Ж.Сэнгэдорж найруулагчийн ээлжит уран бүтээл “Чимээгүй хотын жолооч” олон улсын кино наадмын Гран при шагнал хүртжээ. Тодруулбал, Эстони улсын нийслэл Таллин хотноо зохион байгуулсан "Tallinn Black Night Film" фестивалийн Шилдэг киноны "Гран при" шагнал болон "Шилдэг зураач"-ийн шагналуудыг хүртсэн байна.
Олон улсын продюсеруудын холбооноос итгэмжлэгдсэн дэлхийн шилдэг 15 кино наадмын нэгт монгол кино амжилттай оролцсон талаар уран бүтээлчдийн төлөөлөл дуулгалаа.
Уг фестивальд дэлхийн 80 орны 280 уран сайхны кино өрсөлдөж, 60 орны 1500 гаруй уран бүтээлчид, сэтгүүлч, шүүмжлэгчид цуглаж, 800 удаагийн үзвэрийг 150 мянга орчим үзэгчид үзэж сонирхсон байна.
Ж.Сэнгэдорж найруулагчийг хошин урлагийг үндэслэгч, домогт жүжигчин Л.Жанчивдоржийн хүү гэдгээр нь хүмүүс мэднэ. Түүний энэ бүтээл "Оскар"-ын шагналд Монгол Улсыг төлөөлөн оролцох кино уран бүтээлийн сонгон шалгаруулалтад найруулагч П.Золжаргал "Баавгай болохсон" уран сайхны кинотой нэр дэвшиж багагүй олны шүүмжлэлд өртсөн юм.
зочин 2024-11-25 66.181.179.241
Жанчивдорж асанд ямар хамаа бнаа
өөрөө бичүүлсэн мэт тачаадах юм хүүр чинь
Зочин 2024-11-25 202.126.88.205
Тэр Жанчивдоржоос өмнө Монголд хошин урлаг байгаагүй юм уу, пялдага бичээчид амныхаа зоргоор ингэж худлаа буудахгүй ээ
Кккккк 2024-11-25 103.212.116.96
Заасссс. Үндэслэгч ч гэх шиг. Солиороод бгаарай.