Монгол улсад Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулан Ойн инженер, Шинжлэх Ухааны Академийн Ботаникийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, Монгол Улсын арслан Мядагийн Мөнгөний нэрэмжит Улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан боллоо. Тус барилдаан Увс аймгийн Ховд сумын харьяат, улсын начин Лхагвасүрэнгийн Энхсаруул түрүүлж, Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, улсын начин Дэлгэрсайханы Амарсайхан үзүүрлэв.
Дөрөвт Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харьяат, улсын начин Ш.Шинэбаяр, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, аймгийн арслан Г.Мөнхбаяр нар шалгарлаа. Харин аймд улсын начин Э.Ванданцэрэн, аймгийн арслан Х.Наранбаяр, аймгийн арслан Б.Ганбаяр, цэргийн арслан Д.Цэрэнням нар үлдэв.
Уг барилдааны түрүү бөх 8 сая, үзүүр бөх 5 сая, дөрөвт үлдсэн бөхчүүд тус бүр 1.5 сая төгрөгийн бай гардсан бол “Увснуур” дэвжээний зүгээс М.Мөнгөн арслангийн нэрэмжит “Улсын цолонд ойрхон бөх”-ийн шагналыг цэргийн арслан Дэлгэрийн Цэрэннямд гардуулсан юм.
shagnaliig huraa 2024-11-24 202.21.107.1
haragdaj uzegdeegui hojuulnuudiig turuulehiig horigloh huuli batlaachee.hen vh bish gulugnuud bnoo
Зочин 2024-11-24 66.181.176.138
Татвар төлөгчдийн мөнгөөр бөх байлахаа больмоор, тийм их дуртай юм бол өөрсдийнхөө мөнгөөр л гахайгаа тэжээ, малнууд
Нэргүй 2024-11-24 76.68.83.100
Tatvaryn mongo
Нэргүй 2024-11-24 76.68.83.100
Tatvaryn mqngq .