126 гишүүн хувиа биш хувьсгалаа бодох цаг!

РЕДАКЦИЙН ЗУРВАС

126 гишүүн хувиа биш хувьсгалаа бодох цаг!

126 гишүүн хувиа биш хувьсгалаа бодох цаг!

УИХ-ын чуулган, байнгын хороо энэ долоо хоногт хэлэлцэх гол асуудал бол 2025 оны төсөв. Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавьж, УИХ ч түүнийг нь хүлээж авсан. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн хориг хүлээж авсан учраас УИХ-аар 2025 оны төсвөө дахин хэлэлцэх учиртай.

Гэвч 2025 оны төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авсан ч цаашид төсвөө хэрхэн яаж парламентаар хэлэлцэх дэг, хууль, тогтоомж нь тодорхойгүй болсон. Тиймээс нэг удаагийн журам баталж, төсвөө хэлэлцэх учиртай.

Нэгэнт хоригоо хүлээгээд авчихсан учир нэг удаагийн журмаа боловсруулж, батлуулахад цаг алдахгүй болов уу. Тиймээс одоо хамгийн чухал зүйл бол 2025 оны төсвийн зарлагаасаа юуг хасах вэ, хэний тавьсан хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтуудаас хасах вэ гэдэг хамгийн чухал нь.  Сангийн сайд төсвийн зарлагаа бууруулах боломж бол бий, хөрөнгө оруулалт, зардлаа танан гэдгээ мэдэгдчихсэн. Дараагийн төсвийн төслөө ч хэд хэдэн хувилбараар боловсруулчихсан. Сангийн сайд Б.Жавхлан "Саналын хэмжээнд хэлэхэд урсгал зардал, төрийн байгуулагын бүтэц данхайсан, томорсон үр ашиггүй байгаа эдгээр зүйлүүд дээр Засгийн газар илүү үр дүнтэй байлгах талд тооцоо судалгаа хийж, ямар урсгал зардлыг танаж болох нь вэ, ямар зарим үйл ажиллагааг зогсоож хязгаарлаж болох нь вэ. Ямар хөрөнгө оруулалтыг нэг, хоёр жил хойшлуулж болох нь  вэ гээд ийм дарааллаар саналаа бэлтгээд хүргүүлэхэд бэлэн байна" гэдгээ ч мэдэгдчихсэн.

УИХ-ын гишүүдийн хэлээд буй шиг гадаадад томилолтын зардал, тавилга, ширээний зардлуудаасаа эхлээд, цаашлаад томоохон дүнтэй ч нэн шаардлагатай бус хөрөнгө оруулалтууд, зардлуудаа танах шаардлага үүсч буй.

Тиймээс одоо л УИХ-ын гишүүд 2025 оны төсвөө нэг бүрчлэн уншиж, задалж, нягталж, хамгийн зөв таналтаа хийх шаардлага бөгөөд цаг хугацаа ирж байна.

Парламентын гишүүд нь өөрсдөө хууль зөрчиж, тогтоол баталсан, алдагдал ихтэй төсөв баталснаа хүлээн зөвшөөрчихсөн, Засгийн газар нь ч зардлаа бууруулж, танаж оруулж ирье гэж байгаа цагт өөрийн тойрог, сайдын улс төрийн амбицаа хойшлуулж, улс орны эдийн засгаа бодсон, зөв хөрөнгө оруулалтуудаа эрэмбэлж, нийтийн эрх ашгийн төлөө алдагдалгүй төсөв батлах том үүрэг 126 гишүүнд ирэв. Чухам тиймээс л парламентын гишүүн бүр дахин боловсруулж, өргөн баригдсан төсвийнхөө зүйл, заалт бүр дээр ажиллаж, олон нийтийн өмнөөс ажиллах боломжоо зөв ашиглаж, мэргэжлийнхнээ сонсч, олон улсын байгууллагаас өгсөн зөвлөмжүүдийг нягталж, алдагдалгүй төсөв батлах үүргээ биелүүлэх цаг. Гэхдээ алдагдалгүй төсөв батлах нэрийн дор “Шаардлагатай урсгал зардал, хөрөнгө оруулалтыг танаж, асуудал үүсгэхгүй байх ёстой. Төсөв алдагдалгүй байхдаа гол нь биш үр ашиг муутай урсгал зардлыг танаж гэмээнэ үр дүн гарна” гэж үзэж буй.

УИХ-аас Монгол Улсын 2025 оны төсвийг батлахдаа нэгдсэн төсвийн нийт орлого 33 их наяд, 864 тэрбум, 738.8 сая, нэгдсэн төсвийн нийт зарлага 35 их наяд, 795 тэрбум, 227.3 сая төгрөг бол алдагдал 1 их наяд 930 тэрбум, 488.50 сая төгрөг байхаар хуульчилсан байсан юм.

Ерөнхий сайдыгаа эзгүйчилж, “сөрөг хүчин” байгуулсан УИХ-ын гишүүдэд ч энэ төсвийн таналт хамгийн их хамаатай. Тэд төсөв батлах үеэр ярьж, хэлж байсан, шүүмжилж, эсэргүүцэж байсан зардлуудаа одоо л тануулж, алдагдалгүй төсөв батлуулахын төлөө манлайлан ажлаа хийхийг тань олон нийт хүлээж буй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

сонгогч 2024-11-25 202.9.46.71

АЛЬ НЬ №1 ВЭ??? 5,5 ИХ НАЯДААР 100- ХАН ДАРГАД ЗОРИУЛСАН БОГД УУЛЫН ХОНГИЛ УХАХ УУ? 100,000 ИРГЭНИЙГ ОРОН СУУЦТАЙ БОЛГОХ УУ? ТЭР НҮХ ЧИНЬ ИРГЭДЭД ОГТ ХҮРТЭЭЛГҮЙ….

Avatar

Нэргүй 2024-11-25 202.131.234.123

126 хувиа борлуулах гэж ИХ-д орж ирэхээр үхэн хатан хамаг байдгаараа өр тавьж орж ирсэн байхад мөнгөө олж авахаар хичээнэ. улсын төлөө хийж байгаа юм алга.

Avatar

Нэргүй 2024-11-25 66.181.180.128

төрд нам дагасан өлөн хулгайч луйварчид байгаа цагт улс орон ард иргэд бол цаашаа. тэмцэлгүй ард иргэд мөхдөг гэгчээр энэ новшнуудыг давруулж байгаа иргэд буруутай

Avatar

Зочин 2024-11-25 66.181.177.164

хувьсгалаа боддог байсанч болоосой

Avatar

Зочин 2024-11-25 172.56.106.171

Нүдээ аниж байснаа л гадаадын хөрөнгө оруулалт гэж хашгирдаг хүмүүст хэлэхэд тэр хөрөнгө чинь орж ирдэгээ ирчихээд одоо дээрэм тонуул болоод байна. Хамгийн эхлээд энэ ордын ашиглалтыг зогсоож, ашгийг адил тэгш хувааж шинэ гэрээ байгуулах талаар парламентад хэлэлцээд эхэлбэл хөрөнгө оруулагчид гэрээгээ өөрчилье гээд өөрснөө гуйх болно

Avatar

Нэргүй 2024-11-25 66.181.177.152

ЗХУ "Эрдэнэт"-ийг 1979 онд байгуулснаас хойш 1990 оныг хүртэл Монголд нэг ч төгрөгийн ашиг өгөлгүй бүгдийг өөрөө авдаг, зэсийн хүдрийг вагон вагоноор хойш нь зөөхдөө түүн доторх алт, мөнгө г.м. бусад үнэт металлыг огт үнэлэхгүй авдаг байсан төдийгүй Монгол Улс төсвөөсөө "Эрдэнэт"-д татвар төлдөг байсан гэж СнЗ-ийн дарга байсан Д.Содном гуай ярьж байсан! Гэтэл орчин үеийн "эх орончид" тэр тухай огт ярихгүй, барууны "капиталист"-уудыг л харааж зүхээд байх юмаа?!

Avatar

Нэргүй 2024-11-25 76.68.83.100

Толгойгоо гашилгаx юм байxгүйшдээ, тэр балай xүүxдийн киноны мөнгөө xасчиxаач бодож санаx юу байна, тийм юм xэзээ xаа Монголын түүxэнд байсийн. Тэгээд ийм xэцүү үе кино үзэx мөнгө тарааx xэ xэ xэ

Avatar

Иргэн 2024-11-25 66.181.189.248

1. Энэ олон төрийн өмчит компаниудаа цөөл, татан буулга! Ямар ч ашиггүй тэгсэн мөртлөө татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг!
2. Төр бодлогоо гарга, хуулиа гарга! Төрийн байгууллагуудыг цомхон болго, тэгж байж төсвийн урсгал зардал буурна. Цүнх баригчид байж бас л ичихгүй татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг!
3. Төсвөөс хийх хөрөнгө оруулалт нэртэй хулгай луйвраа зогсоо! Наад төсөв чинь бас л татвар төлөгчдийн мөнгөнөөс бүрддэг. Зүгээр л хувийн хэвшлээр хийлгэ! Төр бизнес хийхгүй шүү!

Avatar

Нэргүй 2024-11-25 66.181.177.152

Төрийн ЗАХИРГААНЫ албаны орон тоо, цалингийн санг дор хаяж 30% цомхотгох хэрэгтэй!!! Яам, агентлагаар дүүрэн хоосон толгойт цүнх баригчид байна!!!

Avatar

Нэргүй 2024-11-25 202.70.43.34

1924 онд Москвагаас COPY PASTE хйисэн хуулийн өдрөөр ЯМАР ХООЛ ХИЙЖ ИДЭХЭЭ хүртэл ТӨРӨӨР ЗААВАРЛУУЛАХ Юмдаа чааваас 21-р зуунд КАПИТАЛИСТ Монгол оронд

Avatar

Даваа 2024-11-25 103.57.94.88

УИХ -ын нэр хүнд дээшлэх үү, шаланд унах уу гэдэгт шалгалт өгч байна гэж бод, хүмүүсийн итгэл сэргэх үү, унах уу, ухаантай хүмүүс бодох байх аа, жалга довын үзлээ хаяад улс орноо бодох хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж