Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын захирлаар томилогдоод удаагүй байгаа Монгол Улсын Гавьяат жүжигчин, Соёлын элч, балетчин Д.Алтанхуягтай ярилцлаа. Тэрбээр "Хүмүүст тэгнэ, ингэнэ гэж амлахаасаа илүү хийж буй үйлдлээрээ харуулъя гэж бодож байна" гэсэн юм.
-Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын удирдлага өмнө нь хэд хэдэн удаа солигдсон. Мэргэжлийн бус хүн томилсон гэдэг асуудал ч олны шүүмжлэл дагуулж байлаа. Харин энэ удаа эх орноо олон улсад сурталчилж яваа Соёлын элч уран бүтээлч томилогдсон. Тэр чинээгээрээ хүлээлт өндөр байх шиг байна. Таны хувьд ажлаа юунаас эхэлье гэж бодож байна?
-Миний хувьд 1993 онд Хөгжим бүжгийн коллежид балетын бүжгийн жүжигчнээр долоон жил суралцаж, 2000 онд төгссөн. Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт 1997 онд анх ажилд ороход Ардын жүжигчин А.Дашпэлжээ агсан захирлаар ажиллаж байсан. Тухайн үед би дагалдан бүжигчнээр ажилд орж, 5000 төгрөгийн цалин авч байлаа. Тэр цагаас хойш энэ театртайгаа холбоотой явж ирсэн. Энэ хугацаанд балетынхаа эерэг болон сөрөг бүх дүрд тоглож, дотоод гадаадад урилгаар тоглосон. Сүүлд АНУ-д удаан хугацаагаар ажиллаж, амьдарлаа. Гэсэн хэдий ч балетын урлагт хувь нэмрээ оруулахаар төрийн бус байгууллагаараа дамжуулан театртайгаа хамтран ажилласан. Хажуугаар нь 2020 онд АНУ-ын их сургуульд удирдлагын шинжлэх ухааны чиглэлээр магистр хамгаалаад эх орондоо ирлээ.
Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын захирлаар ажиллахдаа хүмүүст тэгнэ, ингэнэ гэж амлахаасаа илүү хийж буй үйлдлээрээ харуулъя гэж бодож байна.
Ажлаа авсан даруйд манай театрын орчин цагийн симфони найрал хөгжмийн 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж байна. Өнгөрсөн өдрүүдэд баярын ойн тоглолтоо хийж, төр засгаас уран бүтээлчдийг маань шагнан урамшуулсан. Энэ театр өөрөө хөгжим суурьтай. Энэ хөгжмөөр дуурь, балет амилдаг. Үргэлжлүүлэн Ардын жүжигчин О.Ганбаатар гуайн 80 насны ой болсон бол удахгүй Ардын жүжигчин Ц.Пүрэвдорж агсны олон улсын дуурийн дуулаачдын тэмцээнийг ирэх сард зохион байгуулах гэж байна.
Хажуугаар нь театрынхаа аж ахуйн ажил руу анхаарч, оролцож байна. Мэдээж хэрэг төсвийн байгууллага учраас шийдэгдээгүй олон асуудал байна. Эхнээсээ зоригтой шийдвэр гаргана. Жишээлбэл, театрын алтан тайз маань аюул эрсдэлгүй ажиллах ёстой. Гэтэл тайзны эргэлт нь байнга гацдаг асуудлыг маш яаралтай засахаар "Оюу толгой" компанийн багийг ажиллуулж байна. Хөрөнгө мөнгийг нь театрынхаа урсгал зардлаас шийдлээ. Театрынхаа дээвэр рүү хэд хэдэн удаа гарч үзлээ. Дээврийн дулаан алдагдал их байна. Ингээд яриад байвал олон ажилд анхаарч сууна. Энэ болгоныг шийдэх боломжтой гэж харж байгаа. Цаашаа их засварын асуудлыг хөндөнө. Ажлууд ар араасаа ундарч байна.
-Салбарын сайд танд санал тавьсан гэж ойлгосон?
-Тийм. Олон жилийн өмнөөс саналууд тавьж байсан. Энэ театрын үе үеийн захирлууд тодорхой хэмжээний ажлуудыг хийж байсан. Манай аав бие биелээч хүн байсан. Төрсөн ах энэ театрт хөгжимчнөөр ажилладаг байсан бол бас нэг ах маань бүжигчин байсан. Гэр бүлийнхэн маань тэр чигээрээ урлагийн хүмүүс. Тиймээс ямарваа нэгэн зүйл дээр урлагаа сайн ойлгох ёстой.
Театрын тайз, бүжгийн заал, хөгжим хасах градустай өрөөнд байж болохгүй гээд энэ болгоныг сайжруулахаар ярилцсан. Энэ бүхэнд сэтгэл их дутагдсан байна.
Улсдаа ганцхан сонгодог урлагийн театрт нийт 285 хүн ажиллаж байна. Энэ их айлыг зөв удирдан чиглүүлж, олон улсад улсынхаа нэр хүндийг өргөж, ард түмнээ соён гэгээрүүлэх, төрийн бодлогыг маш сайн гүйцэтгэх хэрэгтэй.
-Та балетчин мэргэжлээсээ зодог тайлсан гэж ойлгож болох уу?
-Би мэргэжлээсээ зодог тайлмааргүй байна. Яах аргагүй өмнө минь албан ажил их байна. Харж л байя. Учиргүй өөрийгөө зодог тайлсан гэж хэлмээргүй байна. Уг нь өдөр тутмын дасгалаа хийхийг хичээдэг. Хөдөлгөөнөө хорьж болохгүй шүү дээ.
Бэлтгэлдээ орчихвол бүжиглэх бодол бий. Би өнгөрсөн жил тайзнаа гарсан. Удахгүй "Цөмөөхэй" хүүхдийн балет маань болох гэж байна.
-Балетчин Д.Алтанхуяг 2024 оны УИХ-д МАН-аас жагсаалтад нэр дэвшихээр бичигдсэн байсан. Үүнд нэг тайлбар хэлээч?
-Манай төр засгийн бодлогод бидний дуу хоолой, нийгмийн асуудал, эрх зүйн орчин маш дутмаг байдаг. Энэ асуудлыг би байнга хэлж, ярьдаг. Тиймээс энэ чиглэлд анхаарч хүүхэд, залуучууд руу хандсан урлаг, соёлын боловсролыг олгох, өв соёлоо дээдлэн, хадгалах, дэлхийд түгээн дэлгэрүүлэхэд бидний дуу хоолой их хол байлаа. Салбар яамтай болсноор энэ бүхэн хэдэн шатаар урагшилсан гэж хэлж болно.
Энэ бүхэнд урамшиж, өөрийнхөө итгэл үнэмшлээр УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр МАН-ын жагсаалтад орж үзлээ.
Уран бүтээлч гэхээсээ илүү нийгэм рүүгээ хандсан үйл хэргийг хийхийг хүссэн. Өнөөдөр миний хийж буй ажил нийгэмд хэрэгтэй. Нийгмийг соён гэгээрүүлэхэд сонгодог урлаг ямар түвшинд байх ёстой вэ. Сонгодог урлаг бол дэлхийн урлаг. Дэлхийн урлагаа ойлгосны дараагаар үндэсний өв соёл, үнэт зүйлсээ гаргаж чадна.
-Нэг жил УДБЭТ-аас "Цөмөөхэй" балетад тоглох бяцхан бүжигчидтэйгээ хөөгдсөн шүү дээ. Одоо театрын тайзнаа бэлтгэлээ хийх боломжтой боллоо. Мөн энэ жүжгийнхээ оюуны эрхийг театртаа шилжүүлэн өгсөн гэсэн үү?
-Бид уламжлалыг үргэлжлүүлж, сайныг нь үламж сайжруулах ёстой. Харин саар юмсыг нь орчин цагтай нийлүүлэх шаардлагатай. Яах аргагүй эрс шинэчлэл хэрэгтэй байна. Үүний тод илрэл бол "Цөмөөхэй" балет. Өмнө нь "Щелкунчик" нэртэй байсныг манай үеийнхэн маш сайн мэднэ. Анх энэ балет монгол нэртэй байх ёстой гэж бодсон. "Цөмөөхэй" нэрээрээ эх орондоо тоглоод 10 жил болж байна.
Тухайн үед найман настай байсан бол одоо 18 нас, 15 настай байсан бол 25 нас хүрсэн. Тэр үеийнхэн үр хүүхэдтэй болж байна. Шинэ жилийн баяраар Цөмөөхэй модон тоглоом зардаг болсон. Ер нь цаашдаа бид сонгодог урлагийг ойлгуулахын тулд хүүхэд багачуудаа багаас нь тайзан дээр гаргаж, хөгжим, гэрэл, амьд оркестрыг мэдрүүлэх ёстой. Хүүхдэд энэ бүхэн шинэ нээлт байдаг учраас тэр хүсэл мөрөөдөл, баяр баяслыг өгөх зорилготой.
Өнгөрсөн жилийн хувьд өвлийн хүйтэнд хүүхдүүд маань бэлтгэлээ хийж боломжгүй болсон. Би хөөгдсөн гэхээс илүүтэй хүүхдүүдээ л өмөөрсөн.
Миний зүгээс Балетын хөгжил сангийн Удирдах зөвлөлд санал гаргаж, "Цөмөөхэй" балетыг театрынхаа урын санд шилжүүлэхээр болсон. Алдарт хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн "Хунт нуур", "Нойрсож буй гүнж", "Щелкунчик" гэсэн гуравхан том балет бий. Үүний нэг "Цөмөөхэй" балет театрын урын санд байх ёстой. Тайз, хувцас, хэрэгсэл гээд хэн ч ирсэн гологдохгүй бүтээл. Бид АНУ-аас нийт 31 патентыг авч, Балетын хөгжлийн сангийн төлөөлөл энэ балетаа УДБЭТ-т бэлэглэсэн. Мэдээж би энэ балетыг найруулсан учраас улам хөгжүүлж, дэлгэрүүлэхийг хичээнэ. Үзэгчид энэ сонгодог урлагт хөрөнгө оруулснаараа театрын ажилчдын нийгмийн асуудал, бүр цаашилбал улам сайн бүтээл тоглосноор илүү орлоготой болж, театрынхаа тулгамдсан асуудлуудыг шийдэхийг зорих болно.
-Өмнөх дарга нар төсөв байхгүй гэдэг шалтгааныг хэлдэг байсан. Таны хувьд арай өөр гарц гаргалгааг хэлж байна?
-Бидэнд бүрэн боломж бий. Төрөөс маш их дэмжлэгийг өгсөн. Манай театрын 62 дахь улирлын тоглолт болж байна. Саяхан "Соёлын бүтээлч сар" арга хэмжээний хүрээнд ерөнхий балетмейстер Д.Дашлхагва томилолтоор Хэнтий, Увс аймагт очиж, ажиллаад ирлээ. Урлагийнхан өөрсдөө манлайлж харуулах ёстой. Үүнд, УДБЭТ-ын уран бүтээлчдийн оролцоо маш өндөр. Тэр хэмжээгээрээ нийгэмд нөлөөлж, дотоод гадаадад тоглоно. Энэ хугацаанд намайг дэмжиж, тусалсан, хамтран ажилласан Балетын хөгжил сангийнхан болон бүх хүмүүстээ баярлаж талархсанаа илэрхийлье.
-УДБЭТ-ын удирдлага, менежменттэй холбоотойгоор үзэгчдийн тоо буурсан гэдэгтэй та санал нийлэх үү?
-Ер нь уран бүтээлээсээ хамаарч байна. Жишээлбэл, "Хунт нуур" балетыг тоглоход тасалбар нь маш хурдан зарагдаж дуусдаг. Гэтэл "Дон Кихот" балет гэхэд үзэгчид мэдээлэл багатай байх жишээний. Үзэгчдэд яг "Хунт нуур" шиг хүрэхгүй байна. "Аида" дуурь гэхэд үзэгч олонтой байхад одоо арваннэгдүгээр сарын 30, арванхоёрдугаар сарын 1-нд тоглох "Богема" дуурь арай үзэгч багатай байх жишээтэй.
Алдарт Ж.Пуччинийн дэлхийд хамгийн их тоглосон дуурийн нэг бол энэ. Уг дуурийн хөгжим Ж.Пуччинийг дэлхийд алдартай болгосон.
Дээрээс нь энэ дуурьд өнөөгийн Монголын нийгмийг харуулдаг. Сонгодог урлаг гэхээр хаа хол байдаггүй юм. Үзэгчид эндээс оюуны таашаалыг мэдэрч, өөрийгөө тольдож болно. Би энэ үгийг залууст хандаж хэлмээр байна. Театр бол хайртай бүсгүйтэйгээ хамт болзох хамгийн тохиромжтой газар. Тэр дундаа "Богема" дуурь залуу хосуудад зориулсан бүтээл. Тасалбарын хувьд ч үнэ нь боломжийн гээд энэ бүх менежментийг хийх ёстой гэж харж байгаа.
Театр амралтын өдрүүдэд 17.00 цагаас уран бүтээлээ тоглох нь зөв үү. Бүгд ажлаа тараад түгжирч байхад тоглолтоо тоглох уу гээд холбогдох судалгааг хийж байна.
-Дэлхий дахинаа эх орныхоо нэрийг гаргаж буй уран бүтээлчдээс дуурийг Ардын жүжигчин Э.Амартүвшин, балетыг Д.Алтанхуяг түүчүүлж байна. Та бүхний зам мөрийг үргэлжлүүлэх залуу уран бүтээлчид хэр бэлтгэгдэж байна вэ?
-Би энэ асуудалд нэг ч хувь санаа зовохгүй байна. Авьяаслаг залуу уран бүтээлчид, дуучид, бүжигчид төрөн гарч байна. Цаашдаа ч улам нэмэгдэх байх. Театрын дуучид маань мундаг, ур чадвартай байна. Тэдэнд өшөө дэмжлэг хэрэгтэй. Дэлхийн урлаг учраас гадаад бодлого зайлшгүй байх шаардлагатай. Энэ харилцаа холбоог нээж, гүүрийг босгох хэрэгтэй.
Цаашдаа театр маань өргөжих шаардлагатай байна. Театрын ахмад уран бүтээлчид мэдлэгээ түгээж, залуу уран бүтээлчид маань хөгжих хэрэгтэй.
Тэр хаалгыг нь үргэлж нээлттэй байлгах ёстой. Хүүхэд багачууд маань энэ урлагийн тодорхой түвшний мэдлэгийг авах боломжийг бүрдүүлэх нь чухал. Дуурь, балетыг ойлгоод ирвэл үзэгч өөрөө ижил түвшинд очдог. Сонгодог урлагийн ирээдүй маш тод гэрэлтэж байна.
Гэрэл зургийг О.Болорсувд
Нэргүй 2024-11-27 103.212.116.69
Дашпэлжээ гуай нас барчихсан юм уу, агсан гэсэн байх юм
Зочин 2024-11-27 66.181.180.44
Ваучёр тараахгүй байхаа их хурлын нэг эмэгтэй гишүүн хүүхэд залуучуудад урлаг уран сайханы тоглолт кино ший үзүүлж хэрэггүй гээд зүтгэсээр байгаад одоо хасах юм байхаа.
Нэргүй 2024-11-27 76.220.74.140
За энэ ч дээ. Бүжиглэх байсан юм бол яах гэж дарга болсон юм бэ. Сайн менежерүүд зөндөө байгаа шүү
Нэргүй 2024-11-27 122.201.31.211
Дашпилжээ гуай бурхан болчихсон юмуу
Эх орондоо хайртай иргэн 2024-11-27 67.173.110.148
Амжилт хүсье, баяр хүргэе. Сурч мэдсэнээ түмэндээ хэрэгтэй ажил болгоорой, урлагаар дамжин монгол түмэн маань улам саруул ухаанаа тэлж, бие биенээ хайрлаасай, Монгол улс маань мандан бадрах болтугай
зочин 2024-11-27 192.82.64.222
Боловсролтой , мэргэжлийн хүн удирдаж байгаа нь талархууштай хэрэг шүү
зочин 2024-11-27 66.181.179.22
ЗОДОГ ТАЙЛАХ БОЛООГҮЙ ЮМ БОЛ ТЭР БАЛТЕЧИНГАА ХИЙГЭЭД ҮСЭРЧ ЦОВОРЧ ЯВАХГҮЙ ЯАСИЙН.
НАМ ДАГААД НАВСАРЧ ЯВАА НӨХӨР БАЙНА ДАА ХАРАХ ЦАРАЙ НЬ
Зочин 2024-11-27 202.131.230.162
Удам дамжсан бүжигчин хүү. Аав нь Ховдын театрын алдарт бүжигчин Дугараа гэж хүн байв шүү. Гарвалаараа Булган сумын торгууд хүн. тэр хүнд байгалаас заяасан бүжгийн гени хадгалагдаж ирсэн байх гэж боддог. Хүүгээ боловсролтой, эрдэмтэй хүн болгож өсгөжээ. Амжилт хүсье.
Зочин 2024-11-27 66.181.180.63
Эцэст нь бүжигчин захирал Сэргэлэн шигээ үзэн ядагдах вий дээ. Албан тушаалын амбицтай нөхөр үү дээ
Erka 2024-11-27 66.181.186.84
zugeer neg bujigchin ene tom ailiig udirdna gej b.huu tomoloj b.ga nomin gej ooroo medlegui har mal mongol toroos hulgai hiih gej orson buzarda
Иргэн 2024-11-27 103.57.92.175
Ийм бүтээлч залуу монголын сонгодог урлагийн театраа авч явж чадна гэдэгт итгэж байна . Амжилт хүсье.
Зочин 2024-11-27 66.181.176.138
Энэ долоогч бүтэхгүй ээ, албан тушаал ахих нэг шат л гэж энэ ажлыг харж байгаа ш дээ, ийм улс юу ч хийхгүй, хийе ч гэсэн чадахгүй л дээ
шар 2024-11-27 66.181.164.23
Хүүхдүүддээ үзүүлмээр л байдаг даанч хунт нуурынх нь билет олдодгүй, мэдээлэл маш бүрхэг, хошин урлаг бүтэн 2,3 сар өдөр бүр л тасралтгүй тоглодог байсан шүү дээ орлого олохын тулд ядаж 7 хоногт 1 удаа тоголчдог баймаар байнаа
Монгол хүү 2024-11-27 64.119.29.63
ЕР НЬ СОНГОДОГ УРЛАГИЙНХАН ДАМПУУРЧИХСАН ЮМ БИШ ҮҮ? ОЛИГТОЙХОН ШИНЭЧЛЭЛ ЕР ХАРАГДАХГҮЙ ЮМ. ДАНДАА ХӨДӨӨНИЙХӨНӨӨР УДИРДУУЛАХААР ЯАЖ Ч ХӨГЖИХ ВЭ ДЭЭ. ЭНЭ ЧИНЬ ТУХАЙН ЦАГ ҮЕИЙНХЭЭ ХАМГИЙН ХӨГЖИНГҮЙ ХЭСГИЙНХЭНИЙ УРЛАГ БОЛОХООС ХӨДӨӨНӨӨС ИРЭЭД СУРААД, НЭГ ДИПЛОМ АВЧИХСАН, АВЪАСТАЙ, АРЫН ХААЛГАНЫ, ЛУЙВАРЧИН СЭТГЭХҮЙТЭЙ ХҮМҮҮСИЙН ОРГОНОДОГ Ч БАЙГУУЛЛАГА БИШ ШҮҮ ДЭЭ… ЕР НЬ 1990 ОНООС ХОЙШ ДАМПУУРЧ, УРУУДАЖ ЭХЭЛСЭН ОДОО БҮҮРЧ ХУРДАА АВЧЭЭ… ЭНЭ БОЛ ЭЛИТҮҮДИЙН, ГАДААД, ДОТООДЫН СОНГОДОГУУДЫН НЭГДМЭЛ
Нэргүй 2024-11-27 66.181.180.27
хүүхдүүдийг үнэгүй үзүүлэх боломж хайгаач дээ тэгвэл балетыг хүн бүр ойлгодог болно
зочин 2024-11-27 192.82.66.30
Хүүхэд залуучуудад зориулсан бүтээлүүд сонгодог, орчин үеийн, үндэсний гэх мэт бүтээлүүд хиймээр байна үндэсний томоохон ХХК-ууд ивээн тэтгэмээр байна бас Хүүхдийн төлөө сангаас ивээн тэтгэмээр байна үзэгчдийн сонирхолыг татсан бүтээлүүд гарч байж үзэгчид олон жилийн турш хэдэн үеэрээ үздэг шүү
зочин 2024-11-27 66.181.189.46
Хичээж, жинхэнээс мэрийж ажиллахыг харах үлдлээ
Нэргүй 2024-11-27 202.70.43.34
Хунт Нуур*аа Сар Бүр тоглуулж болдогүйн байхдаа …. Жилжингээ Билет сураглаад олдоггүй…. Төр нь Үзвэрийн Ваучер тараана гээд бх юм….ҮЗүүлэх Үзвэр байнаауууу