Хошорюү С.Бямбасүрэн аваргын төлөөх барилдаанд өвдөг шороодов

Хошорюү С.Бямбасүрэн аваргын төлөөх барилдаанд өвдөг шороодов

Хошорюү С.Бямбасүрэн аваргын төлөөх барилдаанд өвдөг шороодов

Мэргэжлийн сүмо бөхийн Кюүшү башё 15 өдрийн турш Фүкүока хотноо үргэлжилж, өчигдөр/2024.11.24/ эзэн хааны цомын эзэн тодорлоо. Энэ удаагийн башёг ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өнжсөн. Түүний хувьд бэртлээ бүрэн эдгээж, ирэх нэгдүгээр сарын Хацү башёд хүчтэйгээр эргэн ирэх төлөвлөгөөтэй байна.

Цор ганц ёкозүна цолтон барилдах боломжгүй болсон учир бусад бөхчүүдэд боломж гарч ирсэн. Дараагийн аварга болно гэж яригдаж буй озэки цолтнууд ч башёг өнгөтэй эхлүүлэв. Озэки Котозакүра, Хошорюү, Оносато нар башёгийн эхний өдрөөс эхлэн тэргүүлж эхэлсэн ч шинэхэн озэки Оносато дунд үеэс саарч, ээлж дараалсан ялагдлыг амссан. Улмаар гол өрсөлдөөн Котозакүра болон Хошорюү нарын дунд үлджээ.

Озэки Котозакүра болон озэки Хошорюү С.Бямбасүрэн нар хоёулаа 13 даваа, нэг унаатай 15 дахь өдөр хоорондоо учраа таарсан. Хэн ялсан нь түрүүлэх чухал барилдаанд Котозакүра илүүрхэж, давснаар Кюүшү башёгийн тэргүүн бөх болжээ.

Өдгөө 27 настай Котозакүрагийн хувьд ёкозүна өвөөгийнхөө дэвжээний нэрийг өвлөн авч, үргэлжлүүлж байгаа бөгөөд энэ жил хоёр ч башёд аман хүзүүдээд байсан юм. Харин оны төгсгөлд дутуугаа гүйцээж, дээд зиндааны анхны түрүүгээ хүртэв.

Котозакүра, Хошорюү хоёр өмнө нь дээд зиндаанд 18 удаа учраа таарахад Хошорюү 12 удаа ялсан үзүүлэлттэй байлаа. Харамсалтай нь хамгийн чухал барилдаандаа ялагдав.

Анхны түрүүгээ хүртсэн Котозакүра "Надад ялагдаж гашуун туршлагууд бий. Гэхдээ тэр бүгдийг даван туулж, тэвчээртэй байж, аварга болно гэж бат итгэлтэй байсан. Барилдааны өмнө дэвжээ рүү дөхөх үед тайван байсан ч яг дэвжээ рүү гарсан чинь сандарсан. Өөрийгөө ч тайвшруулах гэж хичээсэн. Бусад зүйлсийн талаар бус сүмогийн талаар л бодлоо. Үнэхээр анхаарлаа бүрэн төвлөрүүлсэн байсан учир ямар барилдааныг болсныг санахгүй байна" гэв.

Котозакүрагийн өвөө нь мөн озэки цолтой барилдсан тав дахь башёдоо түрүүлж байжээ. Өвөө, ач хүү хоёр яг адилхан амжилтыг үзүүлсэн нь онцгой тохиолдол. Энэ талаараа тэрбээр "Барилдааны дараа л энэ талаар сонслоо. Өвөөтэйгөө ижил башёд багтаан түрүүлсэндээ тайвширч байна. Тэр ёкозүна болсон. Намайг ч энэ амжилтдаа битгий ханаарай гэж хэлэх байсан биз. Тиймээс дараагийн башёдоо сайн барилдаж, түүний амжилтыг үргэлжлүүлэхийг хичээнэ" гэлээ.

Шинэ залуу од Оносато озэки цолтой барилдсан анхны башёгоо есөн даваа, зургаан унаатай өндөрлүүлжээ. Харин башёг тааруу эхлүүлсэн ч сайн барилдаж байсан сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэн сүүлийн өдрүүдэд тааруу барилдаж, зургаан даваа, есөн унаатай башёгоо дуусгав. Тэрбээр саяхан л дараагийн ёкозүна гэгдэж байлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
5
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Munkhjargal 2024-11-25 109.40.242.37

Sport boehiin=böhiin toerlyyd=törlyyd holbootoi medee

Avatar

Erka 2024-11-25 66.181.190.75

ene hooshiiruu gej nohort heldeg hun bnauu dandaa holni haltirch unah um

Avatar

Зочин 2024-11-25 202.126.88.205

Одоо сумо ярьж солиорохоо больмоор, моодноос гараад удаж байна ш дээ

Avatar

зочин 2024-11-25 66.181.191.212

Монголд сумо сонирхогсод олон бий,Бөхийн сонирхолтой төрөл, Манай бөх шиг бусдыг залхаахгүй,Шуурхай барилдаан, Монголчууд энэ төрлөөр сайн барилдаж,оюун ухаан,авахаалж самбааны хувь хэнээс ч дутахгүй гэдгээ тод харуулж байна,Манай хэдэн залуус маш амжилттай барилдаж улс орныхоо нэрийг дуурсгаж байна

Avatar

Нэргүй 2024-11-25 66.181.191.46

Бямбаа сандарч буруу гишгэж унасан.гишгэлт зөв бвал хальтарна гэж байдгү

Avatar

Иргэн 2024-11-25 66.181.184.167

Бямбасүрэн сайн барилдсан. Дараагийн башёд түрүүлэх байхаа. Хичээгээрэй залуу минь. Ёкозуна цол ойрхон байна шүү…

Avatar

зочин 2024-11-25 66.181.160.64

Бараг л ялж яваад хальтраад уначих юмдааа …Азгүй юм бэ.. яасан ..

Avatar

Нэргүй 2024-11-25 202.126.90.177

хэт хатуурчихнэ лээ

Avatar

Зочин 2024-11-25 59.153.113.80

Секиваки Лхагвасүрэн цолоо хураалган бууж өгөх хэрэггүй байсан юм. Ах Давгадорж нь нэг юм хэлээ биз.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж