Хан-Уул дүүргийн зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ хариуцсан 12 байгууллагын 98 ажилчин өнөөдөр шөнийн 03:30 цагаас эхлэн 24 машин техник, 49 үлээгч төхөөрөмж, 7 явган замын моторт төхөөрөмжөөр давс цацаж, цэвэрлэгээ, үйлчилгээг эхлүүлсэн байна. Байгууллагуудад хариуцлагатай жижүүрийг гаргасан. Айцын даваа, Морингийн даваа болон төв, туслах замуудад давс цацсан учир халтиргаа гулгаа үүсээгүй, хөдөлгөөн хэвийн үргэлжилж буй ажээ.
Баянзүрх дүүргийн хэмжээнд өнөөдрийн 13:00 цагийн байдлаар нийтийн эзэмшлийн зам, талбайн цэвэрлэгээний 6 байгууллагын зам талбайн 95 үйлчлэгч 28 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Авто замын зорчих хэсэгт халтиргаа, гулгаа үүсэхээс сэргийлж, 68 тонн бодис, 35 тонн давс цацаад байна
Сонгинохайрхан дүүргийн 6 бүсийн зам талбайн цэвэрлэгээнд зам талбайн үйлчлэгч 139, замын мастер 6, замын албаны дарга 1, ХАБЭА-н ажилтан 2, камазны жолооч 2, шүүрний машин жолооч 2, хог тээврийн жолооч 4, ачигч 5, хог тээврийн машин 4, шүүрний машин 3, вобкат 2, цахилгаан тоосрогч 4, жижиг шүүрдэгч 1 тус тус ажиллаж байна. Нийт 160 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр хөдөлмөр, аюулгүй байдлын зааварчилгааны дагуу өглөө бүр хариуцсан зам, талбайн үйлчилгээг явуулж байна. Мөн Үйлдвэрчний эвлэл, Баянхошуу, Хувьсгалчдын гудамжинд шүүрний машинаар авто замын нуухыг шүүрдэн цэвэрлэлээ.
Баянгол дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн 834 мянган ам.метр талбайд гол болон туслах замуудад халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж, зам талбайн мэргэжлийн 8 байгууллагаас шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна. Тодруулбал, инженер техникийн ажилчид 11, зам талбайн үйлчлэгч 104, бичил гар төхөөрөмжүүд 20, давс бодис цацах шүүрдэх тусгай зориулалтын машин механизм 8 ажиллаж, 13.2 тонн давс цацаж, цэвэрлэгээ үйлчилгээг хийж байна.
Мөн өнөөдрийн 12:00 цагийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн эзэмшлийн зам талбайг 32 байгууллагын 600 орчим зам талбайн үйлчлэгч, 80 орчим тусгай зориулалтын техник хэрэгсэлтэйгээр цэвэрлэж байна. Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацаад байна.
Ах 2024-11-24 66.181.176.79
Уг нь Айдсын даваа л гэдэг байсын шдэ. Шулга шушмаануудыг зайлуулбал таарна.
Нэргүй 2024-11-24 59.153.114.42
Айцын даваа гэнэ үү кккк юм унш түүх судлаач!
Нэргүй 2024-11-24 66.181.190.109
тэгээд юуны даваа юм
Нэргүй 2024-11-24 45.148.10.169
Айцын даваа гэсэн Монгол үг байхгүйэ!
Нэргүй 2024-11-24 66.181.189.69
Үг байна.бүр тийм нэртэй газар байна.