Б.Чойжилсүрэн "шүдний өвчин"-өөсөө салж чих амрав

Б.Чойжилсүрэн "шүдний өвчин"-өөсөө салж чих амрав

Б.Чойжилсүрэн "шүдний өвчин"-өөсөө салж чих амрав

Сайжруулсан түлш үйлдвэрлэдэг “Тавантолгой түлш” компани өмнө нь Эрчим хүчний яаманд харьяалагдаж байсан ч өнөө жил нийслэл рүү шилжүүлсэн юм.

Тэр цагаас хойш Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн чих амраад байна гэж хэлж болно. Агаарын бохирдолтой холбоотой асуудлаар байр суурь авахаар сэтгүүлч хандвал “Сайд С.Одонтуяа, Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар хоёроос асуу. Би энэ асуудлыг хариуцахаа больсон” гэдэг эелдэг хариулт өгдөг болоод удаж байна.

Жил гаруйн өмнө сайд Б.Чойжилсүрэн дээрх асуудлыг хариуцдаг байх үедээ “Хагас кокжсон түлшийг Хятадаас импортолж, тодорхой бүсүүдэд туршиж үзнэ.  Өвлийн ид оргил үеэр хагас коксжсон түлшийг хэрэглэнэ. Агаарын бохирдол хоёр дахин буурах боломжтой” гэж мэдэгдэж байсан юм. Энэ чиглэлээр Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаас ч шийдвэр гаргасан. Ингэхдээ урд хөршөөс хагас коксжсон түлш авахад зориулж 177.5 тэрбум төгрөг нийслэлийн төсөвт тусгаж байв. Гэвч ногоон автобусны дуулианаас болж, Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар чөлөөлөгдөх хүсэлт гаргаж, шинэ захирагч томилогдсон. Мөн олон нийтийн зүгээс дээрх туршилтыг эсэргүүцэж байв.

Харин Х.Нямбаатар Улаанбаатар хотын захирагч болонгуутаа “Агаарын бохирдлыг бууруулахын тулд Хятад улсаас хагас коксжсон түлш оруулж ирэхийг дэмжихгүй гэдгээ мэдэгдсэн.

Энэ талаар тэрбээр “Өнгөрсөн хугацаанд нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахын тулд түлшнээс эхлээд яндан, зуухыг шинэчлэх зэргээр маш олон аргыг хэрэглэсэн. Амжилт олоогүй. Судлаачдын үгийг сонссон, хагас коксжсон түлш хэрэглэснээр агаарын бохирдол буурна” гэж хэлэхгүй байгаа. Тиймээс дэмжих боломжгүй” гэж мэдэгдэж байсан удаатай.

Тэр үеэс Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн сайжруулсан түлш үйлдвэрлэдэг “Тавантолгой түлш” компанийг нийслэл рүү шахах хатгаасыг хийж эхэлсэн. Харин хотын захирагч Х.Нямбаатар “Алдагдал үйлдвэрлэдэг, агаарын бохирдол бууруулдаггүй компани нийслэлд дараа л болно” гээд аваагүй.

Улмаар УИХ-аар асуудал орж, Б.Чойжилсүрэн сайдын шүдний өвчин болж байсан “Тавантолгой түлш” компани нийслэлийн харьяанд шилжсэн юм.

Улаанбаатар хот энэ өдрүүдэд Хүхэртийн хөндий болж хувираад буй. Хүйтний эрч чангарах тусам сайжруулсан түлшний хэрэглээ өсч, тэр хэрээр агаарын бохирдол улам ихсэнэ. Харин тэр үед сайд Б.Чойжилсүрэнг шалгаах боломжгүй болоод байна.

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
ТэнэглэлТэнэглэл
10
ХахаХаха
6
ХөөрхөнХөөрхөн
5
БурууБуруу
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

28 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-25 66.181.190.251

Hotiin sdanuud n chadahgui shdee

Avatar

Нэргүй 2024-11-25 212.247.9.244

SHUNALIIN TULAM MUU UVSIIN p***a UHEESEI

Avatar

Нэргүй 2024-11-25 59.153.115.226

чантуу пздаа

Avatar

Нэргүй 2024-11-25 66.181.184.196

ХУЛГАЙЧ ЧОЙЖИЛСҮРЭН ХУЛГАЙ ХИЙЖ ДУУСАХ БОЛООГҮЙ ЮУ

Avatar

Нэргүй 2024-11-25 66.181.179.220

Түгжрэлийг бий болгоход ихээхэн хувь нэмэр оруулсан хулгайч

Avatar

Нэргүй 2024-11-25 139.5.217.239

Хотын удирдлагууд шийдэж чадна гэдэгт итгэж байгаа

Avatar

Нэргүй 2024-11-25 202.9.46.91

зайлаа хулгайчаа ямар идэаж хандаггүй гахай зайлаа.

Avatar

Нэргүй 2024-11-25 66.181.160.63

хар ха одоо тт түлш кампаныг эрүүл мэндийн яам руу шилжүүлнэ дээ Чой ч х*******н когосжихоос ч ашгаа давгүй хусчихаад под хийж түрийвчээ хөөрөн түнтийлгээ биз Ням баатар ч эр хүн юм хужаагаас хор авч ард түмнээ хордуулахгүй сайн бнХужаа бол санаатай хор хийж чойд өгсөөн

Avatar

И 2024-11-25 103.168.34.203

Татвар төлөгчдийн мөнгөөр хотын иргэдийгхордуулж , өвөлдөө хэдэн арваар нь угаартуулж алж байгаагаа нэг тийш нь болгооч. Үйлдвэршүү юм нь бөөн алдагдал. ОЙЛГОМЖГҮЙ ЭНЭ АЖИЛ ХЭЗЭЭ ЦЭГЦЭРНЭ ЭЭ ??????

Avatar

Нэргүй 2024-11-25 66.181.190.51

shoroo nvvrsnii negdsen hovoor shatamhai shingen holij teriigee saijruulsan tvlsh gej ard tvmend zarj ard tvmnee hohiroodogoo odoo xogsoo sain nvvrsee butalj nuntaglaad ter shingenee holiod shahaad vzeech jinhene sain tvlsh sjinhene tsever nvvrsnees garah baih shvvv

Avatar

Нэргүй 2024-11-25 202.131.225.197

Түрийний бөөс толгойд гарахын үлгэрээр юу ч мэдэхгүй хүмүүс дур дураараа яриад аль ч үгүй хоосон хоцордог болж дээ. Утаагүй зуух гэж байна аа, туршилт хийгээд үр дүн нь батлагддаг. Гэтэл үр дүнгүй гээд л больчихно. Кокс түлбэл утаа буурна аа. Гэтэл бидэнд таалагдахгүй байна гэж сошиалаар орилолдоод л болиулчихна. Яг юу хэрэгтэйгээ мэддэг хүн байхгүй. Буцаад нүүрсээ түлье гэж солиорно. Шаардлагаа тавиад, ажлыг нь хийлгэмээр байна.

Avatar

Нэргүй 2024-11-25 139.5.219.96

Шинэ бүтэц шинэ цаг ирсэн юм бол одоо энэ хууччуулыг өөрчмлөх хэрэгтэй

Avatar

Нэргүй 2024-11-25 103.57.94.83

ЭНЭ НӨХӨР ХЭДЭН ХОРООЛЛОО ЦАХ.ДУЛААНААР ХАНГАЖ БАЙВАЛ ӨӨР ЮУ Ч ХЭРЭГГҮЙ ТИЙМ Л ХУЛГАЙЧ

Avatar

Нэргүй 2024-11-25 66.181.161.213

Энэ муу хулгайчийг өөрийг нь суудлаас нь салгах хэрэгтэй. Болвол аминаас нь хагацаасан ч яадын.

Avatar

Нэргүй 2024-11-25 202.126.88.205

Энэ муу гацаа 70 тэрбумыг төлж ЭХ-ий сайд болсон гэсэн байхаа. Тэр мөнгөө хэнд өгсөн өө хууль шүүхийн өмнө хүлээх цаг чинь удахгүй ирнэ. Яасан их юм болгоныг худалдаж авах дуртай дөрвөд вэ чи. Данхановтай чинь онхолдуулнаа

Avatar

Нэргүй 2024-11-25 76.68.83.100

… Энэ мэтийн удсан төгцгүүдээс салаx цаг болсон идэж ууж xанаа байлгүйдээ

Avatar

Нэргүй 2024-11-25 66.181.181.179

ЧОЙЖОО ТЭЦ 4-н СОГТУУ АВИЛГАЧ ХУЛГАЙЧ ТӨМӨРХУЯГ ДАРГААС САЛГАЖ ӨГӨӨЧЭЭ. 4-р СТАНЦААСАА БАЯН ДАРГАТАЙ БОЛЛОО

Avatar

Бөо 2024-11-25 122.201.31.92

Зөвхөн гэр хорооллоос утаа ялгардаггүй гэдгийг мариаад л яриад бна лээ дээ. Станцуудын утаа бас дутахгүй шүү дээ.

Avatar

Нэргүй 2024-11-25 202.126.90.228

Утаанбаатар одоо Хүхэрбаатар болсон. Чихнээс хонх уяхгүй хариуцлагаас мултрах сайхан байгаа биз ха…хааха…

Avatar

Нэргүй 2024-11-25 139.5.218.26

нүүрс түлж байсан үеэ ор тас мартчихаа юу энэ иргэд чинь.аймшиг байсаншд.хар утаа ьоргтогт хот тэр чигтээ дарагдаад зуны ширүүн бороонд барилга байшин хайс хашаа юу байдгийн бүгд нэг халтар тортогноосоо салж байлаа.тэр жил зурагтхд явж байсан чинь амьсгалж болохгүй хахаж цацаад бүр зугтаж гарчч байсан даа .одоо өүр олон айл болсон хэрвээ нүүрс түлвэл аймшигт хот болно

Avatar

Нэргүй 2024-11-25 103.212.116.64

урд талын хүнээ хардаггүй бсан

Avatar

Нэргүй 2024-11-25 203.98.77.237

Одоо өөрсдөө барилгаа барьдаг болсондоо баярлая Дээх нь үед Орос ах нэр л байшин барьж өгдөг байлаа ш дээАймаг суманд хүртэл барьсан даа Бид тэр үед бараг ганц бригад л шавар зөөдөг байсан даа

Avatar

Нэргүй 2024-11-25 202.179.24.247

одоо шавраа хужаагаар зөөлгөдөг болсон

Avatar

Нэргүй 2024-11-25 103.212.119.146

Ерөнхий сайд нь Оюун Эрдэнэ хэвээр байх юм бол Дор нь байгаа сайдууд хичнээн ч удаа өөрчлөгдөөд ямар ч нэмэргүй.
Хятдын гар хөл болсон Оюун Эрдэнэ зайлах ёстой.

Avatar

Нэргүй 2024-11-25 103.57.92.200

өдий хүртэл ганц ч цахилгаан станц барьж чадаагүй өмхий дөрвөд өөрөө огцрох өргөдлөө өгөөд зайлаарай

Avatar

Нэргүй 2024-11-25 66.181.177.152

Хүрэлсүх сайжруулсан нүүрсээр реклам хийж, Ерөнхийлөгч болсон шүү дээ!? Одоо тэр хариуцах юм байгаа биз??

Avatar

Нэргүй 2024-11-25 202.70.43.34

Ер нь Ард Иргэд Бид Хүний өмнөөс амьдарч байгаа ч биш, Хүн Бүхэн Машин Унаж Замаа түгжиж, Агаар бохирдуулна, Мөн Айл бүр Гал түлж Агаар Орчноо Бохирдуулцгаана, Ингээд Хүмүүс өөрсдөө л өөрсдийгөө Хордуулж Хохирооно…. ТӨР ЗАСАГ бол ХЯНАЛТ, УДИРДЛАГА -аа тавих ҮҮРЭГТЭЙ. Байгаль Орчны Яам нь Агаар Орчныг Бохирдуулагч Иргэн бүр, ААН бүртэй Тулж ажиллах ёстой.

Avatar

Энхболд.Х 2024-11-25 24.12.190.193

Соц.үёд Барилгажуулж чадаагүйн гай их удаан үргэлжилж байна даа Тэр үёд орон сууц олдохгүй аюул болж байлаа.Ялангуяа 1970 1990 он хүртэл барилгын фронт мөнгө хөрөнгө ажиллах хүч байхгүй маш их цаг алдсан .Одоо жаахан чанартай хан 5 давхар барилгуудыг олноор бариулах шаардлага их байна.Хөдөө гадаагүй хэрэгтэй болсоон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж