулд 200 сая евро зарцуулахад бэлэн гэв.

ЭХ СУРВАЛЖ: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Бадарч тахар 2024-11-25 103.57.95.50

Хёзболлох Иранаас цөмийн бөмбөг аваад Израилд дэлбэлчихээч ! Иранд зөндөө байгаа ш дэ !

Avatar

Нэргүй 2024-11-25 76.68.83.100

kkk

Avatar

Нэргүй 2024-11-25 76.68.83.100

тэгээд л орxичих эднийг заяа нь тэр …

Avatar

Нэргүй 2024-11-25 45.84.107.198

Зөв зөв!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж