ТЦА: Орон нутгийн зам, даваа хаагдаагүй

ТЦА: Орон нутгийн зам, даваа хаагдаагүй

ТЦА: Орон нутгийн зам, даваа хаагдаагүй

Төв аймгийн нийт нутгаар цас орсон замын зорчих хэсэг гулгаа үүссэн байна. Мөн Сүхбаатар аймаг, Түмэнцогт, Мөнххаан, Уулбаян сумдын нутгаар бага зэрэг цас орсон ч зам даваа хэвийн байгаа бол Хэнтий, Булган, Сэлэнгэ, Дархан, Архангай, Орхон, Дорнод, Завхан, Өмнөговь, Дундговь аймгууд, Багахангай, Багануур дүүргүүдийн нутаг дэвсгэрт тус тус цас орсон замын зорчих хэсэгт гулгаа үүсчээ.

Мөн нийслэлийн Налайх дүүрэгт бага зэрэг цас орж, Тэрэлжийн даваанд “Налайх АЗЗА”-аас давс цацах ажил хийж дууссан ч замын зорчих хэсэгт гулгаа үүссэн байна. Бусад нутгаар цас ороогүй, олон улс, улсын болон орон нутгийн чанартай авто замд хаагдсан зам, даваа байхгүй байна.

Жолооч та тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлаа хангаж, хурдаа тохируулах, шаардлагагүй бол холын замд зорчихгүй байхыг зөвлөж байна.

2024 оны 11-р сарын 26-наас 2024 оны 11-р сарын 29-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Арваннэгдүгээр сарын 26, 27-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 28, 29-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Ихэнх хугацаанд нутгийн зүүн хагаст хүйтэн Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Ерөө, Туул, Тэрэлж , Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө -25…-30 градус, өдөртөө -13…-18 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -11…-16 градус, өдөртөө +2…-3 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -14…-19 градус, өдөртөө -1…-6 градус бусад нутгаар шөнөдөө -18…-23 градус, өдөртөө -8…-13 градус хүйтэн байн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж